Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Ардчиллын Төлөө Үндэсний Сангийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа Улсын Их Хурлын сонгуулийн үеэр олон нийтэд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарын цогц судалгааг хийж, үр дүнг танилцууллаа. Судалгааны хүрээнд үндэсний хэмжээний өдөр тутмын хоёр сонин, хоёр телевиз, хамгийн олон хэрэглэгчтэй 10 Фэйсбүүк хуудас болон 10 группээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны зургаадугаар сарын хоёрноос 22-ны хооронд түгээсэн сонгуультай холбоотой мэдээллийг шүүж, тодорхой аргачлалын дагуу задлан шинжлэв. Мөн мэдээлэл хүлээн авагчдын зан үйлийг судлах зорилгоор 40 хүртэлх насны хот, хөдөөгийн 500 иргэний дунд мэдээлэл хүлээн авах, ашиглах, шүүмжлэлтэйгээр дүгнэх, бүтээх, бусдад дамжуулах зан үйлийн судалгааг хэрэгжүүлэв.
Улс төрийн холбогдол бүхий төрөл бүрийн мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархаж, иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандахад, сонгуулийн албан ёсны сурталчилгаагаар Фэйсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв.
Бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд ашиглаж буй арга техникийг бүртгэж ангилбал 10 гаруй төрлийн, бусад улс оронд ч түгээмэл ашигладаг арга ажиглагдаж байна. Эдгээрээс хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлөөр тоглохын тулд хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах, сэтгэл хөдлөлөөр баримтыг бүдгэрүүлж дарах зэрэг техникийг ашиглах нь хамгийн түгээмэл байв.
Судалгааны хүрээн зохион байгуулсан мэдээллийн хэрэглээний зан үйлийг тандалтаас харахад, оролцогчдын 88 хувь нь Фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалж болгон ашигладаг, бөгөөд тэдний 60 орчим хувь нь өөрийгөө мэдээллийн хэрэгсэлд шүүмжлэлтэй хандах чадвартай хэмээн үнэлсэн боловч “шүүмжлэлтэй хандах” гэдгийг “шүүмжлэх”, эсхүл нийгмийн мэдээллийн сүлжээг бүхэлд нь үгүйсгэх хэмээн ойлгож байв. Мөн судалгаанд оролцогчдын 74 хувь нь өөрийгөө “Мэдээллийн хэрэгслийг хариуцлагатай ашиглах чадвартай” хэмээн үнэлсэн боловч 80 орчим хувь нь сэтгүүл зүйн мэдээний хэлбэрээр бэлтгэсэн, аль нэг талыг баримталсан өрөөсгөл мэдээллийг ялгаж мэдэхгүй байна.
.png)
Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжийг [email protected], www.pressinst.org.mn цахим хаягаар хандан авна уу.
| 40 хүртэлх насны иргэдийн 88 хувь нь Фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалжаа болгож байна |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |