Эргэлт.мн мэдээллийн сайт Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.
ӨМНӨХ ДУГААРЫГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ

Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп” ХХК-иараа төрд шатахууны “шахаа” хийж, Хөгжлийн банкнаас зээл авч, “Нүүрсний хулгай”-н хэрэгт ч нэр холбогдсон. Тэгэхээр Бага тэнгэрийн амыг хаус хотхон, орон сууцны хороолол болгосон санхүүжилт нь олон эх үүсвэртэй гэсэн үг. Тухайлбал, Ц.Анандбазар 2017 онд “Сод Монгол групп” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 669.8 сая иенийн зээл авсан. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон УИХ-ын Түр хорооны Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ тодорхой хувийг зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интерстандарт нефть” ХХК-аараа төрд, тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК-д жил тутам хэдэн зуун тэрбум төгрөгийн шатахууны “шахаа” хийж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвхөн 2020 оноос хойш 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” баримт бий. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын дарга асан З.Энхболд хуйвалдаж, “нүүрсний хулгай”-н хэрэгт хамтарч оролцсон сэжүүрүүд илэрч, шалгагдаж байгааг АТГ-аас зарлаад байгаа билээ.

Зайсангийн аманд “Дэжид” ХХК 4.5 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 32 хаус бүхий “ Хан голомт” хотхон барьж худалдсан. “Дэжид” ХХК-ийг Даваадоржийн Энхзаяа эзэмшдэг. Гэхдээ “Дэжид” ХХК-ийн, “Хан голомт” хотхоны жинхэнэ эзэн нь БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол. Тэрбээр БОАЖ-ын сайд байхдаа албан тушаалаа ашиглан энэ газрыг өөрийн болгож, “Дэжид” ХХК-ийн нэрээр “Хан голомт” хотхоныг барьж худалдсаныг хууль хяналтынхан тогтоосон байдаг.

Зайсангийн аманд “Одод” ХХК 7.8 га газар эзэмшдэг. “Одод” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Дашзэвэгийн Зоригт, түүний эхнэр Дугаржавын Оюунсүрэн, хүүхдүүд болох Зоригтын Ариун, Зоригтын Гантболор нар эзэмшдэг. Д.Зоригт, Д.Оюунсүрэн нар “Одод” ХХК-ийнхаа газар дээр тансаг зэрэглэлийн 110 айлын хаус бүхий “Занаду ресиденс” хотхоныг барьж худалдсан. Тус 110 хаус нь тус бүр 6-12 өрөөтэй, 2.4-5.2 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд 385 тэрбум төгрөгөөр худалдсан тооцоо гарч байна. Д.Зоригт нь Өвөрхангай аймгаас 2008, 2012 онд хоёр удаа УИХ-ийн гишүүнээр сонгогдож, 2013 онд Эрчим хүчний сайдаар томилогдож байсан. Эрчим хүчний сайд байхдаа хууль бусаар мөрийтэй тоглосон хэрэгт холбогдож, 2017 онд 15 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-т шалгагдаж байсан билээ.

Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК 8.8 га газар эзэмшдэг. “Гоби ресурс хилл” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн охин компани бөгөөд Ванганы Мөнхжаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ газар дээр Б.Чойжилсүрэн тус бүр 18 давхар, 15 блок барилга бүхий орон сууцны хороолол босгож байгаа. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүрний урд “Цэнгэлдэх” хотхоныг барихдаа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газраас хууль бусаар газар тасалж авсан байж болзошгүй, “Хүннү-2222” хотхоныг барихдаа Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нартай хуйвалдаж, хар тамхины зохиомол хэргээс болж хил гарч явсан япон эзэнтэй “Суруга Монгол”-ын газраас хууль бусаар авсан байж болзошгүй гэх мэт хэргүүдэд нэр холбогдож явсан. Мөн одоо Сү.Батболдын “Чингис” зочид буудлын хажууд барьж буй “Сансар гарден” хотхоныг барихдаа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн, хууль зөрчсөн хэрэгт ч холбогдож яваа. Зайсангийн амны 8.8 га газрыг мөн анх “Сургууль барина” гэж авсан ч 1.0 орчимд нь гурван давхар “Хүмүүн” гэх сургууль бариад, үлдсэн 7.0 га газарт нь орон сууцны хороолол барьж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД – III |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |