• Өнөөдөр 2024-05-16

"СУРУГА МОНГОЛ"-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА

2022-09-12,   45830

       ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХОХИРОГЧИЙГ ЯПОНООС АВЧРАХААР ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА. 70 ГАРУЙ НАСНЫ ХҮН БАЙДАГ. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДДЭГ БАЙДЛЫГ ЭЦЭС БОЛГОНО" ГЭЖ МЭДЭГДЭВ. ТЭГВЭЛ "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХЭРЭГТ ГЕНЕРАЛ Б.ХУРЦ, ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАН, ЦЕГ-ЫН ДАРГА АСАН М.ГАНБОЛД, ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД АСАН Ц.УУГАНГЭРЭЛ, "БУУРАЛ" ХОЧИТ А.ГАНСҮХ, "МОН-УРАН"-НЫ Б.НАРАНХҮҮ НАР ОРОЛЦСОНЫГ ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ"-ЭЭС НОЦТОЙ БАРИМТААР ИЛЧИЛЖ БАЙНА
 
-Тэд “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, шагналд нь “Нью даун таун” ХХК-иар дамжуулан 10 га газар авсан уу-

 “СУРУГА МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ЦҮНЭЯКИ ХАРАД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ “ТОХСОН” ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН “НЬЮ ДАУН ТАУН” ХХК-ИЙГ БАЙГУУЛАХ ЗАМААР 10 ГА ГАЗРААР ШАГНУУЛСАН УУ

        2017 оны аравдугаар сарын 17-нд “Суруга Монгол” ХХК-иас “Нью даун таун” гэх компани 10 га газар авсан байдаг. Анхаарал татсан зүйл нь, “Нью даун таун” ХХК өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй буюу үүсгэн байгуулагдсанаасаа ердөө 15-хан хоногийн дараа “Суруга Монгол” ХХК-иас 10 га газар авсан болж таарав. Байгуулагдаад ердөө 15 хоногийн дараа хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай 10 га газрыг эзэмшиж эхэлсэн гэхээр энэ компанийн цаана чухам хэн байна вэ гэдэг хардлага эрхгүй төрнө. Эндээс хардлагаас хөвөрдөж цааш хөөвөл маш ноцтой гэмт хэргийн сэжүүр илэрч байна. 

Тодруулбал, “Нью даун таун” ХХК анх долоон хувьцаа эзэмшигчтэй, бүгд яг ижил 16 хувийн хувьцаатайгаар байгуулагджээ. Тухайлбал, Маньбадрахын Ганболд, Цогоогийн Уугангэрэл, Бибишийн Билэгсайхан, Цэрэнбатын Чинбаяр, Наранхүүгийн Эрдэнэ, Батсүхлангийн Одончимэг, Даваадоржийн Энэрэл нар анхны хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байна. Хамгийн ноцтой нь тэд цөм өндөр албан тушаалтнууд буюу “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний төрсөн хүү, төрсөн эгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамтран байгуулсан компани болох нь илэрч байгаа юм.

“Нью даун таун” ХХК-ийг үүсгэн байгуулагчид
 
1.Маньбадрахын Ганболд- Хууль зүйн ухааны доктор, Хошууч генерал цолтой. 1997 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны дарга, 2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, 2008 онд буюу Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус томилогдож ажилласан. 
2.Цогоогийн Уугангэрэл- Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай тасгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Хууль зүйн дэд сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан. Мөн дээр дурдсан хошууч генерал М.Ганболдтой хамт “Хос харцага” ХХК-ийн эзэмшдэг. 
3.Наранхүүгийн Эрдэнэ- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн хүү. Н.Эрдэнэ нь аавынхаа “Дүнжингарав трейд” ХХК, “Дүнжингарав констракшн” ХХК, “Мон-Уран” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
 
4.Батсүхлангийн Одончимэг- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн эгч.
5.Даваадорж Энэрэл- Түүний ээжийг Батын Болор гэдэг. Б.Болор нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын төрсөн эгч. 
 
6.Бибиш Билэгсайхан- “Суруга стандарт” ХХК, “Суруга трейдинг” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга моторс” ХХК, “Суруга урбан центр” ХХК-иудыг “Проконсалтинг” ХХК-иар дамжуулан эзэмшихээс гадна гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. 
 
7.Цэрэнбат Чинбаяр- “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Суруга рөүд” ХХК, “Суруга инвестмент” ХХК, “Суруга жапан” ХХК-иудыг эзэмшдэг. 
 
        Тэгвэл хэн, ямар зорилгоор, бас яагаад УИХ-ын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн яамны дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр хувьцаа эзэмшигчдээ бүрдүүлсэн “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэгээд болоогүй “Суруга Монгол” ХХК-иас 10 га таслаж өгөх болов гэдэг ноцтой асуулт гарч ирнэ.
 
Энэ асуултад хариулт хайж эргэн санавал, 2012 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Суруга Монгол” ХХК-ийн Япон захирал 67 настай Цүнэяки Хара Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Улмаар Цүнэяки Харад эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвөн сар шахам хорьсон бөгөөд 2012 оны зургадугаар сард шүүх хурал нь болсон. Хачирхалтай нь, шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй гэж үзээд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан” хэмээн зарласан атал шүүхээс “Хар тамхи хэрэглээгүй” гэж дүгнэсэн нь зохион байгуулалттай гэмт хэргийн сэжүүр болсон. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдүүд зохион байгуулалттайгаар хуурамч хар тамхины хэрэг тохсон юм биш биз гэх хардлага гарч ирсэн. Улмаар “Суруга Монгол” ХХК-д ажиллаж байсан болон Цүнэяки Харагийн орчуулагчийн нөхөр гэх Г.Г, Ц.Б нарыг бусдын захиалгаар Цүнэяки Харагийн зочид буудлын өрөөнд хар тамхи нуусан, ингэхдээ цагдаагийнхантай хамтарсан байж болзошгүй хэрэгт татсан. Гэвч энэ хэрэг шүүх дээр очоод хэрэгсэхгүй болсон байдаг. Ингээд хэн тэдэнд Цүнэяки Хараг хар тамхины хэрэг холбогдуулах захиалга өгсөн, хэргийн гол зохион байгуулагч нь хэн байв гэдэг асуултын хариулт олдолгүй байсаар хэрэг намжсан. “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хараг ч энэ хэргээс болж, эндэх бүх зүйлээ хаяад нутаг буцсан байдаг. 

Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хардах нэг өнцөг байна. Тодруулбал, дээр дурдсанчлан 2012 оны хоёрдугаар сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хара ХУД-т байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчилсан. Бүтэн дөрвөн сар мөрдөн байцааж, хорьсны эцэст 2012 оны зургадугаар сард шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй буюу буруугүй гэж цагаатгасан. Харин энэ хэргийг “Суруга Монгол” ХХК-ийг газар шунасан бүлэглэл  хууль хяналтын байгууллагынхны оролцоотойгоор, маш нарийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болох хардлага гарч байсан. Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар дарга, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан дээрх хүмүүс “Суруга Монгол” ХХК-ийн Япон захиралд хар тамхины хэрэг “тохоход” оролцсон хүмүүс байж болзошгүй хардлага байна. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохсоныхоо хариуд нь 10 га газраар “шагнуулсан” байж болох хардлага байгаа юм. 

          Харин А.Гансүх “Нью даун таун” ХХК-тай ямар холбоотой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг эзэмшилдээ авснаасаа хойш  2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол” ХХК-иас 23 га газар авч байсан. Түүнд ийнхүү 23 га газраа найр тавьж өгсөн хүн нь хар тамхины хэрэгт холбогдсоноосоо хойш Монголыг орхисон Цүнэяки Харагаас хойш “Суруга Монгол” ХХК-ийг удирдах болсон, одоогийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр. Харин Ц.Чинбаяр нь “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Ингээд харвал, А.Гансүх, түүний төрсөн дүү А.Ганболд нь “Нью даун таун” ХХК-тай, ялангуяа “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяртай салшгүй холбоотой нь нотлогдож байгаа юм. Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд асан А.Гансүх өөрийнх нь эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, анхны долоон хувьцаа эзэмшигчээс нэгийг нь хассан байна. Ингэхээр энэ компанийн цаад эзэн нь А.Гансүх буюу хувьцаа эзэмшигчдээс хэнийг хасаг, хэнийг оронд нь оруулахыг тэр шийддэг дүр зураг харагдаж байна. Ийнхүү Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан хотын “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн долоон хувьцаа эзэмшигчийн нэг болсноор 1.4 га газартай болсон гэсэн үг юм. 

А.ГАНСҮХИЙГ ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД БАЙХ ҮЕД "СУРУГА МОНГОЛ" ХХК 37 ГА ГАЗРАА "МОНГОЛ КОРПОРЭЙШН" ХХК-Д АЛДАЖ БАЙЖЭЭ

Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг “Суруга Монгол” ХХК-тай хэзээнээс, хэрхэн яаж холбогдсон тухай түүхийг сөхвөл аль 2012 оноос эхэлдэг ажээ.
 
          Тодруулбал, Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 50 жилийн туршлагатай Японы “Суруга корпораци” 2003 оны нэгдүгээр сард Монголд “Суруга Монгол” гэх охин компаниа байгуулжээ. Ингээд “Суруга Монгол” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх эзгүй байсан 88 га газрыг эзэмшиж эхлэв. Тэд энэ газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 орчим айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, 400 орчим айлын амины орон сууц барихаар ажлаа эхлэв. Хоёр жилийн дараа, 2005 онд эхний гурван орон сууц буюу “Жапан таун” хотхон ашиглалтад орлоо. Улмаар УИХ-ын гишүүд, урлаг соёлын алдартнууд, уул уурхайн эзэд гээд эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн энэ хотхон руу цувж эхлэв. Тухайн үед “Жапан таун” хотхоны 140 м2 орон сууц л гэхэд 120 мянган ам.доллараар зарагдаж байсан нь зөвхөн баячуудын л төлж чадах үнэ байсан учраас тэр.
        Эхний гурван орон сууц нь цөм борлуулагдаж, тансаг зэрэглэлийн хотхон гэдгээрээ танигдаад байтал 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт үндэслэлгүйгээр цуцлагдав. Хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй байтал ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаныг “Суруга Монгол” ХХК-ийнхан хайгаад олоогүй байгаа юм. Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байлаа. Өөрөөр бол, “Суруга Монгол” ХХК-ийг Улаанбаатарт барилга барих, барихгүйг шийдэх эрх мэдэл нь А.Гансүхэд байжээ гэсэн үг. 
 
Арга мухардсан “Суруга Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газар өгч байж барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэжээ. Хамгийн ноцтой нь, тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Буянцогтоо ажиллаж байсан байгаа юм. Ц.Буянцогтоо бол хожим нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан буюу ардчилсан хувьсгалаас хойш түүнээс “салаагүй” хүн. А.Гансүх ч мөн адил З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга болсон цагаас нь дэргэд нь байж, Төрийн өмчийн хорооны хууль эрхзүйн хэлтсийн даргаар ажиллаж явсан түүний хүн байв. Өөрөөр бол, А.Гансүх “Суруга Монгол” ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрлөөр нь “шантааж” хийх замаар З.Энхболдын хамаарал бүхий “Монгол корпорэйшн” ХХК-д 37 га газрыг нь тасдан олгуулсан гэх дүр зураг харагдаж байгаа юм. Ингээд “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан “Суруга Монгол” ХХК-иас салгаж авсан 37 га газар газраа хоёр хувааж, талыг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группт өгсөн бөгөөд одоо тэр газарт “Хүннү-2222” хороолол сүндэрлэсэн. Харин үлдсэн тал газартаа “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан өөрсдөө орон сууцны хотхон захиалан бариулж байгаа ажээ. 

Хамгийн ноцтой нь, “Монгол корпорэйшн” ХХК удалгүй А.Гансүхийн мэдэлд иржээ. Тодруулбал, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд нь “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тэгвэл энэ компани нь “Монгол корпорэйшн” ХХК-ийн хувьцааны 99.8 хувийг эзэмшиж эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй, А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг хувьдаа авсныхаа дараа “Суруга Монгол” ХХК-иас 2017 оны аравдугаар сарын 2-нд дахин 23 га газар авсан байна. Ингэж Японы “Суруга Монгол” ХХК-ийн мэдэлд байсан 60 га газар А.Гансүхээр дамжин “Монгол корпорэйшн” ХХК-д иржээ. 

          Нэгтгэж харвал, А.Гансүх Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, сайд байхдаа “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Улмаар “Суруга Монгол” ХХК-иас “Монгол корпорэйшн” ХХК-иар дамжуулан 37 га газар “авлига” хэлбэрээр авч, хариуд нь барилгын тусгай зөвшөөрлийг нь сэргээж өгсөн. Үүнийхээ дараа “Монгол корпорэйшн” ХХК-ийг төрсөн дүү А.Ганболдынхоо эзэмшилд авч, “Суруга Монгол” ХХК-иас дахин 23 га газар авсан. Нөгөөтээгүүр, "Суруга Монгол" ХХК-ийн Япон захирлыг Монголоос хөөж явуулах төлөвлөгөөнд оролцсон. Үүнд нь оролцсон хууль хяналтынханд “шагнал”-ыг нь өгөхийн тулд “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэднийгээ хувьцаа эзэмшигч болгосон. Улмаар Ц.Чинбаяртай “тохиролцсон” ёсоор “Нью даун таун” ХХК-д 10 га газар гаргуулж, хувьцаа эзэмшигч тус бүрд 1.4 га газар өгсөн. Гэвч тооцоолоогүй асуудал дэгдэж, өөрийнх нь шинэ төмөр замтай эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн. Тэгмэгц нь Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцаа буюу 1.4 га газар санал болгосон. Тэд тохиролцож, М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, А.Гансүхийн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон дүр зураг харагдаж байгаа юм. 
 

 


"СУРУГА МОНГОЛ"-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 153
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 07:47:55
    irgen: Hurts gedeg chin heden 10 n terbum ertei gesen.Bank.gazar.uul uurhai bugd bie biee deeremdeed amidardag humuus bish uomuu.Hen ch shorond orohgui.jiriin irgen bolhoor l mashin avaad unasan ch.laiv hiisen ch shoron.MUiin huulichid er n ymar humuus be.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-20 09:31:24
    Haha: Хэсэг хугацааны дараа Нямбаатар 16%тай болчихсон явж байхвий дээ. Наадуул чинь бас хүнд юм өгдөг юм байна хаха. Гэснээс тэр газарт хамгийн их яарч , захиалсан ХУРД чойжоо ах маань байна! Дээр нь дуугай нүдээ аниад суусан, Элбэгээ ах маань байна! Их олон ах нар маань явна даа. Хамгийн түрүүнд яараад барилга барьсан, захиалагч Чойжоо ах бол гоё ах шдээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 18:00:54
    Зочин: Гадаадын мафитай киноноос ч аймаар юм бна. Ийм аймшгийн юм хийдэг, хийсэн улсуудыг уг үндсээр нь цаазал. Цаазбн члбг сэргээ. Арай ч дээ. Монгол хүний ёс жудаг ерөөсөө алгаа. Энэ улсуудын гарал үүсэл ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-17 05:45:55
    Zochin: Turd surgalsan deeremchid.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-16 06:18:00
    Зочин: Тийм юм болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-16 01:49:41
    Бар: Хөөрхий муу японг тамлаад др хөрнг н дээрмдээд явуулсн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-15 00:47:03
    Дорж: Маш сайн сэжүүртэй юм байна. Сайн ухаж шалгах хэрэгтэй. Их юм гарна даа. Нямбаатар аргагүй залуу хүн, хуульч хүн шиг байна шүү. Баяр хүргэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 10:30:03
    зочин: Энэ Монгол оронд шударга юм гэж алгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 10:14:19
    луйварчдад алхах гишгэх боломж витгий егеерей: ШИНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТЕСЛИЙН ЗАХИРАЛ ТЕВ АЙМГИЙН МИЕЭГИЙН ЛУЙВАРЧИН НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ ГЭЖ БИЙ!!!! НААД ХЭДИЙН ЧИНЬ ХАНЬ ХАМСААТАН!!! БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ ХОЕРЫН НАЙЗ..,,, УУГАНГЭРЭЛИЙН ХОС ХАРЦАГА КОМПАНИЙГ ЯМАР Ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГУЙГЭЭР ОНГОЦНЫ БУУДЛЫН ХАМГААЛАЛТЫН АЛБААР АВЧ АЖИЛЛУУЛСАН.... ЭНЭ БОЛ ЗАХЫН СЭЖУУР НЬ ЦААШАА ЯРИХ ЮМ БОЛ НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТААС ИХ ЮМ ГАРЧ ИРНЭ!!! БИ ЗЕВЛЕХ ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙНА!!! ОДООГИЙН ОНГОЦНЫ БУУДЛЫГ ХЯТАДЫН ЧАНАРГУЙ МАТЕРИАЛААР УМГАР ЖИЖХЭН ГАЙ ХИЙСЭН ХУН БОЛ ТЕСЛИЙН ЗАКИРАЛ ГЭХ БАС НЭГ ЛУЙВАРЧИН НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ МЕНЕЕСЕЕ МЕН!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 10:14:05
    луйварчдад алхах гишгэх боломж витгий егеерей: ШИНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТЕСЛИЙН ЗАХИРАЛ ТЕВ АЙМГИЙН МИЕЭГИЙН ЛУЙВАРЧИН НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ ГЭЖ БИЙ!!!! НААД ХЭДИЙН ЧИНЬ ХАНЬ ХАМСААТАН!!! БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ ХОЕРЫН НАЙЗ..,,, УУГАНГЭРЭЛИЙН ХОС ХАРЦАГА КОМПАНИЙГ ЯМАР Ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГУЙГЭЭР ОНГОЦНЫ БУУДЛЫН ХАМГААЛАЛТЫН АЛБААР АВЧ АЖИЛЛУУЛСАН.... ЭНЭ БОЛ ЗАХЫН СЭЖУУР НЬ ЦААШАА ЯРИХ ЮМ БОЛ НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТААС ИХ ЮМ ГАРЧ ИРНЭ!!! БИ ЗЕВЛЕХ ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙНА!!! ОДООГИЙН ОНГОЦНЫ БУУДЛЫГ ХЯТАДЫН ЧАНАРГУЙ МАТЕРИАЛААР УМГАР ЖИЖХЭН ГАЙ ХИЙСЭН ХУН БОЛ ТЕСЛИЙН ЗАКИРАЛ ГЭХ БАС НЭГ ЛУЙВАРЧИН НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ МЕНЕЕСЕЕ МЕН!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 10:10:58
    луйварчдад алхах гишгэх боломж витгий егеерей: ШИНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТЕСЛИЙН ЗАХИРАЛ ТЕВ АЙМГИЙН МИЕЭГИЙН ЛУЙВАРЧИН НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ ГЭЖ БИЙ!!!! НААД ХЭДИЙН ЧИНЬ ХАНЬ ХАМСААТАН!!! БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ ХОЕРЫН НАЙЗ..,,, УУГАНГЭРЭЛИЙН ХОС ХАРЦАГА КОМПАНИЙГ ЯМАР Ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГУЙГЭЭР ОНГОЦНЫ БУУДЛЫН ХАМГААЛАЛТЫН АЛБААР АВЧ АЖИЛЛУУЛСАН.... ЭНЭ БОЛ ЗАХЫН СЭЖУУР НЬ ЦААШАА ЯРИХ ЮМ БОЛ НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТААС ИХ ЮМ ГАРЧ ИРНЭ!!! БИ ЗЕВЛЕХ ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙНА!!! ОДООГИЙН ОНГОЦНЫ БУУДЛЫГ ХЯТАДЫН ЧАНАРГУЙ МАТЕРИАЛААР УМГАР ЖИЖХЭН ГАЙ ХИЙСЭН ХУН БОЛ ТЕСЛИЙН ЗАКИРАЛ ГЭХ БАС НЭГ ЛУЙВАРЧИН НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ МЕНЕЕСЕЕ МЕН!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 09:32:54
    Зочин: Нөгөө л Элбэгдоржийн хамсаатнууд олон хүн хэлмэгдүүлж амташсан нөхөд сүүлд Элбэгдорждоо тус болох гэж Содномдаржаа Чимгээ нарын гэр бүлийн амьдралыг там болгосон нөхөд Чимгээгийн охины амь нас ч эдэнтэй холбоотой байх магадлал өндөр юм эд маш олуулаа догуураа гар хөл нь болдог нөхдүүдийг нь цэвэрлээгүй цагт хэцүү дээ.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 08:13:32
    Зочин: Айхтар хэрэг байна даа! Хурц гэдэг хүн Зоригийн хэрэг гээд юм юманд оролцож зохиомол хэрэг хийдэг айхтар хүн юм даа! Тагнуулын хэргээр баахан хүмүүст ял өгсөн юм гэсэн, тэдгээрийн хэд нь зохиомол бол, дахин шалгамаар юм!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 22:23:59
    Зүчи: Өө бүр сэтэр цол хэргэм зүүцгээд л бсан хүмүүс ийм юманд ханцуй шамлан орж дээрмийн ажиллагаа явуулж бсан байхнээ. Ингэж л ард иргэдээ хулхидаж эрээ цээрээ алдаж дөвчигнөсөн бна. ккк. Авилгагыг өөрсдөө хийдэг байж бас бусдыг хуулиар сүрдүүлэн далайлгах арга барилтай новшнууд байж дээ. Монголын төрийг бузарласан эдгээрт хүмүүст хууль хэрхэн үйлчлэхийг харъя.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 19:50:04
    Зочин: Луйварчид яг л бригадаараа бна да...Энхамгалан Уугангэрэл Ганболд нар их эртний цагдаагаасс авилгаар баяжсан ашиг сонирхол нэг хулгайч нар да...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 19:48:01
