Эрх мэдэл бол маш хүчтэй зүйл. Хуулийн хүрээнд, олон нийтийн төлөө ашиглавал үр дүнгээ өгдөг. Харин явцуу эрх ашигт хэрэглэвэл олон нийтэд хохирол ихтэй. Нөгөө талаар эрх мэдлийг ухаан зарж ашиглавал олон нийтийн эрх ашиг хангагдах төдийгүй тухайн эрх мэдэлтний нэр хүнд өсөх боломж байдаг. Үүний тод жишээ болж болохуйц нэгэн бодит түүхийг өгүүлье.
Албаны эх сурвалжийн мэдээллээр 2019, 2020 онд нийтдээ 19 газрыг Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар УИХ-аас тусгай хамгаалалтад авчээ. Эдгээрээс онцолбол, цагаан зээрийн чухал амьдрах орчин болох Жаран тогооны А, Б хэсэг, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрууд болох Хөх нуур, Улз голын эх, Онгон таван булаг, Ташгайн таван нуур, түүх соёлын онцгой ач холбогдолтой Сутай хайрхан уул, Дэлгэрхаан уул, Дулаан хайрхан, Зотол хаан уул, Алтан хөхий уул, Цагаан дэлийн агуйг дурьдаж болно. Тусгай хамгаалалтад авахаас ч аргагүй сайхан газрууд.
Нэгэнт УИХ-аас баталсан учир Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Гэтэл 2019, 2020 онд УИХ-аар баталж Засгийн газарт үүрэг өгсөнөөс хойш хилийн цэсийг батлах ажил бараг таван жил хүлээгдэж байгаа бөгөөд олон удаа хойшилсон ажээ. Эхний удаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн албан бичгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандсан боловч Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсан гэдэг шалтгаанаар буцаажээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа хандсан боловч авсан санал нь хуучирсан, зарим яамдын сайд нар нь солигдсон зэрэг олон шалтгаан тоочсоор өдийг хүрчээ. Хамгийн сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд бичиг хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх нь бас л тодорхойгүй.
Байдал үүгээр дууссангүй. Тусгай хамгаалалтад авсан дээрх нэр бүхий газруудын хилийн заагийг батлах нь байтугай заримынх нь газраас хасахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл сонсогдлоо. Үнэмшихэд бэрх ч бодит байдал дээр ийм үйл явдал болж байна.
Учрыг хөөж үзвэл УИХ-ын баталсан зарим тусгай хамгаалалттай газрууд уул уурхайн тусгай зөвшөөрөл, ирээдүйн төлөвлөлттэй давхцсан гэдэг шалтгаанаар хилийн заагийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс анхнаас нь дэмжихгүй байсан аж. Тиймээс УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтооход ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцсан газруудтай танилцах, зөвшилцөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ны тушаалаар байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагын төлөөлөл орсон байна. Тэд газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтэд хүрэхдээ зарим газрын талбайгаас хасах санал гаргажээ.
Уг нь дээрх 19 газар нутгийн хэмжээг өөрчилж хасалгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулан хилийн заагийг тогтоовол гол мөрний урсац бүрэлдэх эхийн 283,8 мянган га буюу 2,0 хувь, ойн сан бүхий газрын 28,7 мянган га буюу 0,2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1,6 сая га буюу 0,8 хувиар нэмэгдэж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувьд хүрэх юм.
Онгон дагшнаараа байгаа байгалиа, тэнд амьдарч буй ховордсон зэрлэг амьтдаа хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхийн тулд газар нутгаа тусгай хамгаалалтад авдаг. Харамсалтай нь, тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу байдаг, ямар ач холбогдолтойг, үнэ цэнийг нь мэддэггүй хүн төрд олон байдаг юм байна. Мэддэг байсан бол тусгай хамгаалалттай гээд УИХ-аас хуульчилсан газраас хасах гээд явж байхгүй шүү дээ. Асуудлыг шийдэх нэгэн байхад хойшлуулах хүсэлтэй нь ч байсан байх.
Бодит нөхцөл байдал өнөөдөр ийм байна. Одоо тэгвэл яах вэ. Юуны өмнө асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хилийн заагийг тогтоох хэрэгтэй байна. Бараг таван жил өнгөрөөд байна шүү дээ, хууль баталснаас хойш. Үүнд хамгийн гол үүрэгтэй оролцох ёстой нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тэдний уялдаа холбоо маш чухал. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн идэвхи, зүтгэл маш чухал билээ.
Мэдээж бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Гэхдээ хуулийн зарим маргаантай заалтыг ашиглаж өөрсдийн явцуу эрх ашгийг хангах бол тусдаа асуудал. Үүнээс нь болоод төр засгийн шийдвэр орхигдож, олон нийтийн эрх ашиг хохирох нь бий. Чухамдаа үүний тэнцвэрийг олох сорилт Б.Бат-Эрдэнэ сайдын өмнө байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг ирэх хүртэлх замд том, жижиг олон эрх ашиг хөндөгдсөн нь ойлгомжтой. Тэглээ гээд хойш суух эрхгүй. Б.Бат-Эрдэнэ сайд, би албан бичиг явуулаад л байгаа шүү дээ гэж өөрийгөө өмөөрөх байх. Гэхдээ гарын үсэг зурсан бичгийнхээ араас явж үр дүнд хүргэх нь түүний үүрэг. Уг нь өөрөө Засгийн газрын хуралдаанд сууж байгаа эрх мэдэлтэй хүн. Ийм асуудал орж ирдэггүй, манай Засгийн газар хууль зөрчөөд байна, таван жил өнгөрлөө, хилийн заагийг батлаад энэ асуудлыг хэдүүлээ шийдье гээд зүтгэхэд буруутгах хүн гарахгүй.
Магадгүй Засгийн газрын хуралдаанд оруулахгүй байвал шалтгааныг нь олж холбогдох хүмүүстэй нь уулзах, тодруулах, эрх ашиг хөндөгдөөд байвал хэвлэлийн хурал хийж олон нийтийн дэмжлэг авах зэргээр асуудлыг шийдэх олон боломж түүнд байна. Өөрөөр хэлбэл, түүний манлайлал хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш гарын үсэг зураад бичиг явуулсан гээд хойш суувал энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй, дахиад таван жил хүлээнэ. Уг нь хилийн заагийг баталлаа гээд санхүүгийн хувьд Засгийн газарт ямар ч дарамт ирэхгүй. Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29.4 дэх хэсэгт, Байгалийн нөөц болон Байгалийн дурсгалт газрын менежментийг Аймгийн засаг дарга эрхлэхээр заасан байдаг. Ийм л энгийн.
Тиймээс үүнийг Засгийн газрын гишүүдэд ойлгуулж, батлуулахад сайдын үүрэг оролцоо чухал гэж онцлоод байгаа юм. Хэрвээ одоогийнх шигээ хойрго хандаад байвал Б.Бат-Эрдэнэ сайдын үед экологийн үнэ цэнтэй газруудаа тусгай хамгаалалтад авсан мөртлөө хилийн заагийг нь тогтоож чадалгүй хууль зөрчсөн, тэр бүү хэл авсан газраас нь хасагдах эхлэл тавигдаж билээ гэсэн муу дурсамж л үлдэх бодит эрсдэл өнөөдөр хүлээж байна. Бас цаашид тусгай хамгаалалтад авахаар хүлээгдэж байгаа газруудыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудалд ч саад тээг болж мэдэх юм. Өмнөхийг нь шийдээгүй байж дараагийнхыг нь батална гэдэг өөрөө маргаантай асуудал болж хувирна.
Уг нь залуу сайдын хувьд салбарын бодлогыг тодорхойлдог болсноосоо хойш Улаанбаатарын утааг бууруулах, аялал жуулчлалыг сонгодог утгаар нь хөгжүүлэх, жуулчдыг татах, хамгааллын ажлын хүндийг нугалдаг байгаль хамгаалагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг олон нийт алга ташин хүлээж авсан билээ.
| ТАВАН ЖИЛ ӨНГӨРЛӨӨ, Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АА |
|
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |