• Өнөөдөр 2026-01-28

П.НАРАНБАЯР: Бид суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 болгож нэмэгдүүлсэн

         Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 болгож нэмэгдүүлсэн. Цэцэрлэгийн багшийн цалин гэхэд 1.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг болж нэмэгдсэн нь үнэн. Цалингийн нэмэгдэл дээр Сангийн яамтай бид ярилцаад багш нарын үндсэн цалингийн баталгааг сайжруулах, ингэхдээ янз бүрийн нэмэгдлүүд нь амьдралын баталгаа болохгүй гэдэгтэй санал нэгдэж үндсэн цалинг 70 хувь нэмэгдүүлсэн. Шинэ багш дээр хэлэхэд, 20 жил багшилсан бол ур чадвар, орон нутгийн нэмэгдэл гээд нэмэгдээд явдаг. Орон нутгийн нэмэгдэл яг хэвээрээ буюу буураагүй. Нэмэгдэл хөлс бол илүү цагийн төлбөр, унаа хоолны зардал гээд 107 орчим мянган төгрөг төлж байсан. Төсвийн захирагч өгсөн төсвөөсөө хэтрүүлэлгүй олгох ёстой гэдэг шийдвэр гаргасан. Үндсэн цалин 70 хувьтай байх нь зөв. Ялангуяа залуу багш нар эхний 5 жил нь ажиллачихаад хүртэл бага цалин авдаг байдлыг болиулсан. Цаашид багшийн ачааллыг бууруулах тал дээр илүү ажиллана.Багш зөвхөн багшлахдаа л анхаарна. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо журмыг нь нарийвчилж, хавтгайруулж олгохгүй. Нэмэгдлүүд нэмэгдээд байх тусам үндсэн цалин багасаад байна. Багш нарын цалин бүрэн олгогдож эхлээгүй байхад янз бүрийн таамаг яваад байх шиг байна" гэв.

П.НАРАНБАЯР: Бид суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 болгож нэмэгдүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188