Улаанбаатар хотод шөнийн 22 цаг болж, дийлэнх албан байгууллага хаалгаа, барьжээ. Харин "Өргөө" амаржих газар эсрэгээрээ хөл хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй байлаа.
“Хүлээн авах” гэсэн бичигтэй хаалганы урдах авто зогсоол машинаар дүүрэн ажээ. Машин дотор хүлээлгийн өрөөнд багтаагүй гэр бүлийн гишүүд шинэ хүнээ хүлээцгээнэ. Эмнэлгийн хаалгаар ороход хана дагуулан тавьсан хүлээлгийн сандал дээр иргэд сууцгаана. Үе үехэн эргэлт авах цонх онгойж, сувилагч бүсгүй хоол, хүүхдийн живх, унтлагын хувцас зэргийг хүлээн авч хүргэж өгөх хүнийхээ нэрийг, өрөөнийх нь дугаартай сайтар асууж лавлана. Зарим иргэнтэй хэдийнээ танил болж “Танай хоёр дажгүй байгаа, энэ нөгөө захисан зүйл нь биз дээ” гэсээр хэсэгхэн хөөрөлдөөд амжина. Өрөөнд ач зээгээ хүлээх буурайгаас эхлээд удахгүй төрөх дүү, эмнэлэгт хэвтсэн ээждээ санаа зовсон бяцхан хүү ааваасаа “Та ээжтэй ярьсан уу. Дүү төрсөн гэнэ үү” хэмээн лавласаар сууна. Аяны цүнх үүрсэн залуу хэдэн тийш холхиж хааяахан “Эх барих тасаг” гэсэн хаягтай хаалган дээр очиж өрөөнөөс гарч ирсэн сувилагч бүсгүйд цүнхнээсээ ууттай зүйл гаргаж өгөхдөө цаана нь болж байгаа үйл явдлыг харах гэсэндээ сувилагчийг давуулан цааш өнгийнө.

“Дүү хүүгийн анхны хүүхэд үү. Ах нь одоо дөрөв дэх хүүхдээ хүлээж сууна. Охин гэсэн, манай ханийн одонгийн хүүхэд дээ. Одоо ингээд гурван гүнж, нэг сайхан залуутай болж байна” гэсээр дунд эргэм насны залуу хажуудаа суугаа залуутай яриа өднө. Залуу урдаас нь инээмсэглэсээр “Анхны хүүхдээ хүлээж байна. Төрөх хугацаанаасаа долоо хоногийн өмнө өвдчихлөө. Гэнэт болохоор хөдөө гэрийнхнийгээ дуудаж амжаагүй энд ганцаараа сандраад сууж байна. Баярлаад байгаа хэрнээ эхнэртээ санаа зовоод байх юм” гэв. Төд удалгүй утас нь дуугарч “Ээж ээ” хэмээн хоолой нь сааралтсаар бушуухан гарах хаалга руу зүглэв. Шар торгон дээл өмссөн нас тогтсон эмэгтэй үүдний сандал дээр сууж, түүнийг тойрон зогссон гэр бүлийн гишүүд болж байгаа үйл явдлын талаар нэг бүрчлэн түүнд тайлагнана. Хэсэг дан дээлтэй суугаад жиндсэн бололтой дээлийнхээ дээгүүр куртик давхарлан өмсөж, хажуудаа суусан охинтой аминчхан яриа өрнүүлнэ.

Төрөх эмнэлгийн хүлээлгийн өрөө ер тайван байхгүй. Ажлаа хийж байгаа эмч ажилчид, сандралдсан гэр бүл, найз нөхдийн хөл хөдөлгөөн ихтэй. Гадаа машинд суугаа хүмүүс нь ойр ойрхон орж ирж, нэгэнтэйгээ мэдээлэл солилцоно. Хүлээлгийн өрөөнд аав болохоо хүлээх залуу “Маргааш ажил руугаа залгаж шинэ аав нарт олгодог арав хоногийн чөлөөгөө авна. Тэр гэхдээ цалинтай чөлөө эсэхийг нь мэдэхгүй байна, нягтлангаас асууна. Та бас хэд хоног хамт байж туслаарай ” гэсээр ээжийнхээ гараас атгана. Хүлээн авах тасгийн гадаа найзуудтайгаа ярилцан зогсох шинэхэн аав М.Амарсанаа “Эхнэрийгээ жирэмсэн гэдгийг сонсон мөчөөс хойш энэ өдрийг хүлээсэн. Гэхдээ яг тулаад ирсэн айх, догдлох, санаа зовох гээд олон мэдрэмжийг нэг дор авдаг юм байна. Хажууд гэр бүл, найз нөхөд хамт байгаа болохоор арай бага сандарлаа. Хүүхдээ ээж, аав хоёрынхоо хэнтэй нь илүү адилхан байгааг харахыг л их хүсэж байна даа” гээд инээв.

Хүлээн авах дээр зөвхөн төрөх эмэгтэйчүүд бус жирэмсний хугацаанд урагт нь асуудал гарсан эхчүүд ч цөөнгүй ирнэ. Тэдгээр эмэгтэйчүүд Хүлээн авах тасагт орж тодорхой эмчилгээ хийлгэж хэсэг ажиглалтад байсны дараа эмийн бичиг барьсаар гарч ирнэ. Тэд үүдэнд байрлах хувцас солих өрөөнд орж хувцсаа солин гадуур хувцсаа хамт яваа нэгэндээ үлдээж, дотогш орно. Харин гадаа үлдсэн нь нэгэн нь санаа зовсон харцаар харсаар үлдэнэ. Заримдаа “Эх барих тасаг” хэмээх хаалгыг тогшиж захисан зүйлийг нь эмч, сувилгагчаар дамжуулан өгнө. Сувилагчид өрөөний хаалгыг онгойлгон өвчтөний ар гэрийг дуудаж зарим шаардлагатай зүйлийг захин авчруулна.
.jpg)
Хүлээн авахын хаалгаар нэгэн ээж нүдэндээ нулимстай орж ирэх бөгөөд хүлээж байсан гэрийнхэн дээрээ очиж “Сая охинтой ярьлаа. Дөнгөж хоёр хуруу нээгдсэн гэнэ. Бараг үүр цайтал өвдөх юм шиг байна. Хөөрхий минь, уйлаад л байх юм. Болдог бол хажууд нь сууж байх юм сан” гэсээр гартаа барьсан алчуураараа нулимсаа арчина. Удалгүй дахин эргэлтийн цонх онгойж сувилагч нэгэн эмэгтэйг дуудаж “Нярай хүүхдийн хүйг гэмтээхгүй живх аваад ир” гэв. Эргэлтийн цонхон дээр зогсох сувилагч ийнхүү завгүй ажиллана.
Эх барих тасгийн хаалган дээр удтал хүлээсэн нөхөр дээрээ гарч ирсэн эмэгтэй “Хэд хоногоос ирж хэвт гэнэ. Одоо сул ор байхгүй коридорт хэвтэх ч бэрх байгаа, дээрээс нь даарчихна гэртээ байж ажигласан нь дээр гэж хэллээ" хэмээсээр гадуур хувцсаа өмсөн том цүнх үүрсэн нөхрийнхөө гараас атгасаар хаалгаар гарав.
| Төрөх эмнэлгийн Хүлээн авах тасгийнхны амрах завгүй нэг орой |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |