• Өнөөдөр 2024-04-30

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗРЫН ДЭЭРМИЙН ДУУЛИАНТ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ

2024-02-27,   2101

     Газрын наймааны хэргийн нээлттэй сонсголын хугацаа ойртож, Төрийн ордон, Хотын захиргаа хавиар бужигнацгааж байна. Ялангуяа, Хотын дарга Х.Нямбаатар Ардын намынхнаа ардаа нуучихаад, АН, ХҮН-ынхны газрын наймааны хэргүүдийг ээлжлэн цухалзуулж, цурам хийлгэхээ болив. Хамгийн сүүлд, Х.Нямбаатар “ХҮН-ын П.Наранбаярын дүү Т.Гочоосүрэн нь “Суруга Монгол”-ын захирлынх нь орны матрасны доор хар тамхи нууж, хууль хяналтынхантай хуйвалдан хөөж явуулах ажиллалааг зохион байгуулсан. Тэр “Суруга Монгол”-ын газрын дээрэмтэй шууд холбоотой, хууль хяналтын байгууллагаар шалгуулж шударга ёс нэхнэ” гэж “айлгасан”. Хариуд нь НИТХ-ын П.Наранбаяр “Хотын дарга намайг үндэслэлгүй гүтгэлээ. “Суруга Монгол”-той, Японы хөрөнгө оруулагчидтай түй ч холбоогүй” гэж яаруу сандруу хэвлэлийн хурал хийсэн. 
 
Тэгвэл гүтгэгдсэн, гэмгүй хүний дүр тоглож яваа НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Суруга Монгол” ХХК-тай хэрхэн холбогддогийг бид баримтаар танилцуулж байна. 

П.НАРАНБАЯРЫН БИЗНЕС ХАМТРАГЧ, ЯПОНЫ ТЭРБУМТАН ТАКАМИ ЮҮИЧИ НЬ “СУРУГА МОНГОЛ” ХХК-ИЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

     2000 оны эхээр Японы парламентын гишүүн асан, “Японы байгаль орчны сан”-гийн тэргүүн, тэрбумтан Таками Юүичи гэх эр Монголд иржээ. Ирсэн зорилго нь Монголд мод тарих, цөлжилттэй тэмцэх байв. Тухайн үед Байгаль орчны сайдаар У.Барсболд томилогдоод байлаа. Ингээд Таками Юүичи сайд У.Барсболдтой дотно нөхөрлөж, тэр бүү хэл, тусгай зөвлөх нь болжээ. Улмаар 2002 онд Таками Юүичи, У.Барсболд нар “Монгол-Японы байгаль орчны сан”-г байгуулж, тэргүүнээр нь У.Барсболдын туслах П.Наранбаярыг томилон ажиллуулжээ. Туслах П.Наранбаяр МУИС-ийн Япон хэлний ангийг төгссөн нь давуу тал болж л дээ. Тэд энэ сангаараа дамжуулан Сэлэнгийн Тужийн нарсанд мод нэмж тарих төслийг хэрэгжүүлсэн байдаг. Ингэж П.Наранбаяр У.Барсболдоор дамжуулан Японы улстөрч, тэрбумтан Таками Юүичитэй танилцаж, 20 гаруй жилийн хагацашгүй хамтралынх нь түүх эхэлжээ. 
 
У.Барсболдыг дөрвөн жил дагалдаж, цув, цүнхийг нь барьдаг туслахаар нь ажилласан П.Наранбаяр 2004-2007 онд Японы Киотогийн их сургуульд Эрх зүйн магистр хамгаалсан. Энэ гурван жилдээ П.Наранбаяр Японд Таками Юүичитэй улам ч дотносжээ. Тиймдээ ч 2007 онд П.Наранбаяр Таками Юүичигийн Япон дахь “Японы байгаль орчны сан”-гийн Монголд дахь төлөөлөгч болоод буцаж ирсэн байдаг. 
 
Энэ цагаас хойш Японы тэрбумтан Таками Юүичи П.Наранбаярын бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч нь болсон. Жишээ нь, 2017 онд П.Наранбаяр, түүний дүү П.Отгонбаяр, Ч.Анар нар “Анд глобал” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, олны сайн мэдэх гар утасны аппликейшнаар дамжуулан зээл олгодог “Лэнд.мн” ББСБ-ыг ажиллуулж эхлэхэд хөрөнгө оруулагч нь Таками Юүичи байв. Дараа нь 2018 онд П.Наранбаяр, Таками Күичи нар “комедиан” гэдгээрээ танигдсан Б.Идэр-Одын “Колл про” ХХК-ийг хамтран эзэмшигчид болсон. Мөн л үндсэн хөрөнгө оруулагч нь Такми Күичи байсан. 
Тайлбар: НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр, Японы тэрбумтан Таками Юүичи
Ноцтой нь, Lend.mn, Callpro зэрэг компаниудын хөрөнгө оруулагч гэдгээрээ бизнесийн хүрээнийхэнд танигдсан Таками Юүичи 2019 оны аравдугаар сарын 3-нд Business.mn сайтад “Би хөрөнгө оруулахдаа 51 хувийг авна гэж дайрдаггүй” гэх гарчигтай ярилцлага өгч байжээ. Тус ярилцлагад Таками Юүичи “Би анх “Japan Town” хорооллын төсөлд хөрөнгө оруулж байлаа. “Суруга Монгол” гэж Японы хөрөнгө оруулалттай компанийн хэрэгжүүлсэн төсөл л дөө. Монголд хүн бүрийн мөрөөддөг хот байгуулалтыг хөгжүүлэх зорилготой байсан. Тэр үед хамтран ажиллаж байсан япончууд ч тэгж бодож байлаа. Би тэдний санааг дэмжиж хөрөнгө оруулсан юм. Бусад хөрөнгө оруулалтын тухайд миний монгол анд П.Наранбаяртай холбоотой” гэж ярьж байжээ. 
Тайлбар: Японы тэрбумтан Таками Юүичигийн ярилцлага, 2019.10.03
     Таками Юүичигийн энэ ярилцлагаас анзаарвал, тэр “Суруга Монгол” ХХК-ийн анхны хөрөнгө оруулагчдынх нь нэг байжээ гэж шууд ойлгогдож байна. Эндээс хөөвөл маш ноцтой логик гарч ирнэ. Тодруулбал, 2004 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хотын дарга М.Энхболд А/70 тоот захирамж гаргаж, “Суруга Монгол” ХХК-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн хоёрын дундах 88 га газрыг бүхэлд нь 20 жилийн хугацаатай олгосон. Яг тэр үед буюу 2004 онд Таками Юүичи Байгаль орчны сайд У.Барсболдын найз, бас зөвлөх нь байсан. Харин У.Барсболд, М.Энхболд хоёр хамт тоглож өссөн, нэг ангийн найзууд. Хожим нь, У.Барсболдыг 2020 онд бурхан болсны дараа жил М.Энхболд Тужийн нарсан дунд зогсож буй зургаа “Эрхэм нөхрөө эх байгаль байгуулсныг эндээс би харлаа. Ангийн анд У.Барсболдыг минь үеийн үед дурсан санаж явах болтугай. 2021.08.09 Тужийн нарс” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь бий. У.Барсболд, Таками Юүичи, П.Наранбаяр гурав 2000 оны эхээр Тужийн нарсанд мод тарих төсөл хэрэгжүүлж байсныг дээр дурдсан. 
 
Энэ холбоосоор хөөвөл, Таками Юүичи мод тарина, цөлжилттэй тэмцэнэ гэж ирээд У.Барсболдтой дотноссон. Тухайн үед У.Барсболд авга ах Л.Пүрэвдоржийнхоо хүүхдүүдэд Зайсангийн амны “алт” шиг газруудыг талх шиг тарааж байсан. Хажуугаас нь харсан Таками Юүичи мод тарьж мөнгөө үрж байхын оронд Улаанбаатарт газар авч, хороолол барьж худалдвал асар ашигтайг анзаарсан. Ингээд Таками Юүичи У.Барсболдод хэлж, харин У.Барсболд М.Энхболдод хэлж “Суруга Монгол” ХХК-д хотын “А” зэрэглэлийн 88 га газрыг олгуулсан. Улмаар Таками Юүичи “Суруга Монгол” ХХК-д Японоос хөрөнгө оруулж, “Japan Town” хорооллыг бариулсан байж болзошгүй логик харагдаж байгаа юм. 
 
Ингэж харвал, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Суруга Монгол” ХХК-ийг 2004 онд М.Энхболдоос 88 га газар авч байх үеэс нь хойш өдийг хүртэл мэддэг болж таарч байна. Бүр цаашилбал, П.Наранбаярын өнгөрсөн хугацаанд Таками Юүичигээс авсан олон сая ам.долларын хөрөнгө оруулалт нь ч “Суруга Монгол” ХХК-аас сурвалжтай мөнгө байж болзошгүй аж. 

“СУРУГА МОНГОЛ” ХХК-ИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ БОЛСОН Ц.ЧИНБАЯР НЬ П.НАРАНБАЯРЫН БАГШ, ЭХНЭР Д.ТУУЛЫНХ НЬ ЭГЧ Т.МӨНХЦЭЦЭГИЙН ХҮҮ

    2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагчдын нэг, Монгол дахь захирал Цүнэяки Хара УИХ-ын гишүүн Б.Наранхүү, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын улс төр, хууль хяналтын томчууд “найруулсан” хар тамхины зохиомол хэрэгт холбогдож, бүхнээ хаяад нутаг буцсан түүхийг хэн хүнгүй мэддэг болсон. Бид энэ хэргийн тухай эрэн сурвалжилж, дэлгэрэнгүй нийтэлж байсныг энд дарж уншаарай. Ноцтой нь, Х.Нямбаатар "Суруга Монгол" ХХК-ийн хөрөнгө оруулагчдын нэг Цүнэяки Харад хууль хяналтынхантай хуйвалдан, хар тамхины хэрэг тохоод хөөж явуулсан Т.Г нь П.Наранбаярын хамаарал бүхий этгээд, хамаатан дүү нь гэж мэдэгдээд буй. 
 
      Тэгвэл хар тамхины хэргийн дуулиан намжсаны дараа 2016 онд “Суруга монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч, захирлаар Цэрэнбатын Чинбаяр гэх залуу бүртгэгдсэн байдаг. Улмаар 2016-2018 оны хооронд Хотын дарга Су.Батболдын угсраа захирамжуудаар “Суруга Монгол” ХХК-ийн өнөөх 88 га газар гурав хуваагдаж, нэг хэсэг нь Ц.Чинбаярт, нэг хэсэг нь Б.Наранхүүгийн хувийн хуульч Б.Билэгсайханд, нэг хэсэг нь ҮАБЗ-ийн дарга асан, “Буурал” хочит А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдод очсон. Эндээсээ цаашаа “Хурд”-ын Б.Чойжилсүрэнд, “Таванбогд”-ын Ц.Баатарсайханд, “Номин”-гийн Ш.Баярсайханд гэх мэтээр задаргаанд орж зарагдсан түүхтэй. 
 
Тэгвэл “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Цэрэнбатын Чинбаяр нь 2016-2018 онд “Суруга инвестмент” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга рөүд” ХХК, “Суруга бюлдинг” ХХК, “Суруга таун” ХХК, “Суруга жапан” ХХК, “Суруга девелопмент” ХХК-уудыг өөрийнхөө нэр дээр үүсгэн байгуулж, “Суруга Монгол” ХХК-ын газраас хувьдаа тасалж авсан. Жишээ нь, Суруга бюлдинг” ХХК-ийнхаа нэр дээр авсан 4.0 га газар дээрээ “Tokyo town” гэх тансаг зэрэглэлийн хотхон барьж худалдаж буй. Ноцтой нь, “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Цэрэнбатын Чинбаяр гэгч нь НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай гэр бүлээрээ холбогдох ажээ. 
 
Тухайлбал,
 
1. НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр эхнэр Дүгэрээгийн Туултайгаа “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ, “Фэликс нэтворк” ХХК, “Эй Эн Ти” ХХК тэргүүтэй компаниудыг хамтран эзэмшдэг. Тэгвэл П.Наранбаярын эхнэр Д.Туул нь “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Цэрэнбатын Чинбаяртай “Дэкирү” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Илүү ноцтой нь, “Дэкирү” ХХК нь Япон хэлний сургууль ажиллуулдаг бөгөөд “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Суруга центр” оффисын III давхарт таван ангитайгаар үйл ажиллагаа явуулдаг. П.Наранбаярын хувийн оффис ч “Суруга центр” оффист байрладаг юм байна. 
Тайлбар: "Суруга центр" оффист байрлах П.Наранбаяр, Д.Туул, Ц.Чинбаяр нарын "Дэкирү" Япон хэлний сургууль-багш П.Наранбаяр
2. НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Чинбаярын ээж Т.Мөнхцэцэгтэй “Монголын Япон судлалын нийгэмлэг”-ийг 2015 оноос хойш хамтран эзэмшиж байгаа ажээ. Илүү ноцтой нь, Т.Мөнхцэцэг нь П.Наранбаярыг МУИС-ийг төгсгөсөн Япон хэлнийх нь багш, эхнэр Д.Туулынх нь эгч ажээ. Т.Мөнхцэцэг 1991 оноос хойш МУИС-ийн Японд судлалын тэнхимд багш, зөвлөх профессороор ажиллаж байгаа. 2000 онд П.Наранбаярыг, 2003 онд хүү Ц.Чинбаярыгаа Япон хэлний багш, орчуулагчаар МУИС-ийг төгсгөжээ. Цаашилбал, Т.Мөнхцэцэгийг Япон-Монгол харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж 2015 онд Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр, 2021 онд Японы Засгийн газрын “Алтан туяа” зэрэглэлийн одонгоор тус тус шагнаж байжээ. Т.Мөнхцэцэгийг шагнуулах бүрд П.Наранбаяр, түүний эхнэр Д.Туул, Ц.Чинбаяр нар хамт очиж байсныг баримтаар хавсаргалаа. 
Тайлбар: Т.Мөнхцэцэг, Д.Туул, П.Наранбаяр-2015 он
Тайлбар: Баруун гар талаас- Т.Мөнхцэцэг, Д.Туул, "Суруга Монгол" ХХК-ийн захирал Ц.Чинбаяр, төрсөн дүү, "Суруга Монгол" ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Ц.Түвшинбаяр-2016 он
3. “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Чинбаяр нь 2016 онд Б.Наранхүүгийн хувийн хуульч Б.Билэгсайхан, П.Наранбаярын бизнес хамтрагч, хөрөнгө оруулагч Таками Юүичитэй хоёртой “Асем эко гарден” ХХК-ийг хамтран байгуулжээ. Улмаар “Асем эко гарден” ХХК-ийнхаа нэр дээр Богдхан уулын Жаргалантын аманд 1.5 га газар авч, хаус хотхон барихаар “А” даалгавраа батлуулжээ. Эндээс Таками Юүичи нь “Суруга Монгол” ХХК-ийн нууц эзэн, хөрөнгө оруулагчдынх нь нэг байсан нь илүү тодорхой харагдаж буй юм. 
 
4. П.Наранбаярын хамтрагч, хөрөнгө оруулагч Таками Юүичи намтартаа 2003-2008 оны хооронд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуульд зочин профессоор багшилсан гэж дурджээ. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт Ази судлалын тэнхим бий. Ази судлалын тэнхимд Япон хэлний тэнхим бий. Харин Япон хэлний тэнхимд П.Наранбаярын багш, эхнэр Д.Туулынх нь эгч, “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Чинбаярын ээж Т.Мөнхцэцэг зөвлөх профессороор насаараа ажиллаж ирсэн. Ингэж харвал, Таками Юүичи, П.Наранбаяр, Ц.Чинбаяр гурав 20 гаруй жил хэчнээн дотно байсан нь ойлгомжтой харагдана. Нөгөөтээгүүр, 2000 оноос хойш МУИС-ийн ТУЗ-ийн даргаар С.Төмөр-Очир ажилласан. С.Төмөр-Очир нь М.Энхболдтой 2004 оноос хойш Технологийн дээд сургуулийг хамтран эзэмшиж буй бизнесийн хамтрагчид. Өөрөөр бол, Таками Юүичигийн У.Барсболдын зөвлөх байсан хугацаа, Таками Юүичиг С.Төмөр-Очир МУИС-д зочин профессороор багшлуулж байсан хугацаа, М.Энхболд “Суруга Монгол” ХХК-д 88 га газар олгосон хугацаа яв цав давхцаад байх ажээ. 
 
      Эцэст нь баримтуудаа нэгтгэж харъя. Нэгдүгээрт, П.Наранбаярын 2002 оноос хойш нөхөрлөсөн бизнес хамтрагч Таками Юрүичи нь “Суруга Монгол” ХХК-ийн анхны хөрөнгө оруулагчдын байсан. Хоёрдугаарт, Х.Нямбаатарын хэлснээр 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн бас нэг хөрөнгө оруулагч, Монгол дахь захирал Цүнэяки Харагийн өрөөнд хар тамхи нууж, хууль хяналтынхантай хуйвалдаж хөөж явуулсан Т.Г гэгч нь П.Наранбаярын хамаарал бүхий этгээд буюу хамаатан дүү нь байсан. Гуравдугаарт, хар тамхины хэрэг намжсаны дараа 2016 онд “Суруга Монгол” ХХК-ийн газрыг Б.Наранхуу, А.Гансүх нартай хувааж авсан Ц.Чинбаяр гэгч нь П.Наранбаярын багш, эхнэрийнх нь эгчийн хүү байсан. Ингэж харвал, П.Наранбаярын хамтрагч Таками Юүичи гэгч нь “Суруга Монгол” ХХК-ийн хамтран хөрөнгө оруулагч нартайгаа муудаж, улмаар 2012 онд П.Наранбаяр, Б.Наранхүү, А.Гансүх, Б.Хурц нараар дамжуулан хар тамхины хэргийн хуйвалдаан зохиож, 2016 онд Ц.Чинбаяраар дамжууулан “Суруга Монгол” ХХК-ийн газарт дангаар эзэн суусан байж болзошгүй схем гарч ирж байгаа юм. 
 

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗРЫН ДЭЭРМИЙН ДУУЛИАНТ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 16:25:13
    Өө: Хөөх энэ Наранбаяр чинь Анд глобаль, Проколлын үүсгэн байгуулагч юм бол бас баян эр байхнээ. Уул нь Доржхандаасаа дээр илүү суурьтай тулхтай юм шиг санагддаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 10:57:45
    Зочин: Женко технологиос өөр нянбактер технологи аль хэдийн үүсэжээ. Хурц шалгагдлаа гээд сэвээд байсан. Хэрвээ нотлогдохгүй бол гүйцэтгэх ажиллагааны нууц задалсан гээд нямбаатар заавал ял авах ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 22:46:00
    iim gachin yum zohiogood zahilgaar bicheed suuj baidag: tanai site zugeer gazriin gavaar orood shataasai. yamar ch holboogui shijgiin ulger zohioogood uhej hevtsen nymbaatriin zahialgaar ingeed baij bdag,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 22:34:25
    Ард: Зарим нэг хүнийг орхиж. Нүгэл нүдээрээ гэж. Суруга Монголд ажиллаж байсан хэчнээн олон хүнийг халж хаяаад газрын наймааг сайн хийсэндээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 20:33:25
    Маам: Тэнэгхэн бөгөөд хөөрхөн хүүхдийн зохиол.Газар авахгүй гачин гарчигтай ганцхан уншигчтай ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 15:27:56
    Оюун: Рёнтик өндөртөй ХҮН намыг онилхоор шийджэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 15:11:38
    иргэн: Хог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 13:43:46
    Зочин: ХҮН намыг бузарлаж байгаа ХҮН намын хулгайч дээрэмчин дарга нарыг зайлуулж шоронд хийвэл таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 12:51:51
    kk: hun guthehgdee garamgai uhernuud shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 12:51:16
    Рүү: Наранбаяр ч яахав жижиг гар. Чинбаяр бүлт шаагаад байр үараад бдг япон хэлний орчуулагч юм бн. Наранхүү бүгдийг зохион байгуулсан юм бн доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 11:22:41
    Нянбактери: Нямбаатар, нэр нь хувирахдаа Нянбактери яг шүү.ЕС нь эцэг нэгт ах Баатарынхаа захиалаар Женко болон буурал Гансүх,хамтрагч мэнгэт Нямдорж нарынхаа үйлдсэн муу хэрэгээ бусдад нялзааж энэ сонгуулиар хамгийн рейтинг өндөртэй ХҮН нам болон гишүүдийг нь онилж Нянбактериар турхируулж бн уу кк.Боловсролгүй хэдэн нөхөд Монголын толгой дээр гарч ирж суучаад Хятадын баасаар бордож өсгөсөн мөнгөний хүүдий,Оросын хулмастай мафичидын атганаас гарахгүй болсон барьцгүй барьцаагаа хүн гүжирдэх,иргэдийг самууруулхад хэрэглэж Монгол газар шороогоо өгч дуустал амьдрах богинохон үлдсэн амиа хамгаалах гэж ядаж бн даа. Монголын эсрэг хөдөлдөг дарга нар минь яана даа хөөрхийс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 10:02:46
    Болд: Хужаа Наранбаяр бол зальтай луйварчин юм аа. Монголын төрд шургалах гээд ч байх шиг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188