Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өчигдөр эхлүүллээ.

Жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уг арга хэмжээг морь жил гарч байгаатай холбоотойгоор “Өрнөн дэвжих ерөөлтэй цагаан сар” нэрийн хүрээнд Монголын хамгийн том хэвийн боовыг үйлдвэрлэн танилцуулсан бөгөөд өсөн дэвжих, өргөжин дэлгэрэхийн буян хишгийг даллан есөн есийн билэг ерөөл шингэсэн 81 хэвийн боовоор тавгийн идээ засаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 81 азай буурайд сар шинийн тавгийн идээ бэлэглэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн FSSC 22000 стандартын тогтолцоог түүхий эд татан авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах бүхий л шат дамжлагадаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчдийн гарт хүрч бүх бүтээгдэхүүн:

“Талх Чихэр” ХК нь ирэх жилийн идээний өнгө “АТАР”, төр хүндэтгэлийн идээ “ТҮМЭН НАСАН” залуу гэр бүлд зориулсан “ӨВ СОЁЛ”, өнөд оршихуйн бэлгэдэл “ЯЗГУУР” зүсэлттэй хэвийн боов гэсэн дөрвөн төрлийн хэвийн боовыг үйлдвэрлэж байгаа бөгөөд Монгол арвайн гурил, шингэн сүүгээр шанзалж хэвлэсэн Шанзтай еэвэнг “Талх Чихэр” ХК 250 граммаас эхлээд 6кг хүртэлх хэмжээтэйгээр хийж байна. Монголчууд сар шинийн битүүний өдөр нар жаргахаас өмнө тавгийн идээгээ жаргалаар эхлүүлж, жаргалаар төгсгөн засдаг уламжлалтай. Ингэхдээ тавгийн идээний дотор талыг дүүргэсэн ширхгийн тоогоор арвижин дэвжихийг бэлгэдэж, олон ширхэгтэй боорцог болон цагаан идээгээр дүүргэдэг билээ. Энэ нь байгаль дэлхий, буянт малынхаа ашиг шимд талархаж байгаагийн илэрхийлэл юм. Иймээс сар шинийн тавгийн идээний голыг дүүргэх АРВИЖИХ боорцгийг худалдаанд гаргаж байна.
| “Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |