Олон улсын олимпын хороо байгуулагдсан зургаадугаар сарын 23-ны өдрийг дэлхий даяар Олимпын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг. МҮОХ-ноос Олимпын өдрийн нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд зохион байгуулсан байна.
Олимпын өдөрт зориулан ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ дэвшүүлснийг оролцогчдод сонирхуулсан бөгөөд МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцож байсан үе үеийн тамирчид, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулжээ.
Мөн ОУОХ-ны Эв санааны нэгдлийн энэхүү хөтөлбөрт байт харвааны Г.Хишигсайхан, боксын Б.Буяндалай, Х.Энхмандах, М.Намуун, туялзуур сэлэмний Б.Амарзаяа, жүдо бөхийн Г.Алтанбагана, Л.Сосорбарам, Ё.Басхүү, буудлагын Ц.Анударь, Э.Даваахүү, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга гэсэн 15 тамирчин хамрагдаж байна. Түүнчлэн Олимпын өдөрт зориулсан залуу тамирчдын гүйлтийн тэмцээн болж, 200 гаруй тамирчин хамрагдлаа. Тэднээс эрэгтэй, эмэгтэй төрөл бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдад сертификат, гарын бэлэг гардуулан өгсөн гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
| Олимпын өдрийн 128 жилийн ойг тэмдэглэжээ |
|