Монголчууд маань эмийг тун, тунгаар нь боодол, боодлоор нь хоол шиг идэж хэрэглэдэг болжээ. Ямар нэгэн өвчин тусвал эмчид очихоосоо өмнө шууд л эмийн сан орж эм авч ууна. Өөрсдөө өөрсдөдөө онош тавьдаг их мэдэмхий сүрхий хүмүүс билээ. Муухан эмч, домчоос илүү мэдлэгтэй юм шиг. Үнэхээр өвчний оношийг үнэн зөв тогтоож чаддаг мэдлэгтэй хүмүүс үү гэвэл үгүй аж. Хэн нэгний ам дамжсан яриагаар аливаа өвчнийг эмчлэх гэж муйхар арга, мухар сүсгээр оролдох нь элбэг. Эмнэлэг болон эмчийн хаалга сахихаас төвөгшөөж эмийн сан руу шууд алхана. Тэгээд эмийг хоол шиг идэж, нэг өвчнөө эмчлэх гэж хордон, өөр олон өвчний уг үндэсийг сайн дураараа олж авах юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байх үед улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийсэн байдаг. Тэр үед эмийн 30 гаруй үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй байгууллага, 800 гаруй эмийн санã шалгажээ. Мөн хуурамч эм худалдаалж буй зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг зэрэг бүртгэлтэй, бүртгэлгүй эм хангамжийн байгууллагуудын 85 орчим хувийг хамруулж байжээ. Шалгалтаар зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил нэлээдгүй илэрсэн байдаг. Эмийн 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй гэсэн мэдээллэл гарсан. Үүнээс гадна чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байсныг илрүүлж байв.

Эм, тариаг чихэр, жимс аятай дэлгүүр, зах дээр зараад байгаагийн учир нь мэдээж нөгөөх л Эрүүл мэндийн яамны бодлого алдагсантай холбоотой. Улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд тэнд байх эм тариа гэж бараг үгүй. Бүгдийг гаднаас өөрсдөө худалдан ав гэдэг шаардлага тавина. Үүнийг нь орлого олох гэсэн наймаачид овжин сүйхээтэй байдлаар ашиглаж иргэдийн хэрэгцээн дээр тоглоно. Бүр сүүлдээ эмч нар нь хүртэл эм тариаг гар дээрээсээ дамлан худалдах бүхэл бүтэн сүлжээг бий болгосон байгаа билээ. “Энэ их ховор олдохгүй эм тариа байгаа юм. Би таньдаг хүнээсээ олж өгч байна. Та нар хайгаад олохгүй шүү гэж хэлээд өвчтөнд шахдаг” аж. Энэхүү гар дээрээс худалдагдаж байгаа эм тариа нь үнэхээр баталгаатай найдвартай юу гэдгийг хэн ч хэлж үл мэднэ. Тангараг өргөсөн эмч хүн арай хортой эм тариа өгөхгүй биз хэмээн бодож, найдан худалдаж авдаг болжээ.
Эм, тарианы энэ хяналт, шинжилгээгүй баталгаагүй байдлыг далимдуулан хил гаалиар ямар улсад хаана, хэзээ үйлдвэрлэсэн. Ямар өвчинд хэрэглэх нь үл мэдэгдэх, манай улсын эмийн бүртгэлд огт байхгүй эм тариа орж ирсээр л байгаа. Социалист нийгмийн үед эм тариаг зөвхөн эмчийн жор бичиг, зааврын дагуу авч хэрэглэдэг байлаа. Гэтэл өнөөдөр энэхүү хяналтын тогтолцоо бүрэн алдагджээ. Эмийг хоол шиг идэж уух өвчинд шаналсан хүмүүсийг буруутгах аргагүй. Тэдний өвчнөөр бизнес хийгч хүмүүс дээр ядахдаа хяналт тавьж болмоор. Эм гэдэг хоол биш хор. Үүнийг даамжруулан өөгшүүлээд байвал үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл учруулах нөхцөлийг бүрдүүлнэ шүү дээ.

Сүүлийн өвчин намдаад эмийг хүмүүс дур зоргоорой хэрэглэх болсон. Толгой, шүд, хоолой,чих, үе мөч өвдөх, сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед эмчийн ямар заавар, зөвлөгөөг авалгүйгээр хэрэглээд байгаа. Мэдрэлийн гаралтай өвдөлт, ууц нуруугаар өвдөх, булчин өвдөх, ясны хугаралт болон эдийн гэмтлийн улмаас үүсэх өвдөлт, шархлааны өвдөлтийн үед өвчин намдаах эмийг гол төлөв хэрэглэдэг.
Өвдөлтийг намдаах эмийн найрлагад түгээмэл аспирин буюу ацетилсалицилийн хүчил түгээмэл ордог гэнэ. Энэ нь ходоод, улаан хоолой, хоол боловсруулах системийг гэмтээдэг байна. Тухайн үед дотор муухайрах, цээж хорсох, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаа үүсэх, цоорох, хоол боловсруулах замаас цус алдах эсрдэлийг үүсгэдэг болохыг анхаарах хэрэгтэй. Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно.
| ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |