-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Хүрэлхүүгийн Тэргэл гэдэг. Би 13 настай, дартсын спортоор хичээллэдэг. Дуртай спортоороо дамжуулж өөрийгөө хөгжүүлж байгаа.
-Эх орноо төлөөлж тэмцээнд оролцох гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ тэмцээнд анх удаагаа эх орноо төлөөлөн оролцох тамирчин болсондоо баяртай, сэтгэл догдолсон өдрүүдийг өнгөрүүлж байна. Том үүрэг хүлээсэн. Тэмцээндээ бүх хүчээ дайчлан сайн оролцож эх орныхоо нэрийг гаргахыг хичээнэ ээ.

-Дартсын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэ спортоор хичээллэх болов?
-Би гурван настайгаасаа дартс шидэж эхэлсэн. Анх сонирхолтой санагдсан учраас дартс шиддэг байсан ч илүү хичээж, сонирхлоо хөгжүүлэхийг хүссэн. Тэгээд долоон настайгаасаа тэмцээнд оролцож эхэлсэн. Манай гэр бүлийн гишүүд дартс шидэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай. Эргэн тойрны хүмүүс минь дартс шидэж, өндөр оноо аваад баярлаж байгааг хараад өөрөө шидэж үзэхийг хүссэн хэрэг. Шидэхэд сонирхолтой өмнө нь авснаасаа илүү оноо авахыг хүсдэг учраас шантралгүй хичээллэсэн.
-Эх орноо төлөөлөн анх удаа оролцох гэж байгаа учраас сандарч байна уу?
-Хэдий эх орноо төлөөлөн нэр хүндтэй тэмцээнд оролцох гэж байгаа ч айхтар сандрахгүй байна. Байнга бэлтгэл хийдэг учраас, өөртөө итгэлтэй сандрахгүй байгаа байх.
-“Winmau 360” багт нэгдсэн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Олон улсын шилдэг дартсын тамирчидтай нэг баг болох ямар байсан бэ?
-Дартсын спортын нэр хүндтэй тамирчидтай нэг баг болсондоо баяртай байгаа. “Winmau team360” багт нэгдсэн өдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр болсон. Олон улсын шилдэг тамирчид байгаа учраас сайн туршлага хуримтлуулна гэж бодож байгаа.

-Анх энэ спортоор хичээллэхэд зааж, чиглүүлсэн багш, багийнхаа талаар яривал?
-Надад дартс шидэхийг анх зааж өгч чиглүүлсэн хүмүүс бол ОУХМ Ш.Ганзориг ОУХМ Ш.Ган-эрдэнэ багш нар. Нагац ах нар маань юм л даа. Надад өөрсдийн мэддэг бүх л зүйлээ зааж, зөвлөдөг. Гэр бүлийнхэн минь сайн зөвлөдөг учраас илүү сайн шиддэг юм шиг санагддаг.
-Олон улсын багийн гишүүн болсноор чамд ямар боломжууд нээгдэж байгаа вэ?
- “Winmau Brend”-ийн шилдэг тамирчидтай уулзаж, тэднээс суралцах боломжтой.
-Хүмүүс дартсыг хамгийн өндөр оноотой цэгийг онох ёстой гэж боддог шүү дээ. Тамирчны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Дартсын спортын сайн мэддэггүй хүмүүс их амархан гэж хардаг. “Хамгийн өндөр оноог нь оноход л болно биз дээ” гэдэг. Гэхдээ тэмцээнд оролцоход тамирчдад математик тооцоолол хэрэгтэй болдог. Хаана онож аль оноог авснаар өрсөлдөгчөөсөө өндөр оноо авах вэ гэдгийг байнга бодох хэрэгтэй.
-Өөр спортоор хичээллэдэг үү?
-Одоогоор өөр спортоор хичээллээгүй байгаа.
-Ирээдүйд энэ спортоороо ямар амжилт гаргахын зорьж, хүсэж байгаа вэ?
-“JDC World championship” болон “JDC World cup” тэмцээнд багаараа “PDC world championship”-д амжилт гаргаж, алтан цомын эзэн болохыг хичээх болно. мөн цаашид энэ спортыг хөгжүүлэхийн тулд илүү хичээх болно оо.
-Ярилцлага өгсөнд баярлалаа, тэмцээнд нь амжилт хүсье.
| Х.ТЭРГЭЛ: ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ 32 ТАМИРЧИНТАЙ ӨРСӨЛДӨХ УЧРААС ДОГДОЛЖ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |