Архангай аймгийн Хашаат суманд олон тооны бог мал аянгад цохиулж хорогдсон байна. Тодруулбал тус сумын Номгон багийн Хөөврийн гүүр гэh газар өчигдөр 07:30-08:00 цагийн орчим нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар Хашаат сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Архангай аймагт 87 бог мал аянгад цохиулж хорогджээ |
|