• Өнөөдөр 2024-05-13

Дорноговь аймгийн соёлын өдрүүд гурав хоног үргэлжилнэ

2020-09-09,   1199

Соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран Хөхөө” театрын 40 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд тус театрын хамт олон “Соёлын цаг” үйл ажиллагааг эхлүүлжээ. Иргэдэд урлагийн боловсрол, театрын соёлыг таниулан, сурталчлах зорилготой тус арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх аж.
 
Ташрамд дурдахад, “Саран Хөхөө” театр нь 180 жилийн урт удаан түүхтэй, Монголын анхны театр юм. Тэртээ 1832 онд Догшин ноён хутагт Данзанравжаа уг театрыг байгуулсан бөгөөд 1979 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 351 дүгээр тогтоолоор Дорноговь аймагт Хөгжимт драмын театр байгуулах шийдвэр гарч, 1980 оны арван хоёр дугаар сарын 27-нд алдарт “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийсэн.
 
Харин Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хороон даргын 1991 оны 111 дүгээр тушаалаар “Саран Хөхөө” театр нэртэй болж, МУ-ын Засгийн газрын 2003 оны 151 дүгээр тогтоолоор соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит театр болсон юм.
Хөтөлбөрт: 
-Өнөөдрийн 20:00 цагаас дуу болон драммын үдэш,
-Маргаашийн 20:00 цагаас бүжиг болон хөгжмийн үдэш,
-Сүүлийн өдөрт 20:00 цагаас соёлын цаг хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа эхлэх бөгөөд энэ үеэр ном, үзмэрийн үзэсгэлэнгүүдийг дэлгэх ажээ.

Дорноговь аймгийн соёлын өдрүүд гурав хоног үргэлжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188