Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2025 оны УАШТ үргэлжилж байна. Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 89 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Энэ жинд есөн тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Д.Доржнамжим нийлбэрээр 265 кг-ыг өргөж, итгэл төгс түрүүлэв. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил дараалан улсын аварга болж байна. 2022 оны улсын аварга, спортын мастер О.Буянтогтох мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. “Уран шивээ” ХХК-ийн залуу тамирчин У.Мөнхбаяр УАШТ-ээс анхны медалиа хүртэж, спортын дэд мастерын болзол хангасан юм.
89 кг-ын жингийн дүн:
1.Д.Доржнамжим “Ган спорт төв”-ийн тамирчин. Тэрбээр огцом өргөлтөөр 115 кг, түлхэлттэй өргөлтөөр 150 кг, хоёр өргөлтийн нийлбэрээр 265 кг-ыг өргөж алтан медаль хүртэв.
2.О.Буянтогтох “Самбуу сан” клубийн тамирчин. Тэрбээр огцомоор 103 кг, түлхэлттэй өргөлтөөр 138 кг, хоёр өргөлийн нийлбэрээр 241 кг-ыг өргөж мөнгөн медаль.
3.У.Мөнхбаяр “Уран Шивээ” ХХК-ийн тамирчин. Тэрбээр огцомоор 103 кг, түлхэлттэй өргөлтөөр 137, нийлбэр дүнгээр 240 кг-ыг өргөж хүрэл медалийн эзэн боллоо.
| Д.Доржнамжил дөрвөн жил дараалан улсын аварга боллоо |
|
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |