-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Квант механикийн түүхэн нээлт хийсэн талаар мэдээлэл гарсан байсан. Та яг ямар нээлт хийсэн юм бэ?
-Квант механикт квант туннелийн эффект гэж байдаг. Энэ нь аливаа эгэл бөөмс потенциал саадыг нэвтэрч гардаг үзэгдэл. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал таны өмнө зузаан хана байна гэж төсөөлье. Тэр хананы цаана гарахын тулд бидний мэддэг энгийн классик физикийн ойлголтоор бол одоо дээгүүр нь авирч даваад цаана нь гарах ганцхан л боломж байдаг. Гэтэл одоо квант физикийн эгэл бөөмсийн физикийн хувьд бол тэр өргөн зузаан ханыг заавал дээгүүр нь давж гарахгүйгээр шууд нэвтлээд гарчихдаг ийм үзэгдэл бий. Энэ нь өөрөөр хэлбэл бөөмсийн долгиолог шинж чанарын илрэл гэх юм уу. Урьд нь ихэвчлэн потенциал саад ханыг нэвтлээд гарсны дараах электроны хөдөлгөөн динамик бодистой харилцан үйлчлэх шинж чанарыг нь судалдаг байсан. Харин бидний хэвлүүлсэн ажил дээр тэр электрон потенциал саад эсвэл тэр зузаан ханан дотор яг ямар үзэгдэл явагдаж байна вэ гэдгийг нь судалсан. Үр дүнд нь тэр ханан дотроо буцаж ойх сарних үзэгдэл байдгийг туршилт болон онолоор нь олж тогтоосон байгаа.
-Та багийн хийсэн тус нээлт хүмүүст ямар ач тустай юм бэ?
-Энэ нээлтийг хийснээрээ бид квант механик болон түүний уналт, шинэ үзэгдэлд онолын хувьд шинээр мэдлэг нэмж байна гэсэн үг. Цаашилбал тус нээлтийг хийснээрээ маш өндөр нарийвчлалтай лазер спектроскопын аргуудыг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэж бодож байна. Мөн квант компьютер, квант технологийн ирээдүйд хэрэглэгдэх байх.
-Тус төсөл дээр хэр удаан ажиллав. Анх яагаад хийж эхлэхээр болсон юм бэ?
-Анх энэ ажлыг төлөвлөж, зорьж хийгээгүй. Бид огт өөр туршилт төлөвлөөд түүн дээрээ ажиллаж байсан. Гэтэл туршилтын явцад энэхүү сонирхолтой үзэгдэл маань ажиглагдаад цааш судалж эхэлсэн.
.jpg)
-Зөвхөн таамаг төдий байсан зүйлийг тодорхойлоход танд ямар бэрхшээл тулгарсан бэ. Тэр бэрхшээлийг даван туулах түлхэц өгсөн зүйл нь юу байв?
-Дөнгөж таамаг төдий байсан зүйлийг олж илрүүлсний дараа ойлгоход нэлээн хэцүү байсан. “Яг ямар үзэгдэл юм бол, юунаас болоод байгаа юм бол” гээд их бодсон. Бусад ижил төрлийн судалгаануудыг уншихад их цаг зарцуулсан. Дараа нь үзэгдлийг тайлбарлах онолын хөгжүүлэлтээ хийхэд, хуучин онолыг сайжруулахад бас урт хугацаа шаардсан. Энэ бүхнийг даван гарахад түлхэц өгсөн зүйл нь физикч, судлаач хүний сониуч зан байлаа. Аливаа зүйлийг танин мэдэх гэсэн энэ зан хамгийн том түлхэц байдаг.
-Та физикийн шинжлэх ухаанд яагаад татагдсан юм бэ?
-Намайг бага байхад “Багачуудын үзэх физик” гэсэн ном байдаг байсан. Тэр ном дээр хөөрхөн гэртээ хийж болох жижиг туршилт шиг зүйлүүдтэй. Тэрийг бага байхдаа туршиж үзэх дуртай, сонирхолтой байсан. Сургуульд сурч байхдаа ч физикийн хичээлдээ дуртай, шимтэн сурдаг байлаа. Бидний эргэн тойронд тохиолдож байгаа үйл явдлыг ойлгох гэсэн хүсэл сонирхол маань физикт татагдан ороход их нөлөөлсөн дөө.
-Таны ажиллаж байгаа сургууль бусад сургуулиас юугаараа онцлог байна?
-Би одоо Австралийн Брисбен хотод байдаг “Griffith” их сургуульд судлаачаар ажиллаж байгаа. Манай сургууль Австралидаа нэлээн дээгүүрт ордог нэр хүндтэй сургууль бөгөөд гол давуу тал, онцлог нь олон төрлийн 200 гаруй хөтөлбөрүүдтэй, оюутнууд хүссэн мэргэжлээрээ сонгон суралцах боломжтой. Гурван том кампустай ийм сургууль байгаа.
-Тус нээлтийн физикчидтэй хамран хийсэн гэсэн. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Онолын талаас Германы Макс Бланкийн нэрэмжит Цөмийн физикийн институт гэж байдаг. Тэр институтийн онолын физикчидтэй хамтран ажилласан. Харин би голчлон туршилтынхаа ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа.
.jpg)
-Судлаачаар ажиллахдаа яагаад тус улсыг сонгох болсон бэ. Өмнө нь ажиллаж байсан онцлох судалгааны ажлуудынхаа талаар яривал?
-Хоёр жилийн өмнө Солонгос Улс дахь шинжлэх ухааны сургуульд судлаачаар ажиллаж байхдаа энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Өмнө нь электроны сарнилыг ашиглаад молекулын бүтцийг тодорхойлдог туршилт дээр ажиллаж байсан. Энэ туршилтын нэрийг фото электроны голограф гэж нэрлэдэг. Энэхүү ажлаараа би азотын молекулын бүтцийг маш өндөр нарийвчлалтайгаар электроны сарнилыг ашиглаж тодорхойлсон. Судалгааны газрын хийж байгаа судалгаа нь миний хийж байгаа судалгааны ажилтай ижил төстэй мун туршилт судалгаанд ашиглагддаг багаж тоног төхөөрөмж нь сайн, хангалттай учраас Австрали Улсыг сонгож ажиллаж байгаа.
-Монголд физикийн чиглэлээр сурдаг хүүхэд тун цөөхөн байдаг талаар сонсож байсан юм. Энэ нь нэг талаараа бидний хөгжилд сөрөг нөлөөтэй байх. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд Монголд физикийн чиглэлээр сонгож суралцдаг хүүхдийн тоо эрс цөөрсөн гэж сонссон. Намайг оюутан байхад олон хүүхэд сонгож суралцдаг байсан. Цэвэр физикийн ангид гэхэд бараг 30 гаруй хүүхэдтэй байлаа. Дотроо онолын физик, туршлагын физик гээд ангиудад хуваагдаад хичээллэдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ тоо цөөрсөөр байгаад жилд бараг 4-5 хүүхэд энэ мэргэжлийг сонгох болсон гэсэн. Энэ нь улс орны хөгжилд их сөрөг нөлөөтэй. Учир нь, улс орны хөгжил дэвшилд суурь шинжлэх ухааны оролцоо хамгаас чухалд тооцогддог. Тийм ч учраас одоо дэлхийн бусад улс орнууд ихэвчлэн суурь шинжлэх ухаандаа хөрөнгө оруулж, залуусыг сургах хандлагатай байдаг. Манай улс ч энэ дээр анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.
-Ирээдүйд тантай ижил мэргэжлээр сурахын хүсдэг, физикт сонирхолтой хүүхдүүдэд хандаж үг хэлээч гэвэл?
- Хүүхдүүдэд “Сонголтоо зоригтой хийгээд тууштай хичээллээрэй” гэж бас хэлмээр байна. Физикийн мэргэжил гэдэг үнэхээр гоё. Математик, физик суурьтай хүмүүс бусад салбар руу ороход нэлээд хялбар байдаг. Тиймээс физикийн мэргэжлийг сонгоод суралцчих юм бол өөр олон салбарт ажиллах боломжтой.
-Танд физикч, судлаачийн хувиар нээхийг хүсэж, мөрөөддөг, зорьдог нээлт бий юү?
- Мэдээж судлаачийн хувиар олж нээхийг хүссэн, сонирхсон сэдэв байгаа. Молекул доторх цэнэгийн шилжилт гэж ойлголт байдаг. Энэ нь маш богино хугацаанд буюу жишээлбэл пента секунд эсвэл бүр ата секундийн хугацаанд өрнөдөг процесс. Тэгэхээр яг судлаачийн хувьд хамгийн энгийн молекулуудаас авхуулаад хамгийн төвөгтэй комплекс молекул доторх цэнэгийн шилжилтийг яг хэмжиж хэмжье гэсэн зорилготой ажиллаж байгаа. Цэнэгийн шилжилтийг өндөр нарийвчлалтай хэмжиж чадах юм бол цаашлаад химийн урвалыг жолоодох ийм боломжтой болно. Ингэснээр ирээдүйд хорт хавдрын эсрэг болон өөр олон төрлийн шинэ эм, бэлдмэл хийх боломжтой болно.
| Х.ЦЭНДСҮРЭН: БИДНИЙ КВАНТ МЕХАНИКТ ХИЙСЭН НЭЭЛТ ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ ЛАЗЕР СПЕКТРОСКОПЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУС БОЛНО ГЭЖ НАЙДАЖ БАЙНА |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |