“Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академиас бийрэн бичлэг үндэсний бичгийн унших бичих чадварыг дэмжсэн онол аргазүйн сургалтыг манай аймагт 2022 оны зургадугаар сарын 22-26-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Уламжлалт бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж сурч, хойч үедээ өвлүүлэх ёстой. Тиймээс хойч үеийнхэнд монгол бичгийн өв соёлыг түгээж яваа аймгийн Монгол бичгийн багш нар санаачлан “Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академийн багш нарыг манай аймагт урьж ирүүлэн бийрэн бичлэгийг мэргэжлийн түвшинд заалгалаа.Уг сургалтад мэргэжлийн монгол бичгийн багш нараас гадна сонирхогчид, ерөнхий боловсролын сурагчид гээд 30 гаруй хүн хамрагдлаа. Сургалтыг “Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академийн үүсгэн байгуулагч Д.Батмөнх, Ж.Мягмар, Н.Отгонбаяр тэргүүтэй багш нар явууллаа. Мөн сургалтад амжилттай хамрагдсан багш нар “Өлгийн хөтөч” дугуйлангаа байгуулж, нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд хийлээ. Нээлтийн үеэр сургалтад хамрагдсан багш, сонирхогчид, сурагчдын турвисан бүтээлүүдээ дэлгэлээ. Нээлтийн үеэр “Мэлмийн хөтөч” боловсрол хөгжлийн академийн үүсгэн байгуулагч Д.Батмөнх “Бийрээр бичихэд хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сонирхолтой болгохоос гадна урлаг гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдэг төдийгүй хүний сэтгэлгээний цар хүрээг тэлж, илүү хөгжүүлж өгдөг. Уран бичлэг бийрийн эрдэмд суралцахаас эхэлнэ.” хэмээн онцлоо.
Уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Тус академийн багш нар манай аймагт ажиллах хугацаанд бийрэн бичлэг үндэсний бичгээр төрийн байгууллагуудын нэрийг бичиж дурсгал болгон хадгалуулсан ба “Боловсролтой иргэн Монголын маргааш” сэдэвт уулзалтыг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгуулсан юм.
| Монгол Улсын өв соёлыг түгээж байгаа аймгийн монгол бичгийн багш нар бийрэн бичлэгийн сургалтад хамрагдлаа |
|
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |