Харин “Zev flim” өмнө нь “Гэгээн учрал”, “Цасан ширхэг”, “Chost” зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж чамгүй сайшаалыг хүртэж байсан билээ.
.jpg)
–Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээх гэж буйд баяр хүргэе. Анхны гол дүр үү?
-Энэ удаагийн уран бүтээл бол миний хувьд дэлгэцийн бүтээл дээр гол дүрд ажиллаж анхны уран бүтээл юм. “Алдуул” уран сайхны кинонд Гэрлээгийн дүр дээр ажиллах боломж олдсонд маш их баяртай байгаа. Миний хувьд маш их хариуцлага, бас том туршлага болсон уран бүтээл байлаа. Энэ дашрамд “Zev flim”-ийн хамт олон нийт уран бүтээлч найзууд, ах, эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
–Дүрийн саналаа хэрхэн авч байсан бэ. Ажиллахад хүндрэлтэй зүйл байв уу?
-Гэрэлээгийн дүрийн саналыг анх киноны багийн зүгээс өгч, дараа нь уулзалт болон дүрийн шалгаруулалтыг үе шаттайгаар өгч тэнцэж байсан. Надад энэ дүр маш сонирхолтой санагдсан учраас их хариуцлагатай хандаж ажилласан. Зураг авалтын явцад найруулагч болон багийнхантайгаа маш сайхан уур амьсгалтай ажиллаж чадсан. Тиймдээ ч хүндрэл зүйл тохиолдоогүй ээ.
–Кино болон таны дүрийн онцлог юу вэ?
-Миний ажилсан Гэрэлээгийн дүр бол их тайван, дөлгөөн зан чанартай эмэгтэй. Гаднаасаа маш даруухан, нам гүм харагддаг ч дотроо маш их мэдрэмж, бодол тээж явдаг. Амьдралынхаа тодорхой сорилтуудтай нүүр тулж байгаа ч тэр бүхнийг чимээгүйхэн өөрийнхөөрөө даван туулахыг хичээдэг нь энэ дүрийн онцлог гэж бодож байна. Ер нь Гэрэлээ бол гүн мэдрэмжтэй, дайчин эмэгтэй.
– Зураг авалтын үеэрх хөгжилтэй дурсамж, сургамжаасаа хуваалцвал?
-Зураг авалтын үеэр мэдээж хөгжилтэй зүйл их гардаг. Кино зураг авалт хөдөө байгальд хийгдсэн. Натурт хамтдаа байхад сонирхолтой, хөгжилтэй мөчүүд их тохиолдсон. Ялангуяа адуутай зураг авах үед заримдаа морьд маань кадрын дагуу явахгүй, гэнэт өөр тийшээ давхих зэрэг хөгжилтэй зүйлс гардаг байсан.
– Бага насныхаа талаар яриач. Хаана, хэрхэн өссөн бэ?
-Миний бага нас 10 буудалд өнгөрч, 19-р сургуулийг төгссөн. Багаасаа урлагт их сонирхолтой, дуулах, бүжиглэх дуртай хүүхэд байсан. Сургуулийн урлагийн арга хэмжээнд тогтмол оролцдог хаяа хичээлдээ суухгүй байхын тулд найрал дуунд явдаг байсан. Ер нь л урлагийн арга хэмжээ болох бүрд л зүгээр суудаггүй хүүхэд байлаа. Тэр хожим урлагийн хүн болоход нөлөөлсөн байх.
– Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Урлагийн өөр салбарыг сонгож болох байсан шүү дээ. Юу нөлөөлсөн бэ?
-Хүний сэтгэлд хүрэх түүхийг дүрээрээ дамжуулж илэрхийлэх нь надад хамгийн сонирхолтой санагдсан учраас жүжигчин болохоор шийдсэн. Жүжигчин дүрээрээ дамжуулж хэнийг ч бүтээж чадна шүү дээ.
– Урлагийн хүн болно гэхэд нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ.Ихэнх уран бүтээлчид эсэргүүцэлтэй нүүр тулсан байдаг шүү дээ?
-Гэр бүлийнхэн маань анхандаа жаахан дургүй байсан. Эмч болгоно гээд ер нь шийдчихсэн байсан. Би болохоор ганцхан СУИС-д бүртгүүлчихсэн. Тэгээд шалгалтаа өгөөд, тэнцээд очсон доо. Үүнээс хойш намайг ойлгож, дэмжиж эхэлсэн дээ. Одоо бол надад хамгийн том дэмжлэг, урам зориг өгдөг хүмүүс гэр бүлийнхэн минь байдаг.
–Өмнө нь ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?
-Одоохондоо тийм ч их уран бүтээл дээр ажиллаж амжаагүй л байна. Хэд хэдэн уран бүтээл туслах дүр бүтээсэн. Удахгүй гарах “Tug pictures”-ийн олон ангит кинонд эсрэг дүр дээр ажилсан.

-Оюутан нас хүний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байдаг. Ангийнхныхаа талаар дурсамжаасаа бидэнд хуваалцаач?
-Би АЖ С.Сарантуяа багшийнхаа удирдлага доор төгссөн. Оюутан нас бол миний хувьд хамгийн дурсамжтай үе. Ангийнхантайгаа хамтдаа жүжиг, шалгалт, тэмцээн гээд л хамтдаа маш их хөдөлмөрлөж, бэлтгэл хийж, олон жүжиг дээр ажилласан. Тэр үе л жүжигчний мэргэжлийн суурийг тавьсан гэж боддог. Дан ганц мэргэжлийн хичээлээ хийж байна гэхээсээ илүүтэй хоорондоо ойлголцож, нөхөрлөж байдаг. Манай сургууль бусад мэргэжилтэй харьцуулахад илүү олон цагийг хамтдаа өнгөрүүлдэг онцлог байдаг шүү дээ. Тиймээс ангийнхантайгаа нэг гэр бүл шиг болтлоо л сайхан дурсамжуудыг бүтээсэн дээ.
- Таны хувьд Монголд кино урлаг хөгжихөд саад болдог зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Манай кино урлагт авьяастай уран бүтээлчид маш их байдаг. Харин заримдаа санхүүжилт, техник технологи болон уран бүтээлд зарцуулах хугацаа зэрэг нь хязгаарлагдмал байдаг. Тэр хөгжлийг жаахан удаашруулдаг болов уу гэж боддог. Хэрвээ илүү дэмжлэг, системтэй орчин бүрдвэл Монголын кино урлаг илүү өндөр түвшинд хүрэх боломжтой гэж боддог.
– Залуу жүжигчдэд бага наснаасаа үлгэр дуурайл авсан уран бүтээлч байдаг шүү дээ. Таны хувьд?
-Багаасаа олон чадварлаг жүжигчдийг харж, дуурайж өссөн. Тэдний хөдөлмөрч байдал, дүрдээ хандах хандлага надад маш их урам өгдөг. Ер нь хэн нэгэн гэхээс илүү уран бүтээлч бүрээс суралцах зүйл гэж байдаг.
– Тайзны урлагт өөрийгөө сорих бодол бий юү?
-Мэдээж бий. Тайз бол амьд мэдрэмжийг өгдөг орон зай гэж боддог. Үзэгчидтэйгээ шууд харьцаж, тухайн мөчид дүрээ бүтээх нь жүжигчнээс маш их төвлөрөл, ур чадвар шаарддаг. Тиймээс цаашдаа тайзны уран бүтээл дээр ч өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулах хүсэлтэй байдаг.
– Тэгвэл дэлгэцийн урлагт бүтээхийг хүсэж буй дүр гэвэл?
-Жүжигчний хувьд өөр өөр зан чанартай, гүн сэтгэлзүйтэй дүрүүд дээр ажиллахыг хүсдэг. Ялангуяа хүний дотоод ертөнц, амьдралын сорилтыг харуулсан хүчтэй дүрүүдийг бүтээж үзэх сонирхолтой.
– Ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?
-Юуны өмнө уншигч, үзэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Манай баг энэ уран бүтээл дээр маш их сэтгэл, хөдөлмөр гаргаж ажилласан. Киног маань үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. Таны цагийг дэмий үрэхгүй гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Дараа илүү эргэн арвин түүх, уран бүтээлээр эргэн уулзъя.
-Баярлалаа. Танай хамт олонд мөн уран бүтээлийн арвин их олз хүсье.

.jpg)
| М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |