-Таныг 14 настайдаа фото мисс болж байсныг олон хүн мэднэ. Тэр үеэс хойш олны хараанаас хэсэг хугацаанд хол байсны шалтгаан юу байв?
-Тэр үед би дунд сургуулийн сурагч байсан .Мэдээж тэр үед ямар нэгэн карьер хөөхөөс илүү сургуулиа амжилттай төгсөх, хичээл номондоо шамдах нь хамгийн чухал асуудал байсан. Харин дараа нь СУИС-д суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажилласан.
.jpg)
-Сайхан төрөх заяаных, сайн явах санааных гэдэг энэ үгтэй санал нийлдэг үү?
-Санал нийлдэг. Мэдээж хүн сайн сайхан юм бодож, мөрөөдөж байж бүх зүйл сайхан болно. Тэгэхээр бурхнаас заяасан сайн сайхан зан чанар бүхнээ улам бүр өнгөлж, үргэлж сайхан, сайн зүйл рүү тэмүүлж амьдрах хэрэгтэй болов уу.
-Хүсэл мөрөөдөл, хийж бүтээх ажил их бий байх. Хамгийн түрүүнд ямар ажлыг амжуулмаар байна вэ?
-Уран бүтээлч хүний хувьд хийж бүтээе гэж боддог ажил их байлгүй яах вэ. Одоохондоо уран бүтээлдээ илүү их анхаарлаа хандуулан ажиллаж амжихгүй л байна. Уран бүтээлийн мөрөөдөл гэвэл л зөндөө бий. Эхнээс нь бага багаар хийж, амжуулах гэж, алсын том зорилго мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам алхамаар урагшилж л байна. Нас ахиж, намба суусан үедээ бахархаж суух олон сайн үйлсийг эх орныхоо төлөө хийх юмсан гэж сэтгэлдээ бодож явдаг.

-Жүжигчний мэргэжил сонгох болсон шалтгаан юу вэ. Багын тань мөрөөдөл байсан уу?
-Яг багаасаа мөрөөдөж байсан гэвэл худлаа болно л доо. Хүн ер нь мэргэжлээ сонгохдоо олон зүйл сонирхож, олон сонголт дундаас өөртөө тохирсон тэр л мэргэжлээ олж авдаг болов уу. Би ч бас үүний адил долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэсээ л урлагийн сайханд татагдсан даа. Урлагийн гайхамшигтай ертөнцөөс хэзээ ч салах аргагүй мэт санагдаж, жүжигчин гэсэн энэ мэргэжлээ сонгосон юм.

-Хошин урлагийг яагаад сонгох болсон бэ. Драмын төрөл өөрт чинь тохирох байсан юм биш үү?
-Ер нь жүжигчин хүн заавал ганцхан төрлийг сонгож тоглоно гэж туйлшраад байх нь утгагүй. Би жүжигчин, уран бүтээлч хүний хувьд олон төрөл жанраар тоглохыг хүсдэг. Хүн ажлын гараагаа хаанаас, юунаас ч эхэлж болно. Миний хувьд урлаг, уран бүтээлийн гарааны эхлэл нь манай хамтлаг. Сургуулиа төгсөөд л энэ хамтлагтаа орсон. Чамгүй олон жилийг ардаа орхижээ. Үүнд би их баяртай байдаг. Сургуулиа дөнгөж төгсөөд гайхамшигтай уран бvтээлчдийн багт орж, тэднээрээ жинхэнэ жүжигчин болох сургуулийг заалгасандаа үнэхээр баяртай байдаг. Миний гараа ийм сайн байгаа учир магадгүй би цаашид зөвхөн хошин урлаг гэлтгүй, драм, сонгодог гээд илүү олон төрөл жанраар өөрийгөө нээхэд илүү дөхөм байж чадах байх. “Х-ТVЦ” хамтлагт орсноор их зүйлийг сурч мэдэж авсан. Мөрөөдөж яваа, хийх зүйлс их бий. Тэгэхээр намайг зөвхөн хошин урлагийн жүжигчин гэж ойлгох нь өрөөсгөл шүү гэж хэлмээр байна.
.jpg)
-Ихэнх хүн хошин урлагийнхныг инээж, марзганасан үргэлжийн баяр хөөртэй, жаргалтай явдаг гэж ойлгодог. Бодит амьдрал дээр ямар байдаг вэ?
-Энэ бол бидний мэргэжил. Гэхдээ хүмүүс ихэнх тохиолдолд амар хялбар мэргэжил мэтээр ойлгодог байх. Бид ард түмэндээ энэ урлагаараа дамжуулж инээд, аз жаргал ухаарал гээд нийгмийн бүхий л талын зүйлийг харуулахыг л зорьдог. Харин ажлын бус цагаар бол бусад хүмүүстэй л адилхан амьдарч яваа. Хошин урлагийн жүжигчид уйлах үедээ уйлж, уурлах үедээ адилхан уурлана. Гэхдээ яах вэ инээд хөөр, уран бүтээлийн сайхантай илүү ойр байдаг учир зарим нэгэн мэргэжлийн хүмүүсийг бодвол илүү жаргалтай байж чаддаг гэж ойлгож болох юм.
-Кинонд тоглохдоо юунд илүү анхаардаг вэ?
-Хамгийн түрүүнд зохиолоо харна. Тэгээд өөрт оногдсон дүрээ сайн гаргаж өгөх нь чухал болохоор хичээж, зүтгэнэ. Ер нь жүжигчин хүнд дүрийн санал ирнэ гэдэг хамгийн том аз завшаан гэж ойлгодог. Гэхдээ бас ирсэн санал болгонд гүйгээд очно гэж байхгүй л дээ. Нэгэнт тоглохоор шийдсэн бол тухайн дүр, киногоо сайн болгохын төлөө чадах бүхнээ зориулна.
-Хошин урлагт тоглох, кинонд тоглохоос юугаараа ялгаатай вэ?
-Ялгаа байлгүй яах вэ. Гэхдээ жүжиг, кино хоёулаа жүжигчнээс их ур чадвар, хариуцлага, хүч хөдөлмөр зарцуулахыг шаарддаг. Хошин урлагийн тоглолтууд тайзан дээр, үзэгчидтэйгээ шууд харилцах боломжтойгоороо онцлог. Үүнд жүжигчин хүний ур чадвар шууд харагддаг. Үзэгчдийн өмнө ямар нэгэн алдаа гаргах эрхгүй байна л гэсэн үг. Харин кино бол өөр. Энгийнээр хэлэхэд тайзан дээрх тоглолтыг бодоход олон дахин давтан зураг авах боломжтой, алдаа гаргасан ч засах боломж бий. Зарим үед дэлгэцэнд гарсан хойно нь тэгээд тоглоод авахуулчихсан бол зүгээр байж дээ гэж харагдах зүйл гардаг. Харин кинонд жүжигчний гаргасан том, жижиг алдаа тэр чигтээ хадгалагдан үлддэг.
.jpg)
-”Сексийн эрх чөлөө” кинонд тоглоход мэдээж хүндрэл бэрхшээл байсан л байх даа?
-Мэдээж хүндрэл байлгүй яах вэ. Анх удаа эротик төрөл жанрын кинонд тоглосон. Ичих, санаа зовох зүйл их тохиолдсон. Кинонд эротик зураг авахуулна гэдэг жүжигчин хүнээс, тэр тусмаа эмэгтэй хүнээс их зориг шаарддаг юм билээ. Мөн киноны зураг авалтын үеэр гэр орон, ажил, бас телевизийн нэвтрүүлэг гээд бүгд давхцаад хүндрэл гарч байсан. Тэр бүхнийг зохицуулах гэдэг хэцүү байсан шүү.
-Та өөрийнхөө мэргэжлийн чухам юугаар нь бахархдаг вэ?
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Хүн бүр л өөрийн мэргэжлээрээ бахархдаг шүү дээ. Мэдээж бусдаас илүү хийж байгаа ажлынхаа сайхныг илүүтэй мэдэрдэг болохоор тэр байх. Жүжигчин хүн олон дүрд хувирч, олон ертөнцийг дүрээрээ дамжуулан бүтээдэг нь үнэхээр сайхан. Эмч, нарийн бичиг, слесарь, багш, тогооч нар бусад мэргэжлийн сайхныг мэдрэх боломжгүй. Харин жүжигчин хүнд тэр боломж байдаг нь сайхан. Мөн уран бүтээлээрээ дамжуулан хүнийг, нийгмийг сайн сайхан руу хөтөлж явдгаараа үнэхээр сайхан мэргэжил шүү.
.jpg)
-Телевизийн урлагт тэр тусмаа залуусын хайр, дурлал, гэр бүл, нөхөн үржихүйн боловсролд зориулсан нэвтрүүлэг хөтлөх болсон учир юу вэ?
-Анх “Өдөн дэр” нэвтрүүлгийнхэн үзэгчдийн саналын дагуу олны танил эмэгтэйчүүдээр долоо хоногоор ээлжлэн хөтлүүлж байсан юм билээ. Тэгээд надаар хөтлүүлэх санал тавихад нь би эхлээд их эргэлзсэн л дээ. Яадаг юм билээ гээд нэлээд бодсон. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцаж, хөтлөөд үзье гэж шийдээд долоо хоног хөтөлсөн юм. Шууд нэвтрүүлэг, тэгээд насанд хүрэгчдийн үдшийн нэвтрүүлэг хөтлөнө гэдэг амаргүй байсан. Тэгсэн чинь долоо хоногоор ээлжлэн хөтөлж байсан хөтлөгч нарын нэг хүнийг нь тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр үлдээх тухай санал асуулгыг үзэгчдийн дунд явуулсан юм. Гэтэл би хамгийн их санал авчээ. Ингээд л цаашид манай нэвтрүүлгийг хөтлөөч гэсэн. Надад саналаа өгсөн, дэмжигч үзэгчдийнхээ итгэлийг даахгүй бол болохгүй гээд хөтлөгчөөр үлдсэн түүхтэй. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд телевизийн урлагаас суралцаж, өөрийгөө бас шинээр нээж, хөгжүүлэх боломж гэж бодож байлаа. Тэр нэвтрүүлэг залууст болон гэр бүлд, хосуудад тун хэрэгтэй гэж бодсон. Гэр бүлийн амьдралын харилцаанд хамгийн чухал боловч тийм ч нээлттэй байдаггүй сэдвээр ярилцах, мэдээлэл олж авах боломж байна гэдэг чухал байв. Бусад телевизээс урьтаж, ийм зоригтой алхам хийн, нэвтрүүлгээ амжилттай явуулж байсан “С1″-ийхэнд баяр хүргэмээр байна.

-”Өдөн дэр” нэвтрүүлгийн үзэгч залуус өөрт тань танилцья гэсэн санал тавьдаг байсан уу?
-Тийм санал ховор байсан шүү. “Өдөн дэр” нэвтрүүлгийг хөтөлснөөс хойш зарим хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн л дөө. Гэхдээ л дахиад хэлэхэд жүжигчин, хөтлөгч гээд олны нүдэнд ил ажилладаг хүмүүсийн хувьд тантай л адил мэргэжлийн ажлаа хийж байгаа хүн шүү дээ. Хувь хүн нь тийм, ийм гэж, хийж байгаа нэвтрүүлэг, уран бүтээлээр нь шууд тусган авах нь өрөөсгөл ойлголт шүү. Би тэр нэвтрүүлгийг хөтлөх хугацаандаа өөрийнхөөрөө байдаг байсан. Хулангийн гэсэн өөр өнгө төрхийг тэр нэвтрүүлэгт шингээе, үзэгчдэд таалагдах сайн нэвтрүүлэг хийх юмсан гэж хэрэндээ л хичээдэг байлаа.
| Б.Хулан: Намайг зөвхөн хошин урлагийн жүжигчин гэж ойлгох нь өрөөсгөл шүү |
|
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |