ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, Анагаах ухааны доктор Э.Тэмүүлэнтэй ярилцлаа. Тэрбээр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлд ажиллаж байгаа билээ.
-УОК-д зөвлөж буй Эрдэмтдийн зөвлөлийн гишүүний хувьд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би ХӨСҮТ-д ажиллаад нэг жил ч болоогүй байна. Сүрьеэгийн тандалт судалгааны албанд тархвар судлаачаар ажилладаг. Мэргэжлийн хувьд АШУҮИС-ийг хүний их эмчээр төгссөн. 2012-2014 онд АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуульд нийгмийн эрүүл мэндийн машистрын зэрэг хамгаалсан. Харин 2014-2020 онд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хот, Өмнөд Калифорнийн их сургуульд тархвар судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Монголд ирээд нэг жил болох гэж байна. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард ХӨСҮТ-д ажилд орсон. Удалгүй арваннэгдүгээр сард коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээр “ковид”-ын чиглэлээр ажиллаж эхэлсэн.
-Эрдэмтдийн зөвлөлд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Эрдэмтдийн зөвлөлийн баг хэд хэдэн удаа солигдсон. Сүүлд тавдугаар сарын эхээр залуу эрдэмтдээс бүрдсэн баг одоог хүртэл ажиллаж байна. Миний хувьд уг багийг шинээр байгуулагдахад орсон. Өмнө нь тодорхой асуудлаар хуралдаад шийдвэр гаргаад явдаг байсан бол одоо зөвлөлийн гишүүд судалгаагаа өөрсдөө хийдэг гэх мэт байнгын үйл ажиллагаатай байгаа.
-Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг ямар нэгэн шалгуур, туршлагаар нь сонгодог уу. Эсвэл УОК-оос томилдог уу?
-Ямар нэгэн шалгуур гэсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө УОК, Эрүүл мэндийн яам хоорондоо хэлэлцэж байгаад энэ чиглэлийн ийм эрдэмтэн хэрэгтэй байна гэж ярилцсаны үндсэн дээр сонгосон болов уу.
-Уг зөвлөлд ажиллаж байгаа хүний хувьд коронавирусийн халдварын нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Одоогийн нөхцөл байдлын хувьд гэвэл орон даяар ялангуяа Улаанбаатар хотод халдварын тархалт тогтворжиж, буурах хандлагатай байгаа. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2000-аас буухгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, хөд хорио, хязгаарлалтын арга хэмжээг хэтэрхий эрт цуцалсан. Үүнтэй зэрэгцэн коронавирусийн эсрэг вакцины тухай буруу ташаа мэдээлэл гарсны улмаас дархлаажуулалтад хамрагдах иргэд цөөн байсны дээр аль аль талдаа тайвширч эхэлсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагаа, шагнал гардуулах, цайллага дайллагатай холбоотойгоор халдварын нөхцөл байдал хүндэрсэн. Үүнийг хүмүүс сайн ойлгож байгаа. Манай улсад сүргийн дархлаа үүсэх болоогүй байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 50 гаруйхан хувьтай явж байна. Улаанбаатар хотын хувьд 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Харин сүүлд жирэмсэн эх болон 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Үүний үр нөлөөг харж үзвэл халдварын нөхцөл тогтворжиж, буурах хандлагатай байна.
-Халдварын нөхцөл байдлын талаарх прогноз, судалгааг хэрхэн гаргадаг вэ?
-Өвчлөлийн таамаглал гэдэг бол ямар нэгэн байдлаар ирээдүйг харж, тооцоолно гэсэн үг. Үүнийг бид янз бүрээр л харж байгаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн МУИС-ийн Т.Бэгзсүрэн доктор өргөн хүрээний тооцоололл, загварчлал гаргадаг. Тархвар судлаачдын хувьд нэг хүнээс дунджаар хэдэн хүнд халдвар дамжиж байгаа болон тархалтын нөхцөл байдлыг судалдаг. “Энэ чигээрээ байвал дараагийн 7-10 хоногт ямар байх вэ” гэдгийг бид байнга тооцоолж, шинэчилж нөхцөл байдалтайгаа уялдуулаад явдаг. Уг тооцооллыг хийхэд өвчний эмгэг жам (аливаа өвчний явц, хөгжих жам зүйг судалдаг, эмгэг физиологийн ухааны нэг үндсэн хэсэг юм) –аас гадна нийгмийн харилцаа буюу иргэд хоорондоо хэр олноор, хурдтайгаар харилцаж байгаа түвшинг тодорхойлоход маш төвөгтэй байдаг. Үүнийг өмнөх судалгааны загварчлал дээр одоогийн нөхцөл байдал, нийгмийн байгаа байдал зэрэгт тулгуурлан хүмүүсийн хавьтлын хурд, түвшин ямар байгааг тооцоолж хийдэг. Үүнийг тодорхой загварчлалаар тооцоолох нь маш чухал. Мөн вакцины үр нөлөө ямар байгаа болон шинээр мутцацид орсон хувилбарын тухай мэдээллийг лабораторийн бүх ажилтнуудтай хамтарч судалдаг.
-Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол долдугаар сарын сүүлчээс буурна гэж эрдэмтдийн зөвлөлөөс мэдээлсэн. Зургадугаар сард буурах байсан ч тооцоолсноор болоогүй. Үүнтэй адил учирч болзошгүй эрсдэлийг тооцоолсон уу?
-Өнгөрсөн зургадугаар сард бидний тооцоолсноос илүү олон хүн хавьталд орсон. Ялангуяа, сонгуулийн үйл ажиллагаа, шагналын найр цайллагатай холбоотой хүмүүс хоорондын хавьтлыг дутуу тооцоолсноос болж халдварын тохиолдол буурах байсан ч нэмэгдсэн. Энэ бол бидний цаашид анхаарч, суралцах зүйл болсон. Мөн шийдвэр гаргагч болон олон нийтэд тооцоо судалгаагаа танилцуулахдаа “Ийм үндэслэл, таамаглал дээр суурилсан тооцоолол шүү. Хэрвээ энэ таамаглал зөрчигдвөл үр дүн нь өөрчлөгдөнө” гэдгийг сайн тайлбарлаж, ойлгуулах нь зүйтэй.
Бид дээрх туршлагад үндэслэн загварчлалаа сайжруулаад явж байгаа. Намар хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор хот хоорондын зорчих хөдөлгөөн нэмэгдэнэ. Тэр хүмүүсийн хавьтлын хурд ямар түвшинд байхыг тооцоолол, судалгаанд оруулна. Энэ мэт хүчин зүйлүүдийг аль болох урьдчилан тооцоолохыг оролдож байгаа. Гэхдээ мэдээж урьдчилан тооцоолоогүй хүчин зүйл гарахыг үгүйсгэхгүй.
-Коронавирусийн мутацид орсон олон хувилбар бүртгэгдэж байна. Тэдгээрээс дельта вирус манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн. Хэрэв уг хувилбар дотоодод тархвал ямар эрсдэл учрах вэ?
-Мэдээж дельта вирус Монгол Улсад орж ирээд, нийгэмд өргөн хэмжээнд тархвал ямар эрсдэл үүсгэхийг тооцоолох шаардлагатай. Дельта вирус нь халдварлах чадвараараа бусад хувилбараас 50-60 хувь илүү байна. Шинээр гарсан хувилбар учир вакцин болон иргэдийн хүндрэл, нас баралтад ямар нөлөө үзүүлэх тухай судалгаа олон улсад хийгдэж байна. Энэ бүх судалгааны үр дүнг бид загварчлалдаа оруулж, яаж тооцоолох вэ гэдгээ тодорхойлно. Дельта хувилбар нийгэмд тархсан тохиолдолд халдварлах чадвар 50-60 хувиар илүү, хурдтай зэрэг тооцооллыг хийж байгаа. Уг вирус нь өмнөх хувилбараа бодвол амт, үнэр мэдрэх чанар алдагдах нь харьцангуй гайгүй, халуурах, толгой өвдөх зэрэг, нус гоожих, энгийн ханиадтай төстэй шинж тэмдгүүд илэрч байна.
-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэдээс ямар нэгэн хам шинж илэрч байна гэх мэдээлэл гараад байгаа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Коронавирусийн шинэ хувилбарын тухайд олон судалгаа хийгдэж байна. Бидний мэдэгдэж байгаагаар олон улсын судалгааг харахад халдвар аваад эдгэрсэн залу удаан хугацаанд маш их ядрах, тархины манан буюу тархи толгой ажиллахгүй байх зэрэг нөхцөл байдал хэдэн сарын турш үргэлжлэх хам шинж илэрч буй. Энэ хам шинж халдварын шинж тэмдэггүй, хөнгөн тусаад эдгэрсэн залуу хүмүүсээс илэрч байгаа. Тэгэхээр эдгээр вирус нь ямар эмгэг жам, механизмын үндсэн хам шинж үлдээж байгаа нь гүйцэт тодорхой болоогүй байна.
| Э.ТЭМҮҮЛЭН: Халдвар аваад эдгэрсэн залуусаас “Long covid” хам шинж илэрч байгаа нь судалгаагаар батлагдсан |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |