• Өнөөдөр 2024-05-20

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН “ГОЛОМТ”, “MCS”, “БИШРЭЛТ”, “ТЭСО”-ТОЙ ХОЛБОГДОХ “СХЕМ”

2024-05-12,   1292

      Сонгинохайрханчууд 2020 онд хоёр хөтлөгч сонгож төрд илгээсэн. Нэг нь өөрийн овог, нэртэй нэвтрүүлгээр танигдсан Б.Жаргалмаа, нөгөө нь уянгалж эхлээд, уйлж төгсдөг “Монгол тулгатан”-аар танигдсан П.Анужин. Орбит, Толгойт, Баянхошуу, Баруун, Зүүн салаагаар сунайсан гэр хороололд нийтээрээ шахуу амьдардаг, шийдэл, шийдвэр хүлээсэн, шил шилээ дарсан түмэн асуудалтай мөртөө төрд “ток шоу”-ны хоёр хөтлөгч явуулсныг нь бусад тойргийнхон шоолж, бас шүүмжилцгээж байлаа, тухайн үед. Ямартай ч гавьяа байгуулж шагшуулсангүй, гай тарьж хөөгдсөнгүй дөрвөн жилийг барлаа. Сар гаруйхны дараа Сонгинохайрханчууд тэдэндээ дүнгээ тавина. Хэн, хэнд нь дахих, нахих хүсэл бий. Харин тойргийнхон нь хошуу дэвсэж угтах уу, хөөж явуулах уу гэдэг л сонин. 
 
Тэгвэл бид энэ удаад УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн сонгогчдынх нь мэдэхгүй, басхүү бусдаасаа ялгардаг баримтыг танилцуулахаар бэлтгэлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, түүний хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд монголын бизнесийн бүхий л “акул”-уудтай холбогддог баримтууд байна. 
 
"ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАН БА Б.ЖАРГАЛМАА 
 
    Б.Жаргалмаа “Eagle” телевизэд “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгээ хөтлөхийн сацуу, тус телевизийн дэд захирлын алба хашиж байгаад 2020 онд УИХ-ын гишүүн болсон. “Eagle” телевизийг “Голомт”-ын Д.Баясгалан “Монгол медиа корперэшн” ХХК-аараа эзэмшдэг гэдгийг бүгд мэдэх биз. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Б.Жаргалмаагийн сурталчилгааны санхүүжилтийг Д.Баясгалан “Голомт” банкныхаа толгой компани болох “Голомт файнэншил групп” ХХК-аараа “хандив” нэрээр босгож өгсөн байдаг ажээ. Төрд дэвшихэд нь дэмжсэн хуучин ажлынх нь босс “нүүрсний хулгай”-н хэргийн “гол автор” гэгдээд ордонд орж ирэх үед Б.Жаргалмаад ямар байсныг төсөөлөхөд ч бэрх юм. 
"БИШРЭЛТ"-ИЙН Б.УНДАРМАА БА Б.ЖАРГАЛМАА
 
     Б.Жаргалмаагийн төрсөн ах Б.Батаа нь “Юнико” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Гэтэл “Юнико” ХХК нь УИХ-ын гишүүн асан, алдарт Б.Ундармаагийн “Бишрэлт групп” ХХК-ийн охин компани ажээ. Ноцтой нь, Б.Батаагийн удирддаг “Юнико” ХХК нь Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан асуудлаараа өнгөрсөн онд Хөгжлийн банкны хулгайн нээлттэй сонсголоор дуудагдаж байжээ. 
"MCS"-ЫН Ж.ОДЖАРГАЛ БА Б.ЖАРГАЛМАА
 
      Б.Жаргалмаагийн ээжийнх нь төрсөн дүү нь МУГЖ Ч.Алтан-Өлзий агсан. Тэгвэл Ч.Алтан-Өлзий агсны хүү буюу Б.Жаргалмаагийн үеэл дүү А.Баатад нь “MCS”-ийн Ж.Оджаргалын эзэмшдэг “Юу Би транспорт солюшинс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Юу Би транспорт солюшинс” ХХК нь дуудлагын такси үйлчилгээний үзүүлж,  “Юбикаб” ХХК-ийн толгой компани юм. Тиймдээ ч тэр үү, Б.Жаргалмаа үеэл дүү А.Баатадтайгаа тун ч дотно байдаг ажээ. 
"ТЭСО"-ГИЙН О.ЦОГТГЭРЭЛ БА Б.ЖАРГАЛМАА
 
     Б.Жаргалмаагийн бэр Б.Анужингийн төрсөн ах Б.Батбилэг нь гэж “Базухангай холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал залуу бий. Харин Б.Батбилэгийн эхнэр Ж.Сэлэнгэ нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Тэсо групп” ХХК-ийн охин компани “Домог импекс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Сонирхуулахад, Б.Жаргалмаа “Тэсо-гоос бэлэг илгээжээ. Сэлэнгэдээ баярлалаа” гэж жиргэж байсан нь сошиалд зурагтайгаа үлджээ. 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХОЁРЫН "ДАЙН" БА Б.ЖАРГАЛМАА
 
      Б.Жаргалмаагийн төрсөн дүү Б.Мөнхбатын эхнэр Б.Сарантуяа нь Монголын уран зургийн галерейн захирлаар болон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар зэрэг ажилладаг байлаа. Улмаар өнгөрөгч арванхоёрдугаар сард Монголын уран зургийн галерейн захирлын ажлаа өгч, одоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар ажиллаж буй. Түүнийг энд дурдахын учир нь, Б.Сарантуяа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ц.Элбэгдоржтой хийж буй “дайн”-д хувь нэмрээ оруулсан хүн. Тодруулбал, Б.Сарантуяа 2022, 2023 онуудад Монголын уран зургийн галерейн захирлын хувиар хэвлэлийн хурал хийж, хэвлэлүүдэд ярилцлага өгч “Галерейн сан хөмрөгөөс хосгүй үнэт 40 уран зураг “Их тэнгэр”-т очоод алга болсон. Нэг зураг нь Х.Болдбаатар гэдэг хүний цуглуулга дундаас олдсон” гэж мэдэгдэж байв. Х.Болдбаатар гэдэг нь Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү бөгөөд Ц.Элбэгдоржийн хувийн бизнесүүдийг хариуцан удирддаг гэдгийг нь улс төр, бизнесийнхэн андахгүй мэднэ. Үүнээс нь өлгөж, саяхнаас МАН-аас “алдагдсан зургийн эрэлд” гэх ажиллагааг Ц.Элбэгдорж руу чиглүүлж эхлээд буй. Үүнээс харвал, Б.Сарантуяа хадам эгч Б.Жаргалмаагаа Л.Оюун-Эрдэнэтэй илүү ойртоход чухал үүрэг гүйцэтгэсэн ч байж мэдэх юм. 
 
      УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хандивлагч болон хамаатан садных нь хэдхэн хүний бизнесийн хамаарлыг хөөхөд ийнхүү бизнесийн салбарын "акул"-ууд буюу “Голомт”-ын Д.Баясгалан, “MCS”-ийн Ж.Оджаргал, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Тэсо”-гийн О.Цогтгэрэл нар гарч ирж байна. Товчхондоо, Б.Жаргалмаа хэдий ХОМ-ээрээ бусдаасаа сүүл мушгидаг ч холбоо, сүлбээгээ толгойд нь бичигдэх бололтой. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН “ГОЛОМТ”, “MCS”, “БИШРЭЛТ”, “ТЭСО”-ТОЙ ХОЛБОГДОХ “СХЕМ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 12:48:42
    Zochin: tiimuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 12:48:37
    zochin: LKbn'ojb;ljn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 10:28:55
    юнико: Бишрэлтийн Ундармаа чинь талийгч болцон гээд жаазалсан зураг fb ээр яваад бгаагүй билүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 08:48:21
    Зочин: Үеэл дүүгийн эхнэр, хуучин босс, бэрийн дүү гээд гоё бичсэн байна шүү хаха
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188