Арван таван жил. Энэ бол нутагтаа очоогүй хугацаа. Гэвч би тэндээс хэзээ ч явж үзээгүй мэт санагддаг. Миний сэтгэл үргэлж сүрлэг уулсынхаа дунд, рашаан усныхаа чимээнд, хүүхэд насныхаа мөр үлдсэн жимээр хэрэн тэнэж байдаг юм.
Би хоймор сайхан нутгийн хүүхэд. Тэр тусмаа Галт сумын Рашаантынх. Миний нутагт зун болохоор уулын энгэр тэр чигтээ өнгө өнгийн цэцгээр хучигдана. Хөх, шар, ягаан цэцэгс салхинд найгаж, алсаас харахад уулын бэлд өнгөт торгон хивс дэвсчихсэн мэт. Шүүдэрт норсон өвс гишгэх бүрд гутлын үзүүрээс сэрүү татаж, уулын салхи хацарт зөөлөн хүрнэ. Тэр салхи өвсний үнэртэй, цэцгийн үнэртэй, хамгийн гол нь нутаг усны минь үнэртэй байлаа. Бидний үеийн багачууд өглөөнөөс үдэш хүртэл тоглон гүйлдэнэ. Рашааны эхэн дээр очиход чулуу завсраас оргилох тунгалаг рашаан нарны гэрэлд мөнгөрөн жирэлзэнэ. Халууцатлаа тоглосон бид алгандаа тосон хүйтэн рашаанаасаа хүртдэг байлаа.
.jpg)
Намартаа жижигхэн сав барьчихаад нэрс, үхрийн нүд түүхээр гарна. Гэвч савандаа хийхээсээ илүү ам руугаа хийдэг байснаа одоо бодоход инээд хүрдэг юм. Ойн гүнээс нэрсний үнэр ханхалж, мөчир хооронд нарны туяа тусна. Бидний инээд уулсын дунд цуурайтаж, орчлон ертөнц тэр чигтээ зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан мэт санагддаг байжээ. Энэ л нутагтаа чулуугаар айл гэр болж тоглоно. Чулуугаар байлдана. Цулбуур унаж давхина. Хургаа хариулж, өвөлжөөнийхөө сүүдэрт даалуу тоглоно. Саалийн цаг дөхөхөд хэдэн хургаа элдсээр зуслангийн зүг гүйдэг байлаа. Өдөр бүр адал явдалтай, өдөр бүр инээд хөөртэй өнгөрдөг байсан юм. Миний хүүхэд нас уулсын дундах тэр л диваажиндаа эрхэлж өнгөрсөн юм аа.
Өвөл болоход нутаг минь өөр ертөнц болно. Цасан цагаан уулс тэнгэртэй нийлж, моддын мөчир цан хүүрэгт дарагдан мөнгөн өнгөөр туяарна. Бид чаргаа чирэн уулын бэл рүү гүйж, хацар чимчигнэсэн хүйтнийг ч тоолгүй өдөржин гулгана. Гэртээ ороход хацар улайж, гар бээрсэн байдаг ч сэтгэл минь дүүрэн баяртай байдаг сан.
Тэнд миний хүүхэд нас одоо ч уулын салхитай хамт гүйсээр байгаа
Харин одоо миний багадаа мэндэлж золгодог байсан хөгшид нэг нэгээрээ хорвоогийн жамаар оджээ. “Нутаг минь хөгшидгүй болж” гэсэн үг сонсогдох бүрд сэтгэл нэг л эзгүйрч орхидог. Харин арван таван жилийн өмнө залуухан харагддаг байсан ах, эгч нар минь ач, зээгээ эрхлүүлж суугаа байх. Зарим шөнө би зүүдэндээ нутагтаа очдог. Уулынхаа бэлээр гүйж, рашааныхаа эхэн дээр зогсож, хүүхэд насны найзуудтайгаа инээлдэн алхаж явдаг. Сэрэхэд мянган километрийн цаана байлаа ч сэтгэл минь Галт рашаандаа үлдсэн байдаг. Тэнд миний хүүхэд нас одоо ч уулын салхитай хамт гүйсээр байгаа. Тэнд би аав, ээжтэйгээ самар, жимсэнд явж, ах нартаа эрхэлж өссөн юм. Одоо Эрдэнэ-Очир ах нударган дээлээ өмсөж, малгайгаа хажуулдаж тавьчихаад хонио хариулж байгаа болов уу. Ганзориг ах морин дээр хийсэж, Дарьдулам эгч зузаан өрмөө авч байгаа болов уу. Нямсүрэн эгч хувинтай сүүгээ цалгиулан дэлэн дээрээ суугаа болов уу. Харин нутгийн минь уулс яг л хэвээрээ. Модод нь сэрчигнэж, ус нь хоржигнон урсаж байгаа даа. Нэрс, аньс, нохойн хошуу түүдэг байсан ой нь хэвээрээ. Рашаан ус нь хэвээрээ. Сүрлэг уулс өнөөдөр ч тэнгэр тулан сүндэрлэсээр байгаа. Олон ч хүн нутгаас минь эрүүл болоод буцаж байгаа байх даа..
(1).jpg)
| МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ… |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |