• Өнөөдөр 2026-02-27

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-02-27,   130

2026 оны хоёрдугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Хоёрдугаар сарын 28-нд Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 03 дугаар сарын 01-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн улархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын хөндйигөөр, 05-нд Халх голын хөндийгөөр, 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Хоёрдугаар сарын 28-нд нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 02-нд ихэнх нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Гуравдугаар сарын 06-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: Хоёрдугаар сарын 28-нд оройдоо ялимгүй цас, 03 дугаар сарын 02-нд цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 03 дугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 хэм, бусад хэсгээр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Гуравдугаар сарын 06-наас өдөртөө хүйтний эрч суларна.

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188