• Өнөөдөр 2024-05-20

Аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн долоо хоногт 10 хүн амиа алджээ

2024-02-12,   19925

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгджээ.
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна.
 
         Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн долоо хоногт 10 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-14 08:57:37
    Батнасан: Геологийн, биологийн гаралтай аюултай үзэгдэл гэж юуг хэлээд бна тодррхой тайлбарлаж өгөөч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 18:29:47
    Пп: Биологийн гарал гэж юу юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188