Монгол Улс 2023 онд эдийн засгийн өсөлт нь долоон хувьтай гарч, нүүрсний экспортын дээд амжилтаа эвдэж, валютын нөөцөө нэмж, төлбөрийн тэнцлийг эерэг дүнтэй гаргасан сайн амжилт үзүүлсэн. Гэсэн хэдий ч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн Монголын экспортын нүүрсний үнэ инфляцид өртөж, импортын эрэлт багассан учир тус улсын Төв банкны гүйцэтгэлийн мэдээ тийм ч “бодит” биш болж байна.
Төв Азид оршдог тус улсад өнгөрсөн өвлийн улирал маш хүндхэн болж өнгөрлөө. Зуны ган гачгийн дараах өвлийн улиралд тохиодог зудын гамшигт Монгол Улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар долоон сая гаруй толгой мал хорогдоод байна. Ингээд ч зогсохгүй улсын хэмжээнд мал хорогдлын тоог бүрэн гүйцэт гаргаж дуусаагүй байгаа бөгөөд малын хорогдол 16 сая эсвэл түүнээс дээш байж болзошгүй гэсэн таамаг бий. Хүн амынх нь 40 орчим хувь нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг Монголын хувьд зудын аюулд өртсөн нь зөвхөн малчид төдийгүй улсын хэмжээний томоохон санхүүгийн хохирол амслаа. Харин энэ хохирлын үр нөлөөг дарахад хугацаа хэрэгтэй болж байна.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг энэ оны дийлэнх үед удаашрах төлөвтэй гэж үзсэн. Тухайлбал, улсын эдийн засгийн 29 хувийг дангаараа эзэлдэг уул уурхайн экспорт нэмэгдэж, оны эцэст эргэн сэргэж, ДНБ 4.1 хувиар өснө хэмээн таамагласан ч өнгөрсөн оны долоон хувьтай харьцуулахад багагүй буурсан үзүүлэлт болно.
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг 2020 оны дөрөвдүгээр сараас хойш ам.доллартой харьцах ханшаа 30 хувиар алдсан. 2023 онд 10 гаруй хувьтай байсан тус улсын инфляцийг даган өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 16.2 хувь, орон сууцны үнэ 9.1 хувь болж өсжээ. Хэдий он гараад удаагүй, 2024 оны эцсийг таамаглахад харьцангуй эрт байгаа ч Монголын инфляц энэ онд эргэн алдагдал хүлээх магадлал өндөр байгааг онцолъё.
Монголын эдийн засагт тулгарч байгаа өөр нэг томоохон асуудал нь нүүрс, нүүрсний экспортоосоо хараат байгаа явдал. Тус орон хэдий сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарч, Азийн хөгжлийн банк тэргүүтэй гадна байгууллагууд Монголд ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд тусалж байгаа хэдий ч том асуудал хэвээр байна. Тус улс дангаараа нэг орны эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах 2600 гигаватттай тэнцэх сэргээгдэх эрчим хүчний асар нөөцтэй. Гэсэн хэдий ч сэргээгдэх эрчим хүчинд анхаарахад Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур, хөдөлгүүр болдог уул уурхайн эрсдэл хүлээх тул тийм ч амар нүүрстөрөгчийн салбарыг орхиход хэцүү.
.jpg)
Монгол Улсын төвийн 25 гаруй хувийг уул уурхайн салбарын ашиг орлого дангаараа бүрдүүлдэг. Ногоон эдийн засагт шилжье гэсэн ч эсрэгээрээ уурхайнуудынхаа хаалгыг барих шаардлагатай болно. Хэрэв тийм зүйл болбол Монгол Улс төвийн орлого бүрдүүлэх томоохон эх үүсвэргүй болно. Монголчууд цаг хугацаа явах тусам байгалийн баялаг дуусна гэдгийг мэддэг. Үүнтэй зэрэгцэн олон улсын хамтын нийгэмлэгүүдийн дарамт шахалт нэмэгдэж, уул уурхайтай холбоотойгоор мөнгөний эх үүсвэрийн цорго бага багаар хаагдана. Тийм учир ирээдүйд эдийн засгийн аюулгүй байдлаа хангах зөв хөрөнгө оруулалт хийх шаардлага Монгол Улсын Засгийн газарт гарч байна.
Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд уул уурхайн салбарын орлогоор эдийн засгийн ирээдүйгээ хангах зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах хуулийн төсөл баталсан. Дэлхийн банкны тайлангаас үзвэл ногоон эдийн засгийн шилжилттэй холбоотойгоор эдийн засгийн эрсдэлтэй тулгарсан оронд Монголын Үндэсний баялгийн сантай холбоотой зохицуулалтуудын цөөнх нь үр дүнтэй хэрэгжсэн. Тухайлбал, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газар, Сингапурын Темасек Холдингс, Катарын Хөрөнгө оруулалтын газар, Хятадын Хөрөнгө оруулалтын корпораци, Норвегийн Засгийн газрын сан нар үр дүнтэй болсон. Харин бусад сан авлигад идэгдэж, эх орныхоо байгалийн баялгаас өөртөө хүртдэг цөөнхийг хүчирхэгжүүлэх, улсаа баяжуулах боломжгүй болж дууссан байдаг.

Харин Монгол Улсын хувьд төрийн түшээ, эрх мэдэлтнүүд авлига, хээл хахуульд баригдаж, төсөв, төрийн мөнгийг хувьдаа завшсан тохиолдол олон. Жишээлбэл, сүүлийн үед цахим сүлжээнд идэвхтэй тархаж байгаа тус улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд уул уурхайн салбараас завшсан мөнгөөрөө Нью-Йоркт тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан гэх мэдээллээс эхлээд монголчуудын уур, бухимдлыг төрүүлж, төл талбай дээрээ жагсахад хүргэсэн 13 тэрбум ам.долларын нүүрсний мөнгийг “угаасан” хэрэг ч багтаж байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН “ЦООРХОЙ” БУЮУ НОГООН ЭДИЙН ЗАСАГ ТОЙРСОН МУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |