“Эмээлт”-ийн өмхийрсөн махны хэрэг сураг алдрахтай зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдад өмхий махтай хоол нийлүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буугдаагүй байхад эхэлсэн “Эмээлт”-ийн махны хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Тэр бүү хэл одоогоороо ч өмхийрсөн махаа боловсруулж, бүтэгдэхүүн болгоод зах зээлд нийлүүлж байж болзошгүй ноцтой мэдээлэл хөвөрдөг. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдад хоол нийлүүлдэг “Оддөл” компанийнхан өмхий махаар хоол хийж, үйлчилгээнд гаргасан байж болзошгүй гэнэ.
Тодруулбал, уурхайчдын хэлж буйгаар “Тавдугаар сарын 7-нд “Оддөл” компанийн хоолны газраас өдрийн хоолондоо мантуун буузны сет сонгосон. Гэтэл энэ хоол нь идэхийн аргагүй, өмхий үнэртэй байсан. Мах нь өмхийрч, муудсан учраас идэх ямар ч арга байгаагүй. Энэ өдөр ширхгийн хоол буюу мантуун бууз, хуушуурын сет сонгосон уурхайчид мэдэж байгаа. Дараагийн өдөр нь ч өмхий махтай байна гэх яриа гарч байсан. Гэхдээ хордлогод орж, эмнэлгийн тусламж авсан хүн байхгүй. Өмхий үнэр үнэртэж байсан учраас хоолоо идсэн байхгүй” гэх мэдээллийг өгч байгаа аж.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар “Оддөл” компанийн агуулгахад байсан хонь, ямааны 60 гулууз мах өмхийрсөн байж болзошгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намар дарж, хадгалсан мах нь өмхийрч, муудсан юм шиг байна лээ. Гэтэл өмхийрч, муудсан махаа хаяхгүй уурхайчдын хоолонд нийлүүлэхээр болсон гэсэн. Тус компанийнхан удирдлагын түвшинд уг асуудлыг хэлэлцэж, өмхийрсөн махаа хэрэглээнд нийлүүлэх үүрэг өгсөн гэсэн. Гэтэл тогооч нар нь дургүйцэж, хоолны хордлого гарвал асуудал үүснэ гэдгийг хэлсэн юм билээ. Тэгээд энэ асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээлэл гарахтай зэрэгцээд “Оддөл” компанийн удирдлагууд өмхийрсөн махаа гал тогоо болон агуулахаасаа нүүлгэн шилжүүлж, хувийн зуслан, эдлэндээ нуусан байж болзошгүй” гэлээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Оддөл” компанийнхан өмхийрсөн байж болзошгүй махаа тавдугаар сарын эхний долоо хоногт Эрдэнэт хотын постоор оруулж ирсэн байх магадлалтай. Үүнийг шалгаж, илрүүлье гэвэл постны хяналтын камерын бичлэгийг шүүгээд илрүүлэх боломжтой. Үнэхээр махаа зөөсөн байна уу, үгүй юу гэдэг нь тэндээс тодорхой болно. Гэхдээ “Оддөл” компанийн захирал Ш.Давааням нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаралтай, ашиг сонирхлын зөрчилтэй хүн учраас уг асуудлыг нуун дарагдуулаад өнгөрч болзошгүй. Түүнийг хамгаалдаг хүмүүс үйлдвэрийн удирдлагын түвшинд ажилладаг байх магадлалтай. Ш.Даваанямын компани давуу эрхтэйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг хамдаг. Бүүр хоёр компаниараа тендерт оролцож, давуу эрх эдэлдэг гэх мэдээлэл бий” гэв.
Энэ талаар бид хэд хэдэн уурхайчнаас мэдээлэл авахаар холбогдсон боловч тэд “Мэдээлэл өгвөл удирдлагын зүгээр дарамт, шахалт үзүүлдэг. Бүүр ар гэрийнхнийг нь хүртэл сүрдүүлж, дарамталдаг байж болзошгүй. Ийм учраас уурхайчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж чадахаа больсон. Дуугарвал ажилгүй болох учраас хэн хоолноосоо салахыг хүсэх вэ дээ. Гэхдээ өмхий махаар хоол хийж өгсөн гэх асуудлыг холбогдох байгууллагаас нь шалгаж байгаа юм билээ” гэх тайлбарыг өгч байсан юм.
Ж.МӨНГӨНШАГАЙ: “ОДДӨЛ” КОМПАНИЙН МАХНААС ДЭЭЖ АВЧ, ШИНЖИЛГЭЭНД ӨГСӨН
Бид энэ асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Мөнгөншагайтай холбогдож тодрууллаа.
Ж.Мөнгөншагай “Өмхийрсөн махаар хоол хийсэн эсэхийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. “Оддөл” компанийн хөрөгчнөөс дээж авч, шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу гараагүй байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна. Ямартай ч өмхийрсөн махаар уурхайчдад хоол хийж өгсөн гэх мэдээлэл гарсан даруйд хоол үйлчилгээ явуулдаг хэсэгт нэвтэрч, махнаас нь дээж авсан. Хөлдүү мах байсан учраас өмхий эсэх нь мэдэгдэээгүй. Хөлдүү учраас үнэртээд мэдэх боломжгүй юм билээ. Уурхайчдаас хордлогод орсон, эрүүл мэндийн байдалд нь сөргөөр нөлөөлсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй. Шинжилгээний хариу гарсны дараа уг асуудлын талаар эргээд хариу хэлнэ. Ямартай ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
М.БАТМӨНХ: АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ, ШАЛГУУЛНА
Мөн бид энэ асуудлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндон, Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энхээс энэ асуудлаар тодруулах гэсэн боловч утсаа аваагүй юм.
Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнхтэй холбогдоход “Энэ асуудлыг шалгаж, хянадаг хэлтэстэй. Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн шалгаж, хянахаас гадна хоол зүйч байнга ажиллаж байдаг. Ямартай ч уг мэдээллийн дагуу Ажлыг хэсэг гаргаж, хяналт шалгалт явуулна” гэв.
Уг асуудлыг хянаж, уурхайчдыг хамгаалж байх үүрэгтэй Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ц.Бат-Энх сураггүй “алга” болжээ. Мэдээлэл авах гэж хэдэнтээ оролдсон ч тэрбээр утсаа аваагүй юм. Улс даяар хэмнэлтийн горимд шилжиж, дарга нар Улаанбаатар хотод том оврын автомашин унах эрхгүй болж байсан. Гэтэл зарим сайд, дарга онгоцоор томилолт хэсэхдээ хэд хэдэн суудал захиалдаг болох нь “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энхийн үйлдлээр ил болж байлаа. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх Турк руу нисэхдээ “Бизнес ангиллын хоёр суудал авч, унтаад явна” гэсээр төсвийн мөнгөөр хоёр суудал захиалж, тансагласан нь баримтаар ил болж байсан юм билээ. Хууль зөрчиж, хэмнэлтийн хуулийг уландаа дэвслээд зугаалж байсан, УИХ-ын гишүүн байхдаа үнэг хөөж байгаад онгоц унагасан “Симба” Батаагийн бага дүү Ц.Бат-Энх уурхайчдыг хамгаалах нь “үлгэр” болох бололтой.
| “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД “ОДДӨЛ” КОМПАНИЙНХАН 60 ГУЛУУЗ ӨМХИЙРСӨН МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |