Оюу Толгой компанийн "Гэрэлт төсөл"-ийн хүрээнд жюү жицүгээр хичээллэх сурах хүсэлтэй хүүхэд бүр аюулгүй, зохион байгуулалттай орчинд нэгдэх маш том боломж үүд хаалгаа нээсэн билээ. “Thunder BJJ” академи “Гэрэлт” төслийн хүрээнд байгуулагдсан анхны жюү жицүгийн клуб юм. Сонгино хайрхан дүүргийн дөрвөн сургуулиас хамгийн анх 30 хүүхэд “Гэрэлт” төслийн хүрээнд хамрагдаж хичээллэж эхэлсэн.
Харин одоо 60 гаруй хүүхдүүд төслөөр нэмэгдэж жюү жицүгээр хичээллэсэн байна. Энэхүү нөлөөллийн үр өгөөж өндөр байсан учраас “Гэрэлт” төслийн хоёр дахь клуб үүд хаалгаа нээсэн нь “Sho Gi Jiu Jitsu Academy” байв. Баянзүрх дүүргийн гурван сургуулиас 30 хүүхэд “Sho Gi”-д элсэж, спортын их аялалаа эхлүүлсэн.
Мөн “Elysium жюү жицү академи” үүсгэн байгуулагдаж, төслийн хүрээнд ахин олон хүүхдүүдэд боломжийг өгсөн.Нийгмийн хувьд жюү жицү нь харьяалал, хамт олны мэдрэмжийг бий болгодог. Ийнхүү “Гэрэлт” төслийн хүрээ өргөжсөөр, нэгэн дээвэр дор 100 гаруй хүүхэд цуглаж, нэг дэвжээн дээр хамтдаа бэлтгэл хийж, хаврын баяраа хүүхдүүдийн баяр хөөр, хүсэл тэмүүллээр дүүрэн гэгээн орчинд тэмдэглэж өнгөрүүлжээ.
| Жюү жицүгийн “Гэрэлт” төсөл амжлттай хэрэгжиж эхэллээ |
|
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |