• Өнөөдөр 2024-04-25

ТАНИЛЦ: ЭМДС-ГААС САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЭЗЭД

2023-06-04,   3520

   Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлгүүдэд олгосон санхүүжилтийг ил болгоод буй. Тэгвэл бид ЭМДС-гаас санхүүжилт авсан хамгийн том 13 хувийн эмнэлэг болон тэдний эздийг танилцуулж байна. 
- “Улаанбаатар сонгдо” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 4.6 тэрбум төгрөг, 2022 онд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Улаанбаатар сонгдо” эмнэлгийг “Зүрхний” гэж танигдсан Б.Болдсайхан эзэмшдэг. Тодруулбал, Б.Болдсайхан Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгт 1988-2011 онд мэс заслын их эмчээр ажилласан. Улмаар 2011 онд “Улаанбаатар сонгдо” эмнэлгийг Солонгосчуудаас худалдан авсан. Ингэхдээ Б.Болдсайхан Сингапурын “Health horizon enterprises” компанийн Монгол дахь охин компани болох “Бумрунград монголиа” ХХК-тай хамтран “Сөүл сэниорс товер” ХХК-ийг үүсгэн байгуулж, энэ компанийнхаа нэр дээр “Улаанбаатар сонгдо” эмнэлгийг шилжүүлж авсан байдаг. 
 
- “Гранд мед” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 2.8 тэрбум төгрөг, 2022 онд 7.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Гранд мед” эмнэлгийг “Жигүүр гранд”-ын Д.Баттөр эзэмшдэг. Тодруулбал, Баруун дөрвөн замын “Гранд плаза” , Нарны зам дагуух “Гранд оффис”, Богд хааны ордон музейн хажуугийн “Гэгээнтэн цогцолбор”, Зайсангийн “Хунгийн хотхон”, “Zaisan luxury village” тэргүүтэй тансаг зэрэглэлийн орон сууц, оффисын барилгуудаараа танигдсан “Жигүүр гранп групп” ХХК-ийн эзэн Д.Баттөр 2009 онд “Гранд мед” эмнэлгийг байгуулсан. Өдгөө “Гранд мед” эмнэлгийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийн охин Б.Золбоо ажиллаж байгаа. 
“Мөнгөн гүүр” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 4.2 тэрбум төгрөг, 2022 онд 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Мөнгөн гүүр” эмнэлгийг “Бодь-интернэйшнл” ХХК буюу Д.Баясгалан эзэмшдэг. Тодруулбал, Д.Баясгалан “Мөнгөн гүүр” эмнэлгийг 2015 онд “Голомт” банкаар шууд санхүүжүүлж байгуулсан. Өдгөө “Мөнгөн гүүр” эмнэлгийг “Бодь-интернэйшнл” ХХК-аараа дамжуулан эзэмшиж буй. Сонирхуулахад, Д.Баясгалан 2015 онд “Мөнгөн гүүр” эмнэлгийг нээхдээ тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүлийг тусгайлан урьж, түүнтэй хамт тууз хайчилж байлаа. 
- “Хужирт” рашаан сувилал ЭМДС-гаас 2020 онд 2.9 тэрбум, 2022 онд 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Хужирт” рашаан сувиллыг  Зам тээврийн сайд асан Д.Ганбат эзэмшдэг. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байх “Хужирт” сувилал буюу “Хужирт рашаан сувилал” ХХК-ийг Зам тээврийн сайд асан Д.Ганбат, түүний эхнэр Г.Энхтуяа, хүү Г.Хүрэлбаатар, төрсөн дүү Д.Гантулга нар хамтран эзэмшдэг. “Хужирт” сувилал анх “Партизаны амралт” нэртэйгээр байгуулагдсан манай улсын ууган сувиллуудын нэг бөгөөд хожим Д.Ганбатын гэр бүлийн мэдэлд шилжсэн. Сонирхуулахад, Зам тээврийн сайд асан Д.Ганбат нь ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж, Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүү хоёртой хамтран “Улаанбаатар зочид буудал”-ын эсрэг талд байрлах “UBH” барилгыг эзэмшдэг. Өмнө нь Д.Ганбат “Эрдэнэтийн 49”-ийн хэрэгт голлох нөлөөтэй оролцсон гэгдэж байсан бол өнгөрсөн онд түүнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа АТГ-аас зарласан байдаг.
 
- “Интермед” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 887 сая, 2022 онд 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Интермед” эмнэлгийг  “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Шунхлай”-н П.Батсайхан нар эзэмшдэг. Тодруулбал, “Интермед” эмнэлгийг “Интернэйшнл медикал сентер” ХХК эзэмшдэг. Харин “Интернэйшнл медикал сентер” ХХК-ийг БНХАУ-ийн “Юнайтед Фамили Хэлфкэр менежмент консалтинг” компани, “М Си Эс холдинг” ХХХ, “Шунхлай холдинг” ХХК хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Ж.Оджаргал, П.Батсайхан нар хамтран эзэмшдэг. Харин “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа ажиллаж ирсэн. 
 
- “Гурван гал” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 2.4 тэрбум, 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Гурван гал” эмнэлгийг “Гурван гал групп”-ийн эзэн Ц.Ганхуяг эзэмшдэг. “Гурван гал групп”-ийг үүсгэн байгуулагч Ц.Ганхуяг нь Төв номын сангийн урд байрлах “Гурван гал” худалдааны төв, III хороололд байрлах “10000 нэрийн барааны дэлгүүр” худалдааны төв, “Шарга” худалдааны төвийг тус тус барьж, түрээслүүлж бизнесээ эхэлсэн. Улмаар 2012 онд “Гурван гал групп”-ийнхээ харьяанд “Гурван гал” эмнэлгийг байгуулсан. Өдгөө тус эмнэлгийг охин Г.Пүрэвсүрэн, хүү Г.Лхагвасүрэн нар нь удирдаж буй. Мөн “Гурван гал групп” нь “Гурван гал” эмнэлгээс гадна “Анар арвижих” эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний төв, “Хаан фарм” эмийн сангуудыг тус тус эзэмшдэг. 
 
- “Улаанбаатар мед” эмнэлэг ЭМДС-гаас 2022 онд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Улаанбаатар мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Тодруулбал, “Сити-Энержи” ХХК-ийн харьяа “Улаанбаатар мед” эмнэлгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2015 оны гуравдугаар сард нээж байв. Тухайн үед Ш.Адьшаа “Сити-Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байлаа. Ш.Адьшаа  “Улаанбаатар мед” эмнэлгийнхээ нээлтийн тууз хайчлах ёслолд тухайн үед тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Ц.Оюунбаатар, Д.Ганхуяг болон ХХААХҮ-ийн сайд Р.Бурмаа, ГХЯ-ны дэд сайд Н.Оюундарь нарыг урьж оролцуулж байлаа. Дараа жил нь буюу 2015 онд Г.Шийлэгдамба агсныг Эрүүл мэндийн сайд байх үед Ш.Адьшаа “Улаанбаатар мед” эмнэлэгтээ магадлан итгэмжлэл авах зорилгоор авлига өгсөн гэх хэрэгт холбогдож, багагүй шуугиан тарьж байв. “Улаанбаатар мед” эмнэлгийн толгой компани “Сити-Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ш.Адьшаа, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ш.Адьшаагийн эхнэр Я.Саранчимэг ажиллаж байгаад 2022 оны дөрөвдүгээр сард Даваадоржийн Ичинхорлоо гэх эмэгтэйн нэр дээр шилжүүлсэн. 
-  “Асралт мед” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 2.7 тэрбум, 2022 онд 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Асралт мед” эмнэлгийг Б.Галхүү эзэмшдэг. Б.Галхүү нь Налайхын уурхайгаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатруудын нэг Ж.Батлайн хүү. Б.Галхүү нь 2004 онд “Батлайн” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Мастер матрас” гэх матрас үйлдвэрлэж эхэлсэн. Дараа нь, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү, “НИК”-ийн Ерөнхий захирал Н.Наранбаттай “Дорнод ферм” ХХК-ийг байгуулж, газар тариалангийн бизнест орсон. Харин 2018 онд “Асралт мед” ХХК-ийг байгуулж, 10 давхар барилга бүхий “Асралт мед” эмнэлгийг байгуулсан. 
 
- “Шиномед” эмнэлэг ЭМДС-гаас 2021 онд 3.5 тэрбум, 2022 онд 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Шиномед” эмнэлгийг НЭМГ-ын дарга асан Б.Бямбадорж эзэмшдэг. Тодруулбал, Б.Бямбадорж нь 2011-2018 онд Улсын I төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж, 2019 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 2021 онд тус албан тушаалаас чөлөөлөгдөж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон. Харин эхнэр Ц.Алтанзагас нь Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж ирсэн. Ноцтой нь, Б.Бямбадорж, Ц.Алтанзагас нар албан тушаалаа ашиглан “Шиномед” эмнэлэгтээ “Ковид-19” халдвартай өвчтнүүдэд эмчилгээ хийх нэрээр төсвөөс мөнгө завшсан байсан гэх дуулиан дэгдсэн. Улмаар мөнгө завшсан гэх хэргээр нь Б.Бямбадоржийг өнгөрөгч гуравдугаар сард НЭМГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн. “Шиномед” эмнэлгийг “Хурилдуур” ХХК эзэмшдэг. Харин “Хурилдуур” ХХК нь НЭМГ-ын дарга асан Б.Бямбадоржийн эхнэр Ц.Алтанзагасын төрсөн дүү Ц.Оюунцэнгэлий нэр дээр бүртгэлтэй байдаг. 
 
- “Монгол эм импекс концерн” ХХК ЭМДС-гаас 2018 онд 2.9 тэрбум, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Монгол эм импекс концерн” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт групп” ХХК, түүний төрсөн дүү Батбаярын Болормаа эзэмшдэг. “Монгол эм импекс концер” ХХК нь улсын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх монополь эрхтэй бөгөөд ялангуяа “Ковид-19” цар тахлын үед вакцинд нийлүүлэлтийг хариуцаж ажилласан байдаг. 
 
-  “Орбита” эмнэлэг ЭМДС-гаас 2018 онд 47.4, 2019 онд 28.7, 2020 онд 37.5 сая төгрөгийн санхүүжилт авсан. “Орбита” эмнэлгийг Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн эхнэр С.Удвал болон түүний ах С.Болд, С.Төмөр, дүү С.Хувьтөгөлдөр нар эзэмшдэг. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ХОМ-тээ “Орбита” эмнэлгийг 20 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. 
 
- “Брилиант” эмнэлэг ЭМДС-гаас 2022 онд 2.3 тэрбум төгрөг төгрөгийн санхүүжилт авсан. “Брилиант” эмнэлгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. 
 
- “Өвөржанчивлан” эмнэлэг ЭМДС-гаас 2020 онд 1.3 тэрбум, 2021 онд 845 сая, 2022 онд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. “Өвөржанчивлан” эмнэлгийг ГССҮТ-ийн харьяа Түлэгдэлтийн эмнэлгийн захирал О.Хишигсүрэн эзэмшдэг. 
 

ТАНИЛЦ: ЭМДС-ГААС САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 02:53:43
    Зочин: ЭМ-н даатгалыг хувьд шилжүүлбэл янз бүрийн асуудал гарахгүй, бүх зүйл шудрага явагдана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-05 05:01:33
    ard: Deerem bna doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-04 21:12:02
    Wtf: Undur tulbur avchihaad dahiad ulsaas ih hemjeenii mungu avdag yamar muuhai shunal ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-04 08:03:59
    irgen: Ene uls oron tonigdsoor bgaad duuslaa Odjargal gj MGLiig buhleer n zalgiad tsadahgui hulgaich bnaa.Elbegdorj.Hurelsuh bugdiig gartaa avsan .baritsaand n orson hugaichuud n eersdee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 15:28:38
    Ядуу иргэн: Улсын хэдэн эмнэлэг арай ядан төсвөө хүргэх гэж хуруу хумсаа хуйхалж байна Нөгөа тэргүүн баян гэгддэг Оджаргал Батсайхан Адьшаа Бямбадорж Ундармаа прокурор асан ЭнхАмгалан сайд асан Ганбат гээд ЭМДСанг тоноод ядарсан иргэдээс хаалгаар нь шагайхад мөнгө аваад ёстой нэг жинхэнэ авилга гээч бүрэн утгаараа хэрэгждэг юм байна.Болиоч хаагаач нэг бол ЭМД аар үзлэг шинжилгээ хийлгээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 21:09:19
    Шалгая: Ноднин интермед эмнэлэгт хагалгаанд орсон. Даатгалд хамрагддаггүй гээд хөнгөлдөггүй юм байна лээ. Өвчтөнд мэдэгдэхгүйгээр даатгалыг нь авдаг байж магадгүй.шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 20:29:08
    zochin: Xunii eruul mendiig ashiglaj rxulgai deerem tonuul xiideg tsagaan xalaad umssun aluurchguud baina daa Unexeer bur xelex ug oldoxgui baina denduu gutamshigtai denduu denduu oi gutmaar xunii orontsoguud baina daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 10:26:48
    Зочин: Эдгээр эмнэлгүүдэд очихгүй л бай, улсын эмнэлэгт оч адилхан ЭМДС-аас санхүүжилтээ авдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 10:03:01
    Иргэн: Биднийгээ өвчтэй байлгах сонирхолтой этгээдүүдийн эхний эгнээнд бичигдэж байгаа гарууд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188