Туркийн Истанбул хотноо чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар, 65 кг-д МУГТ Т.Тулга, 74 кг-д ОУХМ О.Сүлдхүү, 97 кг-д ОУХМ Г.Ганхуяг нар барилдсан. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Хулан, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-д ОУХМ Э.Даваанасан нар барилдав. Үүнээс Т.Тулга, Б.Хулан, Э.Даваанасан нар олимпын эрхийг хүртлээ. Ийнхүү “Парис 2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал, 53 кг-д ОУХМ Б.Хулан, 62 кг-д МУГТ П.Орхон, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д ОУХМ Э.Даваанасан, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Т.Тулга, 86 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д МУГТ М.Лхагвагэрэл нар барилдах эрхтэй болов.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МЧБХ-ны удирдах зөвлөл, багш, дасгалжуулагч, шүүгч нарын бүрэлдэхүүн маш буруу сонголтыг хийж алдаа гаргажээ. Энэ жингийн шинэхэн улсын аварга Б.Мөнх-Эрдэнийг барилдуулсан бол олимпын эрхийг хангалттай авахаар байжээ. Б.Мөнх-Эрдэнэ Азийн олимпын эрх олгох тэмцээнд Киргизийн Бекзат Алмаз Уулутай 3:3-аар оноо тэнцсэн. Киргизийн бөх сүүлд оноо авч, тэнцүүлсэн гэдгээрээ нутгийн дэвжээ түшиж олимпын эрх хүртсэн билээ. Тус тэмцээнд Ираныг хүчтэй өрсөлдөгчийг Б.Мөнх-Эрдэнэ хэрхэн буулгаж авсан бэ гэдгийг бүгд харсан. Гэтэл МЧБХ-ныхон олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд Б.Мөнх-Эрдэнийг сонголгүй, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ З.Занабазарт итгэл найдвар хүлээлгэн алдаа гаргажээ.
Б.Мөнх-Эрдэнэ жин өгсөн сонгомол бөхийн 60 кг-д олимпын эрхийн төлөө өрсөлдөөд хоосон хоцорлоо. Харин эсрэгээрээ З.Занабазарыг сонгомолд барилдуулсан бол илүү амжилт үзүүлэх магадлалтай байсан байж магадгүй юм. З.Занабазар бяртай, босоо барилдааны суурь сайтай, илүү туршлагатай, хэвтээ барилдааны арга барил, техникээр Б.Мөнх-Эрдэнээс ялимгүй илүү байх талтай. Б.Мөнх-Эрдэнэ харин хурдтай, хөл сайн авдаг, шилжилт, хөдөлгөөн, мэхний хариу үйлдлийг сайн хийдэг. Гэвч Б.Мөнх-Эрдэнийг МЧБХ сонголгүй том алдаа гаргасан байна.
Эрэгтэйчүүдийн 74 кг, 97 кг-д О.Сүлдхүү, Г.Ганхуяг нар өөрсдийн байгаа нөөц, боломжийнхоо хэмжээнд сайн л барилдлаа. Илүү сайжирч дэлхийн хэмжээний өрсөлдөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Тэд Монголдоо өөрсдийнхөө жиндээ дэндүү тасархай байгаа. Манай улсын 74, 97 кг-ын жингийн өрсөлдөгчид нь сул байгаа болохоор тэдний барилдаан тогтонг байдалтай хэвээр үргэлжлээд байх шиг байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул барилдлаа. Дөрвөн жилийн өмнөх “Токио 2020” олимпын үеийн Б.Хонгорзулын барилдаан харагдахгүй байлаа. Бага, нялхаасаа тодорсон төрмөл, унаган авьяастай хайран сайхан охин, чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчдын амбици, МЧБХ-ны хуучин удирлагын урагшгүй байдлаас болоод “зэвэрчихсэн” бололтой. Ямар гоё дайчин, эрэмгий хурц, уян хатан, хурдтай уран барилдаантай охин байлаа. Гэхдээ буруу бүхнийг бусад руу түлхэх биш, Б.Хонгорзулд өөрт нь мэдээж буруу байгаа. Бэлтгэл, сургуулилалтаа үнэхээр муу хийжээ. Магадгүй үзэгчдийн нүдэнд харагдахгүй далд бэртэл, гэмтэл байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч түүний барилдаан уналтад орчихсон байна. Хэзээ сэргэлт авч сэргэхийг нь таашгүй.
Т.ТУЛГА ДЭЛХИЙН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН БӨХ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ ЧАДЛАА

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальт Т.Тулга тус тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд олимпын эрхийг хүртлээ. Тэрбээр Бахрейны Алибеговыг 10:0-ээр, “Белград -2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий алтан медальт АНУ-ын Зэйн Ретерфордыг 7:2-оор , Тажикстаны Кудиевыг 9:0-ээр илт илүүрхсэн. Улмаар шийдвэрлэх олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд Энэтхэгийн Сүжээт Сүжээтийг 6:1-ээр ялж, Монголын багийн 16, чөлөөт бөхчүүдийн долоо дахь эрхийг авлаа. Т.Тулга дэлхийн өндөр зэрэглэлийн бөх ямар байдаг вэ гэдгийг харуулав.
Т.Тулга нийт дөрвөн тойрог хүнд барилдааныг хийж олимпын эрхийг авсан. Олимпын эрхээ авахдаа 70 кг-ын жингийн ДАШТ-ны алт, мөнгөн медальт Америкийн тамирчин, ОХУ-ын Дагестаны хоёр легиониер, Энэтхэгийн хүчтэй өрсөлдөгчөөс сэтгэл зүй илт илүү байж, барилдааны тактикаа маш зөв сонгон, тэсвэр тэвчээр, ур ухаан, бяр хүч гарган ялалт байгуулсан..
Тэрбээр 2024 оны УАШТ, Ази тивийн аваргын барилдаандаа дүгнэлт хийж чадсан нь илт харагдаж байна. Илүү хянуур, нягт барилдааны тактикаар барилдаж амаргүй өрсөлдөгчдийг буулган авав. Т.Тулгын талаар олон зүйл нуршилгүйгээр олимпын наадмын барилдаанд нь амжилт хүсэх нь зөв байх. Тэрбээр 26 насандаа ийнхүү хоёр дахь олимподоо оролцох гэж байна.
Б.ХУЛАН “ ХУЙРНАН ШУУГИУЛСАН” САЙХАН БАРИЛДААНЫГ ХАРУУЛАВ

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан онцгой сайн барилдаж, олимпын наадамд барилдах эрхээ авсан. Б.Хулан “Парис-2024” олимпын Монголын багийн 15, Монголын чөлөөт бөхчүүдийн зургаа дахь эрхийг авч чадсан. Тэрбээр зоондоо Шри-Ланк, Бразилийн бөхчүүдийг итгэл төгс цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын гурван хүрэл медальтай Грекийн Преволарктай барилдаж 6:1-ээр ялсан. Улмаар олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг хүлээн авагч эзэн орон Туркийн бөх Йетгүлийг цэвэр дарж яллаа. Б.Хулан олимп, дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Б.Болортуяагийн үнэ цэнээр олимпын эрхийн сүүлийн тэмцээнд дахин барилдаж, өмнө гаргасан алдаагаа дахин давталгүй итгэл төгс олимпын эрхийг авч чадлаа. Түүнд итгэж найдсан олон хүний итгэл найдварыг тэр алдсангүй.
Э. ДАВААННАСАН ЖИН ӨГСӨН ДАВГҮЙ БАРИЛДАЖ ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА
.jpg)
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э. Даваанасан олимпын эрхээ хүртсэн. Тэрбээр шийдвэрлэх барилдаанд Болгарын Яневт ялагдсан. Харин олимпын эрх авах үгүйгээ шийдэх барилдаанд Францын бөх Паулин Дениз Лекарпентиерыг 7:4-ийн харьцаатай ялж олимпын эрхээ авсан.
| Т.ТУЛГА, Б.ХУЛАН, Э.ДАВААНАСАН НАР ОЛИМПЫН ЭРХ ХҮРТЛЭЭ |
|
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |