Хүн хайр хайж, дагаж, хайр тийш нүүж амьдардаг. Бодоод үздээ, хайрыг эрж явна гэхээр тэнд ямархан орчин ахуй, ертөнц оршиж байгааг. Аримун продакшны хоёр дахь уран бүтээл “Хүний ээж” кино эл санааг энэ удаад үзэгчдийн оюун санааны “өлгүүрт” өлгөж чаджээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгээр ахлуулсан хоёр гишүүнтэй энэ продакшнаас чамбай бүтээл часхийтэл төрдгийг анхны кино болох “Халуун зүрх” -ээс харсан. Бүр түүнээс ч өмнө “Хувьсал” продакшнд байхдаа үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” киноноос ч үзэж байв. Түүнд тийм нэг өөрийн гэсэн уран бүтээлийн тогтоц, өнгө аяс, сэтгэлгээ байдаг. Тэр үргэлж бүрэн дүүрэн ажиллаж, гаргаж байгаа бүтээл бүр нь сэтгэл зүрхнээсээ байдгийг үзэгчид андахгүй ээ. Тэгвэл найруулагчаар нь ажилласан “Хүний ээж” кино ч ялгаагүй түүний хайрлаж, хамаг сэтгэлээ дэлгэсэн үр хүүхэд шиг нь бүтээлийнх нь нэг болж. Нэг өөр нь тэр энэ удаад зохиолыг нь бичээгүй, түүний дэргэд түшиж, ургаж, суралцаж байдаг алтан хамтрагч жүжигчин А.Ганчимэг зохиолыг нь бичиж, продюсераар нь ажилласан нь үзэгчдэд шинэ онцлог байлаа.

Эрх танхи мөртлөө хэрсүү охины дүрээр үзэгчдийн хайрыг татаж байсан тэр өдгөө харин уран бүтээлчийн хувьд өсөн торниж, өөрийнхөө дотор бодож, үзэгчдэд хүргэх сэн гэх санаагаа бүтээл болгоод дэлгэлээ. Ийн хоёр Ганаагийн итгэл, сэтгэл нийлсэн бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ. А.Ганчимэг эл бүтээлийнхээ талаар “Хүн энэ хорвоод төрөөд аз жаргалтай сайхан амьдрахын төлөө бид цэцэг цэврүү шиг хүүхдүүдийг хорвоо дэлхий дээр авчирдаг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ төлөө, үнэн сайхан аав, ээж байхын төлөө, энэ ертөнцөд амьдарч байгаа учир бүх хүн ижил хайраар хайрлагдаж байгаасай, хэн ч хайраас холуур битгий байгаасай гэж кино зохиолоо бичсэн” гэсэн. Нээрээ хайраас хол “шидэгдэж”, хайрын гадна “унах” хүн бишгүй бий. Тийн унаж, шидэгдэн өвдгөө шалбалж, хаачих замаа олохгүй бүдчих нэгнийг замын дундаас олоод, хайр өгч, гэрэл тусгах нь ч бий. Гэхдээ хэн чин үнэн, аюулгүй хайрладаг билээ. Үүнийг "Хүний ээж" киног үзсэн хэн бүхэн тунгааж, “Бид чинь нээрээ нэгнээ чин үнэн хайраар хайрлаж чадаж байгаа бил үү” гэж эргэцүүлж, ариун тунгалаг хиргүй сэтгэлээр нэгнээ хайрлаасай. Түүнээс хайр хайж, гуйж, хайрыг хүчээр авагч, өгөгч битгий байгаарай гэдгийг тэдний бүтээлтэй хамтатган бид ч мөн хэлэх байна.

Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хайр гэгч тэр зүйл өөрөө хүний зүрх сэтгэлээс горхины ус шиг хоржигнон ундарч, тийм тунгалаг цэнгэг уснаас амссан нэгний ухаан санаа сэргэж, улам ч тэлж байдаг. Тэгэхээр хайрыг хэн ч битгий хайгаасай, хайр хэн бүхнийг тэнцүү ивээж, хэнээс ч дөлж битгий зугтаасай гэсэн амин санааг шингээж чаджээ, “Хүний ээж” кино. Аав, ээж нь хүртэл хүнийрхүү болдог жигтэй ертөнц бий шүү дээ. Хорвоод ирээд хэдхэн сар, жил болж буй үр хүүхдээ зодож, гэмтээж, тарчлаасаар буцаадаг жишээ ч бидний дунд олон. Тийм л болохоор хайр хайж, зовж тарчлан өсдөг. Хайр дутуу, дутуу тэр зүйлээ харь хөндий бусдаас хайж яваа гэхээр л дэндүү харгис, хатуу ертөнц бидний өмнө сүндэрлэдэг гэж санана. Зүгээр л бүх зүйл харанхуй, юу ч харахгүй мэт л болно. Заримдаа харах ч зовлон байдгийг тэнд мэдэрнэ. Хайрлаарай л гэж хэлээд байна, тэд.
/АРИМУН ПРОДАКШНЫ "ХҮНИЙ ЭЭЖ" КИНОГ ҮЗСЭН ТЭМДЭГЛЭЛ/
| ХАЙРААС ХЭН Ч БИТГИЙ ХОЛУУР БАЙГААСАЙ |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |