• Өнөөдөр 2026-03-12

ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА

2026-03-12,   77

        Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр “Зэс эрдэнийн хувь” ХХК-аас 30 тэрбум төгрөг залилж завшсан гэх асуудал яригдаад сар боллоо. Тэгээд болоогүй, Э.Батбаярын завшсан энэ 30 тэрбум төгрөг төрсөн ах Э.Бат-Амгалангийнх нь халаас руу орсон гэх асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж буй. Хэрвээ Э.Батбаяр 30 тэрбум төгрөг завшсан байгаад, тэр мөнгө нь Э.Бат-Амгалангийн халаасанд орсон бол хаана, яаж нуух боломжтой вэ. Хариулт хайж үзлээ. 
 
Хот байгуулалтын сайд Б.Бат-амгалангийн эхнэр Б.Заяагийнх нь төрсөн дүү Б.Алгаа гэх залуу бий. Анх 2016 онд Э.Бат-Амгаланг БЗД-ээс НИТХ-ийн төлөөлөгч болохтой зэрэгцээд хадам дүү Б.Алгаа нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” НӨҮГ-ын Засвар, үйлчилгээний албаны даргаар томилогдож, 2022 он хүртэл зургаан жил энэ байгууллагад хурган дарга хийсэн. Тухайн үед Б.Алгаа нь жилдээ 20 сая төгрөгийн орлоготой, хоёр өрөө байр, “Pruis-20” машинаас өөр өмчгүй мэдүүлдэг байсан. 
Тайлбар: Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн эхнэр Б.Заяа, хадам дүү Б.Алгаа
      Гэтэл Э.Бат-Амгалангийн хадам дүү Б.Алгаа нь 2024 оны гуравдугаар сард “Хан баянзүрх аз хур хишиг” ХХК-ийг байгуулсан. Тэгээд болоогүй, Б.Алгаа БЗД-ийн 20-р хороо, Гачууртын Хар усан тохой буюу Туул голын эрэгт 4.2 га газартай болсон. Ингээд ердөө сарын дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн Б.Алгаа “Хан баянзүрх аз хур хишиг” ХХК-аараа өнөөх 4.2 га газар дээрээ “Nova nest town” гэх хаус хотхоныг барьж эхэлсэн байгаа юм. 
 
Ингээд Б.Алгаа өнгөрөгч 2025 оны тавдугаар сард “Nova nest town” хотхоныхоо 1-р ээлжийн 16 айлын хаусыг ашиглалтад оруулсан. Улмаар “Nova nest town” хотхоныхоо 206м2 талбайтай нэг хаусыг 1.2 тэрбум төгрөгөөр, харин 131м2 талбайтай нэг хаусыг 721 сая төгрөгөөр тус тус худалджээ. Нэг хаус нь дунджаар 1.0 тэрбум төгрөг гэж тооцвол Б.Алгаа 16 айлын хауснаас 16 тэрбум төгрөг халааслачихсан гэсэн үг. 
Тайлбар: Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хадам дүү Б.Алгаагийн "Nova nest town" хотхоны эхний ээлжийн хаусууд
        Үргэлжлүүлэн, Б.Алгаа “Nova nest town” хотхоныхоо 2-р ээлжийн 26 айлын хаусыг бариад эхэлсэн, ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Тэгээд болоогүй, Б.Алгаа ирэх 2027-2029 оныг дамнуулан “Nova nest town” хотхоныхоо 3,4,5-р ээлжийн хаусуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нэг ээлж нь 26 хаустай гэж тооцвол гурван ээлжинд дахиад 72 хаус барьж худалдана гэсэн үг. Тэгэхээр “Nova nest town” хотхон нь нийт 114 хаустай болно, нэг хаусыг нь 1.0 тэрбум төгрөгөөр тооцвол Б.Алгаа нийт 114 тэрбум төгрөг халааслана гэсэн үг. 
 
Гол асуулт нь, 2022 он хүртэл “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” НӨҮГ-т ажиллахдаа жилд 20 сая төгрөгийн төсвийн цалинтай, хоёр өрөө байр, “Pruis-20” машинаас өмчгүй байсан Б.Алгаа яаж бүхэл бүтэн “Nova nest town” хаус хотхоныг барих, санхүүжүүлэх мөнгөтэй болсон бэ. Цаг хугацааны хувьд, Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр 2023 оноос эхлээд “Зэс эрдэний хувь” ХХК-аас мөнгө завшиж эхэлсэн, харин хадам дүү Б.Алгаа нь 2024 оноос “Nova nest town” хотхоныг барьж эхэлсэн. Тэгэхээр Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан төрсөн дүү Э.Батбаярынхаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-аас завшсан 30 тэрбум төгрөгийг хадам дүү Б.Алгаагаараа дамжуулан “Nova nest town” хотхон болгож угааж байгаа юу гэдэг асуулт гаргаж ирж байна. Хулгайн мөнгө хятад руу гардаг, барилгын материал болж буцаж орж ирээд орон сууцны хороолол, хаус хотхон болж угаагддаг гэдгийг нийгэм даяараа мэддэг болсныг дурдах нь зүйтэй биз ээ. 
 

ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188