Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан бүх нийтээрээ ес хоног амарч буй энэ үед иргэд амралт, аялал зугаалганд явж буй. Зугаалгаар явж буй иргэд буудалласан газартаа хогоо хаяж, байгаль орчинтой зохисгүй харьцах нь элбэг. Иймд баяр наадмын энэ өдрүүдэд байгаль хамгаалагчид хэрхэн ажиллаж буй талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэлтэй цөөн хором ярилцлаа.
-Баяр наадмын өдрүүдэд амралт зугаалгаар явсан иргэд хогоо ил задгай хаях нь элбэг байдаг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн байгаль орчны газар хэрхэн, яаж ажиллаж байна вэ?
-Манай улс 3.2 сая хүн амтай. Үүний 2.3 орчим хувь нь нийслэлд амьдардаг. Улаанбаатар хот 470 мянган га газарт, Хэнтийн нурууны ойн сан бүхий газрыг түшиглэсэн. Алтан тэвшийн хөндий гэж ч нэрлэдэг. Тэр том хөндий хүн амын даацыг дийлэхгүй байна шүү дээ. Иймд төрийн захиргааны албан тушаалтан буюу анхан шатны нэгж болох НБОГ-ын 33 байгаль хамгаалагчид таван хэсгийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Нэг байгаль хамгаалагч дунджаар 8-10 мянган га нутаг дэвсгэрийг хяналтад авч байгаа.
Хүн ер нь залхуу хойрго зангаасаа болж байгаль орчноо бохирдуулдаг
Ойн сангаар хуваах юм бол ойролцоогоор 2500 га нэг хамгаалагчид оногдож байна. Гэхдээ бид нарын асуудал ойн сан гэхээсээ илүүтэй газрын хэвлий, уул ус зэрэг бүхий л орчинг хамгаалах ёстой. Хүн байгалиас таашаал авч, амарч цэнгэж байна гээд зөнгөөрөө явцгаадаг. Хүн ер нь залхуу хойрго зангаасаа болж байгаль орчноо бохирдуулдаг. Иймд бид байгаль орчноо хамгаалах үүднээс захиргааны болон захиргааны бус, иргэдийг ухамсарт уриалах зэрэг янз бүрийн арга хэмжээ авч байна. Өөрөө өөрийнхөө амьдрах орчинг сүйтгээд байвал байгалийн тэнцвэрт байдал алдагдана. Улмаар амьдрах орчингүй болно шүү дээ.
-Байгаль хамгаалчид баяр наадамтай холбоотойгоор ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?
-Манай байгаль хамгаалагчид одоог хүртэл ажиллаж байгаа. Нийслэлийн байгаль орчны газар 70 гаруй ажилтантай. Үүний тал хувь нь байгаль хамгаалагчид байдаг. Хуулиараа бид гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10 хүртэл буюу хуурайшилтын үед гал түймэр гарах эрсдэлтэй холбоотойгоор маш их ачаалалтай, идэвхтэй ажилладаг. Хэн ч амардаггүй. Баяр наадмын өдрүүдэд зарим ажилчдаа есдүгээр сарыг хүртэл амрааж, үлдсэн хамгаалагчид маань бүх ажлуудаа дааж авдаг.
Урин дулааны цагт бүх л хүмүүс амарч зугаалж, хүүхдүүдээ агаарт байлгаж дархлааг нь дэмжих нь зүй ёсных. Гэхдээ олон түмэн дунд янз бүрийн хүн бий шүү дээ. Байгаль орчинтойгоо зүй бус харьцдаг хүмүүст л бид хариуцлагатай байхыг ойлгуулахыг хичээдэг.
-Наадмын энэ өдрүүдэд байгаль хамгаалагчдын хийсэн хяналт шалгалтаар иргэд байгаль орчинд хог хаях нь хэр элбэг байна вэ. Ямар зөвлөм зөвлөгөө өгч байгаа вэ?

-Иргэд байгаль орчинд хог хаях нь харьцангуй гайгүй болчихсон. Амарч, цэнгэхээс илүүтэй байгалийн сайхныг харж, нүд тайлах зорилготой болсон. Мөн хүүхдүүд байгальд хог хаяж болохгүй тухай эцэг эхдээ заадаг болсон байна. Миний санаж байгаагаар 2015-2016 оноос хойш байгаль экологийн чиглэлийн мэдээ, уриалга цахим сүлжээнд их цацагдсан. Энэ тухай эцэг эх гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд чиглэж мэдлэг мэдээлэл өч эхэлсэн. Хүүхдүүд экологийн боловсролтой болоод ирэнгүүт эцэг эхдээ хэлж байгаа үг нь огт өөр болдог юм байна. Хүүхдийнхээ үгийг сонсдог, ойлгодог эцэг эхчүүд олон бий шүү дээ. Хүмүүст өөрийнхөө амьдарч буй орчинг хайрлан хамгаалах, өмгөөлөх сэдлийг нь төрүүлж өгөх юм бол огт өөр болдог.
-Байгаль орчинтойгоо хэрхэн зөв зохистой харьцах, амралт зугаалганд явах гэж буй бол бэлтгэлээ хэрхэн хангах тухайд зөвлөгөө өгөхгүй юү?
-Аялаж, амрах гэж буй хүмүүс бэлтгэл, бэлэн байдал тэр дундаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь бэлтгэлээ хангах нь зүйтэй. Ядахдаа хогоо хийгээд машиндаа аваад явахад эвгүй үнэр үнэртээд байхааргүй битүүмжлэл сайтай уут авч явах хэрэгтэй. Нимгэн уутанд хог хийчихдэг, машинд эвгүй үнэртэхээр нь цонхоороо гаргаад шидчихдэг. Зузаан уут олж аваад, хогоо хийснийхээ дара сайн битүүмжлэх хэрэгтэй. Иймд дээр хэлсэнчлэн байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь бэлтгэлээ хангах нь зөв. Энэ бол онц гойд биш юм шиг боловч чухал зөвлөгөө юм.
| Т.ЧИНГЭЛ: Аялагчид байгаль орчинд ил задгай хог хаях нь харьцангуй БАГАССАН |
|
“ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “АПУ, СКАЙТЕЛ” багууд гурав дахь ялалтаа авлаа
2025-12-21 10:24:40
Жүдо бөхийн улсын аварга Хэнтий аймагт болно
2025-12-21 09:21:00
Говийн бүсийн боксын тэмцээн эхэллээ
2025-12-21 09:11:05
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-21 08:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-21 08:00:00
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-21 08:00:00
ӨВЛИЙН ӨВГӨНӨӨС БЭЛЭГ АВАХЫН ХҮСЛЭН БОЛСОН СУРАГЧ БАЙЛАА
2025-12-21 08:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-21 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-21 07:00:00
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |