• Өнөөдөр 2026-11-28

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ БЭЛТГЭЛЭЭ

2026-03-09,   262

     Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөх” бэлтгэх ээлжит сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 4–6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

  Сургалтад загвар төсөл хэрэгжиж буй аймаг, дүүрэг, хороодын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд, мөн Улаанбаатар хот болон Дундговь аймгийн Жоб центр, Хөдөлмөрийн биржийн ажилтнууд зэрэг нийт 48 оролцогч хамрагдав.Энэхүү сургалтад хамрагдсан оролцогчид цаашид “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөх”-өөр ажиллаж, ажилд ороход хүндрэлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих, тэднийг бие даан амьдрахад чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх мэргэжилтнүүд болж ажиллах юм.

 


ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ БЭЛТГЭЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188