    Зочин: Төмөр замын дарга таоиыгаач Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэсний маргааш энэ Энхамгалан прокурорын дүү Батамгалан ах явууллаа гээд өрөөнд нь орж ирээд 100 вагрн цохиуулж аваад гарч байхыг хараад энэ луйварчинг шудахга дүр эсгэсэн шантаажчин болохыг болитоор харж билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 18:11:03
    Зочин: Шунал нь барагдахгүй хүн сүгнүүд юмаа. Хүн хохироочихоод яаж бүтэж үхэхгүй байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 17:02:05
    Иргэн: Монголд цэргийн бүдүүн дарга гена матарууд хурандаа нар төсөвийг мөнгө завшиж буй бас нэг давхрага юм.цэргийн хоол цэргийн албан хаагч болон ажилчиддаа зориулах ёстой төсөв мөнгийг хувьдаа зарцуулдаг муу ёрын амьтад юм тэд нар.нөгөө ажилчин албан хаагч нар тушаал нэрийн доор юу ч хэлдэггүй дуугүй л байдаг.цэргийн дэглэлт энэ тэр гэхээс жилийн хугацаанд цэргүүдэд өгдөг хоол нь тийм ч сайн хоол байдаггүй тэр хоол хүнсний мөнгийг жижиг том хурандаа генанууд тооцоо бодогч нартайгаа нийлж луйвардаж иддэг байх.ийм л цэргийн дарга генанууд байхад Монгол улс хэзээ хөгжих юм бүү мэд хаана газар бүгд төсөвийн мөнгө завших арга сэдэгчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 16:52:55
    Иргэн: Арай бишүү өндөр албан тушаалтай хулгайч дээрэмчин гэмт хэрэгтнүүд Цаг алдалгүй нэг худагт хийгээчээ Энэ хурц хаана л гэмт хэрэг хулгай байна тэнд толгой уохиж явдаг хулгайч юмаа Том мэргэжилтэнгүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 16:41:12
    Иргэн: Хоорхий тэр Япон иргэнийг муухай хохироосон бна муухай хумуус юмаа!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 16:41:11
    Иргэн: Хоорхий тэр Япон иргэнийг муухай хохироосон бна муухай хумуус юмаа!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 15:24:02
    ЫЫ: ЗАРИМ НЬ ОРТОЙ Ч ЗАРИМ ТАЛААР ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ БАЙХАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 14:52:53
    Гал: Хятад шиг бүгдийнх нь хөрөнгийг хурааж устгахгүй бол нийгэм цэвэршихээсээ өнгөрсөн байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 14:25:50
    Болд Наран: Бүгдийг нь буудаж энэ нийгмийг цэвэрлэмээр байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 14:25:03
    Zob: Muusain deeremchid hurts bol bool elbeggiin buunii nohoi shte Yllah estoi shuu iim deerrmchid ih bga dandaa mongolchuudaa l deeremddeg Hogn mohod shte
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 13:42:41
    ЗОЧИН : АРААЙЧДЭЭ, ДЭНДҮҮ ЮМ АА, ЦААНА НЬ ХИЧНЭЭН ОЛОН ЭНГИЙН ХҮН ГҮТГЭГДСЭН БОЛ, ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ , АМИН ХУВИА ХИЧЭЭСЭН ХУВАЛЗНУУД ҮХВЭЛ ТААРНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 13:21:48
    ТӨР гутаасан луйварчдад өгөх ёстой ялыг өгөөч: ТӨРийн гурван өндөрлөг хуулийн луйварчдад анхаарлаа хандуулж энэ хэргийг нэг мөр яаралтай дуусгахад анхаарал тавиач. Аягүй бол ТЭД АВЛИГАА өгөөд хэргээс мултрана шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 12:55:44
    Зочин : Цаад эзэд нь женко зандаа Энхболд юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 12:41:57
    Зочин: Энэ прокурорын байгууллагын удирдлагууд ямар хүмүүс томилоод байдаг юм бэ! Хуулийг чанд сахиулах, шударга ёсыг тогтоох үлгэр жишээ хүн баймаар юм. Өмнөх дарга нь дээрмийн хэрэгт холбогдоод цагдан хоригдож байгаад хэрэг нь хэрэгсэхгүй боллоо гэсэн, дараагийнх нь бас газар дээрэмдсэн асуудалд орж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 12:06:25
    Зочин: Эд нарыг нарсанд суулгачихдаг юм бол яаах бэ багач гэсэн нийгэм цэвэршиж байгаа юм байна гэж бодий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 11:24:02
    zochin: Huuli bus yildel hiivel heregten boldog gedgiig hoich yedee jishee bolhoor hatuu hariutslaga hyleelgeh heregtei. Huuliin baiguullagad itgeh itgel algadaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 11:05:39
    Хөдөө өвөө: та нар ингэж илрүүллээ тэгж илрүүллээ тэр тийм гэмт хэрэг хийсэн байна гээд сүржин заралдаг тэгээд шалгаж байна ... шалгаж байна гэж байгаад замхардаг шийдсэн хэрэг байхгүй шийтгэгдсэн хүн эзэн холбогдогч байхгүй... энэ чинь олон түмний дургүйцлийг хүргээд зогсохгүй гэмт хэрэг наймалцаж авилага авдаг юм байна гэсэн гэсэн хардлага биш бүр найдвар төрүүлдэг шүү ...?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:45:59
    Moogii: Lalaruudiin horongiig bugdiig n huraaj shorond n yvuul .??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:27:15
    Mongol: In zar bot gsn yumaa boloichee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:22:32
    zochin : Nig talruugai handsan comment uud haragdhiin in ergelt mn bot oor comment zardginmu haishain
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:21:27
    Бумаа: Ягь л ийм замаар төрд гарсан.төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүсийн дээрэм тонуулаас болж монголын нэр төр шалны алчуур болсон нь үнэншдээ ялангуяа хятад солонгос япончуудыг зах зээл эхлэсэн цагаас л луйвардаж байсан гэж манайхан ам дамжин ярьдаг Эби хүртэл яхятад өвгөнг ийм маягаар дээрэмдэж байсан гэж хүн ярьж бсан шүү ичиж үхмээр юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:18:07
    зочин: яаж ч чадахгүй монголын төр хулгайч дээрэмчид оффшорчидоо дийлэхээ байсан шүү дээ ярьж поппор л чадна яагаад гэвэл бүгд хулгайч эх ороны баялагийг хулгайлагчид улс ард иргэд нь өрөнд ороол дарга нар нь баяжаад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:11:44
    guest: Shalgaj baigaimuu? Yamar factuud baigain be?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:02:14
    Boldoo: Odoo shorondoo l irlee Tendniig urshiuvul MAN tsaashaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:01:20
    Иргэн: Төрд гарсан бүхэн дээрэм хийх юмаа маш том маф бүгдийг нь илэрүүлж хариуцалга тооцож чадах болвуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:00:11
    Mongol: Aimaaaar y umaaa peeee.peee ******** uzegt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 10:00:04
    x49tx: Watch free porn videos at PornZog Free Porn Clips. More than 1 million videos, watch for free now! https://pornzog.com/
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:57:49
    x48tx: Watch Porn Ads porn videos for free, here on Pornhub.com. Discover the growing collection of high quality Most Relevant XXX movies and clips. https://www.pornhub.com/
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:53:59
    худ: захиалсан иийтлэл худ худ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:52:02
    жонон: Сэтгүүлчид одоо хүн болгоныг рэкет хийж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:51:38
    Mysite: Kino tsaashaan bishu omg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:49:41
    gigi: Хүмүүсийн анхаарлыг сарниулахын тулд хүмүүсийн тархийг уран зохиолоор угаах нь илүү сайн зохиол гаргаж чадахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:48:11
    ARD BANK: Ямар сайхан зохиол вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:47:26
    Zuchi: ergelt.mn = dandaal sensat hudlaa yum shadag hujanar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:47:18
    амраа: Энэ найдвартай мэдээлэл мөн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:47:01
    bid: buudah yumsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:45:25
    Oyunchimeg: Өөр ямар мэдээллийн эх сурвалж энд багтсан байна. Уран зохиол шиг сонсогдож байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 09:42:10
    Даваа: хов жив сэтгүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:54:06
    Луйвар: Аймаар луйварчид вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:45:11
    Оюун: Бурхан минь нэг улсын төрийн болон хүчний байгууллага бүгд оролцсон луйвар, дээрмийн хэрэг ингээд замхарсан байна. Ийм байж арддаа халгаатай, дээрхи хүмүүст үйлчилдэггүй хуультай байх хэрэг байна уу. Илрүүлэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:39:44
    Zochin: Oilgomjtoi .buleg deeremchid bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:34:46
    Мяагаа: Ах дүүсээрээ, албан тушаалын зэрэг зиндаагаараа хуйвалдан луйвар хийдэг байх нь ээ. Ийм малаас дор амьтдад зохих шийтгэл, "шагнал"-ыг ахиухан хүртээх хэрэгтэй юм биш үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:33:32
    37iii: 37 on ingeed butsaad irj dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:32:06
    Zochin : MAN zasagt garaad dandaa teriig shorond hiine eniig shalgana helne gesen humhii zuusan medee yavuulj irgediig urgeljiin daramt aidast barij irlee. MAN aas zalhaj bna. Hiisen buteesen um yerees yarihguin. Jagssan zaluusiig tsagdaagaad ailgaj chirch guldarch shorongoor ailgana. Yu ve ikm baih gej irged MAN iig songoson umuu. MAN yu ch hiihgui tusev hulgailaad suuhmurtee busdiin bugsiig uhah ajla aimaar hiih
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:24:18
    NBA: Zugeer deeremchid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:21:31
    Ганаа: Маш ойлгомжтой логиктой бичжээ. Жапан таун чанар сайтай аюулгүй байдлыг хангасан маш гоё орон сууц. Уг нь жигд үргэлжлүүлсэн бол сайхан байлаа. Ийм зүйл болсон байжээ. Дээрэм тонуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:14:59
    1937 он айсуй...СТАЛИНЧ арга барил сүйрлийн эх сурвалж...: 1937 он айсуй. Манай ЗГ, тэр дотроо Хууль зүй, дотоод хэргийн сайд маань олигтой хөгжил шинэтгэлийн бодлого хэрэгжүүлж, амьдралд тусгалаа олох үр дүн гаргаж чадахаа байгаад буюу чадамжгүй болсон болохоороо ард түмнийг, иргэд олон нийтийн анхаарлыг заавал нэг АНГИЙН ДАЙСАН, НИЙГМИЙН ЭСЭРГҮҮ бий болгож жигшин зэвүүцүүлэх СТАЛИНЧ арга барилыг түгээмэл хэрэглэдэг болж дээ! Эрхэм сайд аа! ЗГ-аа Монгол Улс Олон улсын байгууллагын гишүүн болохынхоо хувьд шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хэнийг ч болов гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх зарчмыг Үндсэн хуулиндаа шигтгэж суулгасан улс гэдгийг ямагт санаж баймаар юм!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:14:03
    Гадны Хөрөнгө Оруулалт орж ирэхгүй байна гээд байдаг чинь ЭДГЭЭР МЭТИЙН төрд шургалсан ДЭЭРМЧИД шүү дээ.: Гадны Хөрөнгө Оруулалт орж ирэхгүй байна гээд байдаг чинь ЭДГЭЭР МЭТИЙН төрд шургалсан ДЭЭРМЧИД шүү дээ. Прокурор Цагдаа, Сайд гээд. Эднийг хуулийн дагуу шийтгэвэл тэгээд ХО орж ирнэ дээ. МонУраны наранхүү гэж аль ч төрд АВИЛГААР пялдагададж чаддаг эвггүй ДЭЭРЭМЧИН биана аа. Гансүх гэж ЖЕНКӨГөө хүртэл хулхидсан бүр эвгүй. За тэр Прокурор Энхамагалан бол Монгол төрийн ГУТАМШИГ Хүзүүгүйн уяаны гөлөг, бас нэг уяаны гөлөг нь Хурц.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:08:14
    Болдбаатар: Муусайн хуулийг гууль болгож яваа хулгайчуудыг баривчлаад шоронд нь хийлдээ чадахгүй бас нэг хэсэг хулгайчуудад авилга өгөөд мартагдах биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 08:06:51
    ЭНЭ АВЛИГАЧДЫГ яах вэ?: Монголын хуулийг гууль болгож, гадны хөрөнгө оруулагчаас дээрэм хийсэн луйварчдын хэрэг цаашаа явах уу? Төрийн гурван өндөрлөг энэ хэрэгт анхаарлаа хандуулж шударгаар шийдүүлэх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:54:36
    Зочин: Аймшиг Гутамшиг ард иргэд яаж амьдрах билээ Улс ооон яаж хөгжих билээ Үүнийг шудрагаар шийдвэл маш их хэрэгтэй байнаа Одоогийн тө засаг хужль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарвал чадах л баых
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:53:34
    Морнинг: Үнэн ч шударгаар шүүж хохирсон Япон иргэнг авчирч нээлттэй шүүх хурал хийн бүгдийг шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэж булай бцлхайг нь илчлэх хэрэгтэй !!! Энэ хэргийг хуулийн хэмжээнд шийдэхгүй бол Монгол улсын нэр хүнд , гадны хөрөнгө оруулагч нарын дунд хэзээ ч сэргэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:46:37
    Tttt: Xudlaa sebeed xeregsexee bolidog dur zurag nogoo ipotekiin 8%iig 6 bolgono dundiin zuuchlaliin 2%iig arilgana gesen yu bolson be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:46:36
    Tttt: Xudlaa sebeed xeregsexee bolidog dur zurag nogoo ipotekiin 8%iig 6 bolgono dundiin zuuchlaliin 2%iig arilgana gesen yu bolson be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:28:27
    Зочин: Шившиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:28:26
    хөөх: жинхэнэ хүнд гарууд нийлээд авсан байна ш д
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:16:19
    Ганбаатар: Гаргалгаа тодорхой ч энэ хүмүүс маш нарийн зохион байгуулсан бн тэгэхээр луйвар гэж хэрэг хүлээлгэхэд хэцүү л юм бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:14:32
    Tumen: Oligorih Ganbold chini aimshigiin ord harsh barichaad . Odoo orgon zailahaa beldej bgaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:11:42
    poldog Ganbold: poldog Ganboldin ehner ********muutai hudlaa ******** yrisn solitoi gichi bdag shunal gej toimgvi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:11:04
    xz saidad: Bayr hvrgie . mash zov . ebigin ved davarch bsn garuud . ta bol ardin baatar boljee saidaa vnen hezed ylna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:09:17
    poldog Ganbold: poldog Ganboldin ehner ********muutai hudlaa ******** yrisn solitoi gichi bdag shunal gej toimgvi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 07:09:16
    poldog Ganbold: poldog Ganboldin ehner ********muutai hudlaa ******** yrisn solitoi gichi bdag shunal gej toimgvi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 06:39:27
    зочин: Дээрэмчин лаларуудыг баривчилж хурдан шийдэхгүй бол өндөр настай гадаадын хохирогчыг үхэхийг хүлээгээд ял завших гээд улайрч байгаа. цаашдаа ч гадна дотны санхүүгийн чадвахтай олон байгуулгыг дээрэмдэж залгихдаа улайрч гаршна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 06:36:22
    Зочин: Япон Товны С:3 байранд А.Гансүх, Жонхуу Баттулга, Элбэгдорж, Дорлигжав, … гээд Ардчилалбнхан давхар давхраар нь авчихсан амьдардаг байсан даа. Одоо ч байгаа байх. З. Энхболд Хүннү2222 ын 1 ээлжийг 8 давхаруудыг гэлүү( давхар андуурсан байж магадгүй) бүгдийг авсан гэж сонсогддог. Бараг 10 аад жилийн өмнөөс яригдаад явсан хэрэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 06:26:31
    Зочин: Энэ луйврыг сайн мэднэ. Женко+ буурал Гансүх, Элбэгдорж Энхамгалан Ерөнхий Прокурор, Генерал Хурц + Б. Наранхүү+ Генерал Ганболд+ хурандаа Уугангэрэл + бусад МАФИЙН ГИШҮҮД оролцсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 06:14:42
    И: ЭНЭ ҮНЭХЭЭР БОЛСОЭ ЯВДАЛ ГЭЖ ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ! ЭНЭ ДЭЭРЭМЧДИЙГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 05:37:32
    Зочин: Одоо л зөв эхлэж байна. Гадны хөрөнгө оруулалтыг эрх мэдэлтэнүүд айлгаад дээрэмдээд үргээчихдэг.Хятадын нэг бизнессман танай бүдүүн дарга нарт хөрөнгө оруулах мөнгөнөөсөө авилгал өгсөөр байгаад дампуураад буцаж байгаа хятад олон байгаа. Авилгагүй бол амархан хөгжинө шшүү гэж байсан . Нэг л жишээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 04:22:40
    Uher Mongol: Монголд Мафиа гэдэг чинь хууль прокурорын хэмжээнд аль дээр үед очсон шдээ. Одоо энэ шүүгч прокурлруудыг дийлнэ гэдэг үнэхээр хэцүү. Гаднийханыг, өөрчдийхөнийгөө дарамталж бизнесийг нь булаадаг олиггүй гарууд даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 03:09:31
    Зочин: энэ Д.Энэхэл бацаан юу вэ. Хурцын далбаан доор ТЕГ-т ажиллаж байгаа дараа зайлуулагдсан гэж сонсож байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 03:09:31
    Зочин: энэ Д.Энэхэл бацаан юу вэ. Хурцын далбаан доор ТЕГ-т ажиллаж байгаа дараа зайлуулагдсан гэж сонсож байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 02:26:02
    Зочин : Ямар увайгүй хүмүүс вэ. Хэлэх үг даанч алга даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 02:09:02
    Хуульч: Үнэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 01:50:27
    Zochin : Ene bol yaduu jijig orond gardag l asuudal. Shalga huuliin hureend, togtooj chadhgui bol hudlaa hardlagaa zogsoo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 01:50:26
    Zochin : Ene bol yaduu jijig orond gardag l asuudal. Shalga huuliin hureend, togtooj chadhgui bol hudlaa hardlagaa zogsoo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 01:46:34
    Zochin : Mongol jijighen gedeg ni uunees l hangalttai hargdaj bgaan. Deeree ashig sonirhol, pilesope negdeheergui humuus yu gej ingej negdeh ve de kk. Zugeer jijig oronii zovlon ni biznesmen hoer dvvgiin ariljaa hen heniihee biznesiin sanaa onoo, mongonii bodol guilgee uhaan, bizneseer haragdaj l bhgui yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 01:46:33
    Zochin : Mongol jijighen gedeg ni uunees l hangalttai hargdaj bgaan. Deeree ashig sonirhol, pilesope negdeheergui humuus yu gej ingej negdeh ve de kk. Zugeer jijig oronii zovlon ni biznesmen hoer dvvgiin ariljaa hen heniihee biznesiin sanaa onoo, mongonii bodol guilgee uhaan, bizneseer haragdaj l bhgui yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 01:15:52
    Бааа: Энэ хэрэгт холбоотой хүмүүс япон явж чадахгүй болсон гэсэн. Гансүхийн ард жонкуу бгн тодорхой З.Энхболд гэж гэмгүй царайлсан бас нэггэст хэрэгтэн. Гансүхийн аав ээж нь суругад амьдардаг гэсэн. Энэ хэргийг з/бгуулсан хүмүүсийг якудза нар ирж алаагүй нь их юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 01:15:51
    Бааа: Энэ хэрэгт холбоотой хүмүүс япон явж чадахгүй болсон гэсэн. Гансүхийн ард жонкуу бгн тодорхой З.Энхболд гэж гэмгүй царайлсан бас нэггэст хэрэгтэн. Гансүхийн аав ээж нь суругад амьдардаг гэсэн. Энэ хэргийг з/бгуулсан хүмүүсийг якудза нар ирж алаагүй нь их юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 00:21:26
    Зочин: Сү Батболд өс хонзогнолоо авч байгаам байна.Сү-гийн гол хамтрагч туслах Гансүх нарын хоорондох эрх мэдэл хөрөнгөний толхилцоон болцгоож хамаг бузар булхайгаа дэлгэцгээж байна.Адилхаан бузарууд хэн их бага идэх вэ гэдэг новшнуудын зодолдоон ард түмэнд Түй ч нэмэргүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 00:21:25
    Зочин: Сү Батболд өс хонзогнолоо авч байгаам байна.Сү-гийн гол хамтрагч туслах Гансүх нарын хоорондох эрх мэдэл хөрөнгөний толхилцоон болцгоож хамаг бузар булхайгаа дэлгэцгээж байна.Адилхаан бузарууд хэн их бага идэх вэ гэдэг новшнуудын зодолдоон ард түмэнд Түй ч нэмэргүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 00:08:44
    Зочин: Дээхэнэ Гансүх “Суруга монгол” ХХК-аас олон өрөө хэдэн байр луйвардаж авсан байдаг, үүнийг сайн шалга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 00:00:23
    А: Арай арай....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 23:53:17
    Nnn: Lalruudiig bugdiigbni khori
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 23:34:49
    МНГЛ: Цаг нь болжээ. Яахыг нь харья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 23:06:51
    Зөв : Гансүх л эхлэж булаах ажил сэдсэн бнаа . Гансүх маш олон хэрнгт холбогдоод суллагдаад бдаг хүндээ .нэгмунагах цаг нь болжээ . Өвгөн 88га газрыг маш их авилагаар авсан бгаа .барьсан байрнаасаа ч өгсөн бгаа .тэгэхээр авилага өгсөн хэрэгт ялланаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:51:17
    зочин: Лүндэндоржийн хэргийг дархад М. Энх-Амгалан орсон Зоригийн хэргийг завхруулсаныг ард түмэн мэдэж л байгаа Нямдорж сайд дийлээгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:42:51
    Би: Энэ ардачилсан намын Дорлигжав тэргүүтэй мафийн бүлэглэлийг устгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:39:40
    Би: Бүгдий нь шоронд насаар нь хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:39:01
    Эрдэнэбаяр: Би энэ суруга монгол ХХК тавилгын мужаан хдг бсан. Их сайхан Монголд ээлтэй компани бсан даа. Японд мэргэшээд ирсэн залуучууд бүгд л тэр компанид сурсан мэдсэнээ хж хийснийхээ хэрээр цалин мөнгийг нь өгдөг бсн. Гэнэт л энэ муухай хүмүүс энэ компанийг татан буулган авч гүйцэтгэл хж бсан компаниуд тарж бутарсан тэр сайхан мэргэшсэн залуучууд тэр сайхан стандартын дагуу баригдах бсан барилгуудыг бүгдэнгий нь зогсоосон. Япончууд ямар барилгаа аваад явах би
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:23:34
    Б: Энэдээс хархад Хурц ямар ч хамаагүй. Харин Дорилогжав шууд хамаатай юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:16:43
    Зочин: Тэр үед яг энэ яариа их яаригдаж байгаад чимээгүй болсон доо японы хамаг юмыг аваад хөөгөөд яавуулсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:12:19
    Зочин: Ажил болгож завшигч нарт хуулийн хатуу хариуцлага тооцож чадвал Нямбаатар гэх хүнийг дээдэлсү.,.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 22:09:58
    Зочин: Сайхан бүтээлч хамт олон бүрдсэн маш том компани байсан гэнэт л халаа сэлгээ болоод дампуурсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:43:38
    zochin: Boon sur duulian.Daraan tag chig .Igex xereg bnayy???Nvden deeren ideed baigaag yaach chadaxgui baij.???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:43:37
    zochin: Boon sur duulian.Daraan tag chig .Igex xereg bnayy???Nvden deeren ideed baigaag yaach chadaxgui baij.???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:27:35
    Иргэн Г: Ингэхээр хэн Монголд хөрөнгө оруулахав дээ. Япончуудаар нэг хэсэг газраа ч эмх цэгцтэй сайхан хотхон болгох боломж оо алдсан байшт.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:25:44
    Ойдов : Хөөрхий өвгөн үгээ хэлж үсээ зулгааж хамаг хөрөнгөө дээрэмдүүлээд буцсан байх даа . Аягүй бол дахиж монголд орж ирэхээргүй болгосон биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:10:35
    Зочин: Сэтгэшгүй бузар юм хийх юмаа. Үйлийн үрийг нь хэн үүрэх бол? Ямар их бузар шунал вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:07:43
    БҮГД ХУЛГАЙЧ: ЭЦСИЙГ НЬ ХҮРТЭЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ. ХУДЛАА СӨХӨЖ ДЭЭР НЭР ДУРСАН ХҮМҮҮСЭЭС ТАТВАР ТӨЛБӨР АВАХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:04:46
    МОНГОЛ ХҮҮ: ШҮҮХ РҮҮ Л ДАЙРААД БАЙДАГ ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ПРОКУРОР, ЦАГДАА, АТГ, ЯАМНУУД ДЭЭР Л ЖИНХЭНЭ МАФИ НЬ БАЙДАГ ЮМ БАЙНА. ТЭР МУУ ЯПОН ӨВГӨНИЙГ ШҮҮХ ААВЫНД ЯВУУЛЧИХАЛГҮЙ ЦАГААТГАСАН НЬ ИХ ЮМ ДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:03:55
    Зочин: Ямар бузар хулгайчид бэ Бүгдийг нь шонд өлгөж шоронд хатаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:03:54
    Зочин: Ямар бузар хулгайчид бэ Бүгдийг нь шонд өлгөж шоронд хатаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:01:14
    Монгол хүү: ИЙМ ЮМЫГ ХАРААД СОНСООД ЗҮГЭЭР СУУГААД БАЙХААР НЭГ Л ӨДӨР ӨӨРТ ЧИНЬ ТОХИОЛДДОГ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 20:53:20
    Хар гариг: Б.Наранхүү гэдэг сдаг маш сайн шалга, их юм гарна шшүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 20:21:02
    arai l denduu umaa: eniig mafi gehgui um bol odoo yu mafi umbee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 20:07:18
    Зочин: Орос найзаа банк шүүхийнхэнтэй хуйвалдаж бизнес хувьцаа ноогдол ашгийг нь луйвардсан Ажнай гишүүний хэрэг сөхөгдөх нь дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 16:32:17
    Zochin: Japan towni anhni zurag hichneen saihan zurag bsn choijilsuren shirengen oi bolgoson deer ni z.enhbold heseg gazrin luiwardaj awad barilga ehluuled 10 jil bolson barij chadahgui nomind zarj odoo nomin kompani barij bn ter hawi zawaarsan yum bolson luiwardsan bj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 16:04:37
    зочин: Үнэнийг олж гэмтнийг шийтгээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 16:04:34
    шшш: Өмнө нь дам яриагаар сонсож байсан. Яг ингэж ярьцгааж байсан даа, япон захирал сонингоор бичигдээд дараа нь суллагдсан гэж дуулдсан. Хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулагчаа тонгорчихсон юм байна ш дээ. Гэхдээ Жапан Таун тэр үеийнх шигээ нэр хүндтэй биш болчихсон. Бузар гар дүрээд цаагуураа буян нь харьчихсан юм байна л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 16:00:26
    Зочин : Ёстой төрд ингэж ажиллад луйвар гэмт хэрэг хийдэг бүлэглэо бдаг юс бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-01 11:00:19
    Урана: Энэ үнэн бол аймаар хэрэг байна ш дээ!!! Арай юу? Нэр нүүргүй, монгол улсыг хөлдөө чирсэн хулгайч нараа шалгаж үнэн мөнийг олох цаг болсон!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-31 08:20:01
    Батсайхан: Ноцтой баримтын мөрөөр нотолгоотой болгон хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд нийгмийн шударга ёсыг харуулбал л ийм бурангуй зүйл арилна. Энэ баримт бол бараг үнэн байхаа. Нэг иймнрхүү үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл нийгмийг залхааж идэвхигүй байдалд оруулж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 09:18:48
    Зочин: Нохой ч тоож уншихгүй ийм юм бэлтгээд сэвэхээ болиоч! Со кино үзсээр байгаад мээкээ болчихсон юм бас. Ямар юмаа далдлах гээд бас сэвээд унав даа. Ард иргэд хууртагдах цаг нь өнгөрсөн дөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 18:17:35
    Зочин: Устгачих байх гэсэн овоо штэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 11:31:11
    Прокурор: Энх-Амгалан гэгч Зоригийг алсан гэгддэг хүмүүс дээр ч шударга бус хандсан санагддаг. Гэмгүй хүмүүсийг баривчилж тамлаж, яргалж, эрүүдэж шүүж байхад 3 шатны шүүхээр орсон, наадуул чинь гэмт хэрэгтэн мөн гэж зүтгэсэн. Хахуулиар холбогдсон Хурцыгаа өмгөөлж байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 19:58:01
    Зочин: М.Энх-Амаглан гуайг сайн маажах юм бол С.Зоригын аллагын хэргийг нохойн замаар оруулсан этгээд болж магадгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 19:36:53
    ард түмэн: цаазын ялыг сэргээж ганц нэгийг нь буудмаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 19:25:26
    Баяр хүргэе : Эднийд нэг хэдэн сайн ярзганасан залуу сэтгүүлчид байх шиг байгаа юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 18:56:36
    Иргэн: Ийм юм олныг уншлаа. Одоо яах гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 18:55:35
    Иргэн: Ийм юм мөн ч олныг сонслоо. Тэгээ л болоо. Ээлжит уншлага.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 17:46:41
    Зочин : Жонхуугийн тойрсон хүмүүс дан хулгайч алуурчид бхимаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 16:47:43
    Зочин: Энэ төрд гарсан үнэн ёс суртахууны ялзаралд орсон дээрэмчид монгол төрд гарчаад бид удирдуулаад ббал гадныханд амархан нутгаа эзэлүүлнэ. Иймд ард түмэн чимээгүй дүлий сууж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 16:47:40
    Зочин: Энэ төрд гарсан үнэн ёс суртахууны ялзаралд орсон дээрэмчид монгол төрд гарчаад бид удирдуулаад ббал гадныханд амархан нутгаа эзэлүүлнэ. Иймд ард түмэн чимээгүй дүлий сууж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 15:48:14
    Зочин: Дээрэмчид хууль сахиулаад байгаа юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 14:51:28
    Би: Монгол улсад минь хөрөнгө оруулж бизнес хийж байсан цор ганц гадаадын иргэнийг хөөгөөд явуулжэ. Хууль сахиулж буй хүмүүс нь дээрэм тонуул хийгээд байхаар одоо яах вэ Таминээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 14:39:27
    Zochin: Yandaa,mongol oron mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 14:37:27
    Zochin: Yapon huniig aimr.daramtalhee.Yasan gej hunii yumiig bulaana
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 13:40:43
    олон: Эргэлтийнхэн мундаг эх сурвалжтай бодит үнэг л судалж бичиждээ япон өвгөнг үнэхээр хилс хэргээр явуулж япончууд гадаад оронд хууль бус зүйл хийх хүмүүс биш айхтар ёс суртхуунтай хуулиа ягштал биелүүлдэг хүмүүсдээ япон оронд олон жил ажиглаж байхад бизнесүүд нь хуулиа хүндэлж худал хулгай хийх ийг үзэн ядна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 12:42:29
    Зочин: Балиар мафи болж дээ. Хууль хяналтынхан нь ийм болохоор ард түмэн хэнд итгэх болж байна даа. Гадны хүмүүс ч яаж хөрөнгө оруулах вэ дээ. Энэ сайд байсан бөөрөнхий хэлтэй Гансүх, шудрага дүртэй прокурор Эннх-амгалан нар ичих булчирхайгүй луйварчид юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 12:41:24
    Иргэн: Ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулалт яаж байх вэ. Үнэн хэцүү. Асуудлыг шийдэхээр агентлагууд яамны сайдтай уулзахад л шууд мэдрэгдэнэ. Тэд зориуд хойшлуулж цаг алдуулан өөрсдөөр нь хахуул амлуулхаар хүлээдэг болчихсон шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 12:38:34
    Гадаал гэлтгүй бүгдийг дээрэмдлэг бүлэглэлд одоо нэг юм хууль хүрч бна: Гадаал гэлтгүй бүгдийг дээрэмдлэг бүлэглэлд одоо нэг юм хууль хүрч бна. Прокурор энхмнхлан, монуран Наранхүү эгч саранчимэг гээд нам дамнасан Дээрмийн бүлэглэл одооо Хүүкийн салтаанд их даварч бгаа ч жангаа идэх цаг нь нэгэнт иржээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 10:38:13
    Хөрөнгө оруулагчид үүрд баяртай: Монголын хууль хяналтынхан ч дээ МАФИ болж гадны хөрөнгө оруулаагчдыг хэзээд ч МУ-д хөл тавихааргүй дэндүү том гэмт хэрэг үйлджээ.Английн ЕС-ийн дүү Жонсон бас л МУ-ын хуулийнханд олон арван сай фунтаа алдсн гээд олон улсын шүүхээр яваад байгаа биз дээ. Япон, Английн энэ улсууд нийлээд Олон улсын шүүхэд даам гарчихсан зартай энэ дээрэмчдийг өгвөл гөлөг болох юм байна даа. МУ саарал, хар жагсаалтад ороод байснц учир энэ дээрмчдийн эл ялт хэргээс болсон юм байна. Хэзээ МУ-д энэ хууль хүчний мафиа дарж авна ? тэр цагт л гадны хөрөнгө оруулагчид ирж магад???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 10:35:14
    Зочин: Прокурор Энхамгалан. Олигтой ажиллахгүй эргэж буцаад байсан Ард түмэн сайн ажилаад авилгагч их хурлын гишүүдийг шийтгэж өгөх байх гээд хараад найдаад байсан чинь АТГ ийн дэд дарга , тагнуулын дарга нартай хамтраад өөрөө авилгал аьаад баяжаад байж байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 10:35:13
    Зочин: Прокурор Энхамгалан. Олигтой ажиллахгүй эргэж буцаад байсан Ард түмэн сайн ажилаад авилгагч их хурлын гишүүдийг шийтгэж өгөх байх гээд хараад найдаад байсан чинь АТГ ийн дэд дарга , тагнуулын дарга нартай хамтраад өөрөө авилгал аьаад баяжаад байж байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 10:35:12
    Зочин: Прокурор Энхамгалан. Олигтой ажиллахгүй эргэж буцаад байсан Ард түмэн сайн ажилаад авилгагч их хурлын гишүүдийг шийтгэж өгөх байх гээд хараад найдаад байсан чинь АТГ ийн дэд дарга , тагнуулын дарга нартай хамтраад өөрөө авилгал аьаад баяжаад байж байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 10:35:11
    Зочин: Прокурор Энхамгалан. Олигтой ажиллахгүй эргэж буцаад байсан Ард түмэн сайн ажилаад авилгагч их хурлын гишүүдийг шийтгэж өгөх байх гээд хараад найдаад байсан чинь АТГ ийн дэд дарга , тагнуулын дарга нартай хамтраад өөрөө авилгал аьаад баяжаад байж байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 10:35:11
    Зочин: Прокурор Энхамгалан. Олигтой ажиллахгүй эргэж буцаад байсан Ард түмэн сайн ажилаад авилгагч их хурлын гишүүдийг шийтгэж өгөх байх гээд хараад найдаад байсан чинь АТГ ийн дэд дарга , тагнуулын дарга нартай хамтраад өөрөө авилгал аьаад баяжаад байж байсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 09:05:14
    Зочин: Арай ч дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188