–Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эсгий урлагаар хэдий хугацаанд бүтээлээ туурвиж байгаа вэ?
-Би уран зураач мэргэжилтэй, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч. Эсгий урлагтай амьдралаа холбосноос хойш өдгөө 30 жил болж байна. Энэ хугацаанд тасралтгүй уран бүтээлээ хийсээр ирсэн. Энэ жил 30 жилийн ойгоо тохиолдуулан томоохон хэмжээний үзэсгэлэн гаргаж байгаа. Мөн гэр бүлийн гишүүн болох хүү маань ч бас уран бүтээл туурвидаг. Багаасаа миний хийж буйг харж өссөн нь нөлөөлсөн хэмээн боддог.
.jpg)
–Багаасаа л зураач болохыг мөрөөдсөн болов уу?
-Дөрвөн настайгаасаа зурах дуртай байсан. Ах дүү, хамаатнууд ирэхэд тэднийг хараад, заалгаад зурдаг байлаа. Ээж маань намайг их дэмждэг байсан. 10 жилд байхад зургийн дугуйланд оруулсан нь миний хувь заяаг шийдсэн юм. Уг нь би бүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч зураг намайг соронз мэт татаж, ингэж уран зураач болсон доо. 1974-1978 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран хатгамал, гобелены ангиар төгссөн. 1984-1988 онд Улсын Багшийн Их Сургуульд уран зургийн анги дүүргэж, ардын зураач Одон багшийн отгон шавь нь болсон. Сүүлд Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж, олон шавь төрүүлсэн.
–Тэгвэл эсгий урлаг руу хэрхэн хөтлөгдөж байсан бэ?
-1995 онд Соёлын өвийн төвд ажиллаж байхдаа олон улсын эсгий урлалын симпозиумд оролцсон. Тэндээс анхны эсгий бүтээл болох эмэгтэй хүний малгай хийж сурсан. Түүний дараа “Цэцэгтэй натюрморт” гэх анхны эсгий зураг маань бүтсэн. Тэр зураг бол миний уран зургийн мэдлэг, ноостой ажиллах нарийн ажиллагаа хосолсон, бүтэн сар гар өрөөгөө чөлөөлөөд сууж байж хийсэн бүтээл. Яг тосон зураг шиг өнгө ялгалт, уран бичилт хийхийг зорьсон. Хүмүүс тэр үед гайхаад “Энэ юу вэ?”, “Оёсон юм уу?”, “Наасан уу?”, “Ноос уу, хатгамал уу?” гэж асуудаг байлаа. Тэгэхэд л би өөртөө: “Эсгий уран зураг бол шинэ зам юм байна” гэж ойлгосон.
.jpg)
–30 жилийн турш юу эсгий урлаг руу таныг ингэтлээ татсан юм бол?
-Эсгий бол маш зөөлөн, уян материал. Хийх тусам илүү сонирхолтой болдог. Гар хүрэх болгонд шинэ санаа төрнө. Тэгээд чи дахин дахин өөр бүтээл хийхийг хүсдэг. Эсгий бол зөвхөн хэрэглээний зүйл биш, уран сайхны өндөр түвшинд хөгжих боломжтой урлаг. Би зүгээр л эсгий зураг хийгээгүй, зулмал уран зураг, тусгай рельеф бүхий 3D зураг, баримал хэлбэртэй бүтээл, эсгий хувцасны орчин үеийн загвар, интерьерийн хэрэглээ гээд олон технологийг туршиж, хөгжүүлсэн. Эсгийгээр хана, дуу чимээг зөөллөх интерьер хийц, загварын шоуны хувцас, тоглоом, хүүхэлдэй, бэлэг дурсгал гээд олон төрөлд ажиллаж ирсэн.
–Энэ хугацаанд хэдий хэрний үзэсгэлэн, томоохон арга хэмжээг дурдвал?
-1980 онд “Хүүхдийн жил”-д зориулсан "Жаргалант ирээдүй" бүтээлээрээ үзэсгэлэнд оролцсон нь миний уран бүтээлийн гараа байсан. “Хавар”, “Намар” зэрэг МУЭ-ийн ээлжит үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцсоор ирсэн. 1997 онд Монголдоо анхны эсгий урлалын хамтарсан үзэсгэлэн гаргасан. 1998 онд Киргиз улсад олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсон. Үүний дараа Герман, Франц, Норвег, Швед, Япон, АНУ, Тайвань, Хятад, Энэтхэг, Буриад, Саха Якут, Финланд гээд нийтдээ 20 гаруй оронд өөрийн биеэр болон бүтээлээрээ оролцсон.
–Та олон улсын симпозиум ч өөрөө зохион байгуулсан гэдэг?
-Тийм ээ, 2005, 2006, 2007 онуудад Монголд олон улсын эсгий урлалын симпозиумыг 3 жил дараалан зохион байгуулсан. “Байгаль дахь эсгий урлаг” болон танхимын үзэсгэлэн хэлбэрээр болж, дэлхийн олон орноос зураач, урлаачид оролцсон.
.jpg)
–Зөвхөн зураг гэхгүй өөр ямар нэг өөр чиглэлээр амжилт гаргаж байсан уу?
-Эсгий хувцасны загварын чиглэлээр олон жил ажилласан. Хамгийн сүүлд Якут улсад болсон олон улсын загварын шоунд оролцож, 1-р байр эзэлсэн. Энэ бол миний хувьд бахархам амжилт. СУИС-д багшилж байх хугацаандаа хэд хэдэн шавьтай болсон. Мэргэжлийн уран бүтээлчид ч бий, зүгээр сонирхлоороо суралцсан хүмүүс ч бий. Одоо ч цэцгээ усалж байгаа мэт шавь нараа сургаж байна. Миний хувьд энэ соёлыг ирээдүй үедээ өвлүүлж, зөвхөн гар урлал биш, монгол урлагийн нэг салбар болгож хөгжүүлэхийг зорьж байна.
–Таны бодлоор эсгий урлалын үнэ цэнэ юунд оршдог вэ?
-Эсгий бол монголчуудын язгуур соёлын нандин өв. Манай нутаг дэлхийн эсгий урлагийн эх орон гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүннүгийн үеэс улбаатай, 3000 гаруй жилийн түүхтэй энэ өвийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлэх нь миний үүрэг гэж боддог. Эсгий урлаг бол хийж эхэлмэгцээ хүнийг өөртөө татдаг гайхамшигтай урлаг. Гар хүрэхээс эхэлж, зүрхэнд оршдог бүтээл болдог.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.БАЯНДҮҮРЭН: ЭСГИЙ УРЛАГТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН 30 ЖИЛ БОЛ МИНИЙ БАХАРХАЛ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |