МЭӨ 46 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр Ромын эзэн хаан Юлий Цезарийн цэргүүд Оптиматын бүгд найрамдах хүчний цэргүүдийг бут цохиж, ялалт байгуулжээ. Эзэн Юлий Цезарийн иргэний дайн хэмээн түүхэнд үлдсэн тус тулааныг Тапсусын тулаан гэдэг. Тухайн үеийн газар нутгийн байршлаар Тупсусын ойролцоо болсон тулаанд эзэн хаан Юлий Цезарийн цэргүүд Каесий Метелиус Скипио, Маркус Порсиус Като нарыг цэргүүдтэй буулган авсан юм.

1250 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр Францын хаан IX Луй болон түүний хүчирхэг арми Египетийн Аюубидсийн ханлигийг эзлэн авчээ. Дэлхийн түүхэнд загалмайтнууд буюу Христийн шашны арми лалын шашинтнууд, түрэгүүдийг буулган авсан тулааныг Загалмайтны аян дайн хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг билээ.

1814 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр Францын эзэн хаан Наполеон Бонапартын эрх ямбыг халж, цөллөгт явуулсан байдаг. Тухайлбал, нэрт удирдагч Наполеоны нэр хүнд Бурбоны удмын хааны ширээний залгамжлагчид гарч ирснээр суларсаар байсан юм. Улмаар Бурбоны өөрчлөлт хэмээн түүхэнд тэмдэглэсэн үлдээсэн хааны ширээний төлөөх тэмцлийн үед эзэн хаан Наполеон Бонапартын эрх ямбыг халж, Элба арал руу цөллөгт явуулсан аж.

1896 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр орчин үеийн олимпын анхдугаар наадмыг зохион байгуулжээ. Тухайн үед олон улс даяар олимпизмийн хөдөлгөөн эрчээ авч, Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос даруй 1500 жилийн дараа анхны буюу орчин үеийн олимпын наадмыг Грекийн нийслэл Афин хотод зохион байгуулсан юм. Орчин үеийн олимпын наадмын анхны аваргаар Америкийн тамирчин Жеймс Коннолли гуравласан харайлтын төрөлд тэргүүн байр эзлэн тодорсон бөгөөд хожим дахин мөнгө, хүрэл медаль хүртсэн байдаг.

1972 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр АНУ-ын тэнгисийн цэрэг Вьетнамыг бөмбөгдөж эхэлжээ. Дэлхийн дайны түүхэнд Вьетнамын дайн гэх тодотголтой үлдсэн тус дайнд Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн гэрээний байгууллагын гишүүн орнуудаар дэмжүүлсэн Өмнөд Вьетнамын талууд байлдсан юм.

1483 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр Италийн суут уран зураач Рафаель тухайн үеийн Урбино гэх газар мэндэлжээ. Ватиканы хааны ордны ханын зургуудыг зурснаасаа алдаршсан Рафаель Умбрын уран зургийн сургуулийн төлөөлөгч байсан юм. Харин суут зураач Рафаель 1520 оны дөрөвдүгээр сарын 6-ны мөн энэ өдөр Ромд амьсгал хураасан байдаг.
![]()
1199 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр Английн хаан I Ричард таалал төгсжээ. Амьд ахуйдаа дайснууддаа өршөөл үзүүлдэг, амьдралын эерэг хандлагаараа алдартай байсан Ричард хаан 41 насандаа мөрөндөө авсан сумын шархаа даалгүй нас барсан юм.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: Орчин үеийн олимпын анхдугаар наадмыг зохион байгуулав |
|
Б.ПҮРЭВДАГВА: Хотын иргэдэд хамгийн түрүүнд юу тулгамдаж байна гэдгээс ажлаа эхэлнэ
2026-05-26 15:07:46
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
2026-05-26 14:41:33
Н.УЧРАЛ: Хуучин хотын захиргаа байсан барилгыг Хүүхдийн хөгжлийн ордон болгоно
2026-05-26 11:46:40
ХУУР Music Festival x “Улаанбаатар марафон – 2026”: Хотын хэмнэлийг хөгжмөөр хөглөсөн өдөр
2026-05-26 11:02:28
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ
2026-05-26 10:06:51
"ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНЫ ЛАГСАГ ТЭРГҮҮТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮГИЙН БҮТЭЭЛҮҮД
2026-05-26 08:49:32
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-05-26 07:01:00
Э.ДӨЛГӨӨН:“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” ЖҮЖГИЙН РОМЕОГИЙН ДҮРД ШУНАЖ, ДУРЛАЖ ТОГЛОЖ БАЙЛАА
2026-05-26 07:00:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-05-26 07:00:00
МУГЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ТЭРБИШ: АЛТАЙН СҮРЛЭГ УУЛСААС ОМОГШЛЫГ, ЗАВХАН ГОЛООС УЯРЛЫГ ОЛСОН БОЛОХООР СЭТГЭЛЭЭ МЭЛТЭЛЗҮҮЛЖ ДУУГАА БИЧДЭГ ДЭЭ
2026-05-26 07:00:00
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |