Монгол бөхийн түүхэнд нэр алдраа дуурсгасан дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох нь Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын Шарга гэдэг газарт 1951 оны наймдугаар сарын 11-ний өдөр мэндэлсэн байдаг. Тэрээр өндөр нуруутай. Хөрслөг бор царайтай. Сэрвээ бөгтөрдүү. Цээж, бөгс тэнцүүхэн. Шөрмөслөг, маш уян хатан чанартай бөх байжээ. Бие бялдар нь монгол бөхийн сайн шинж чанарыг хадгалан төрсөн ясны бөх гэдэг. Дархан аварга Д.Цэрэнтогтох ид гялалзаж явах үедээ суйлах, дэгээдэх, бусгах, давуулж гуядах зэрэг мэхийг өрсөлдөгч бөхийнхөө барилдаанд тааруулан даацтай хийдэг байсан гэнэ билээ. Тэр үеийн бөхчүүдийн дурсан ярьснаар бол Д.Цэрэнтогтох аварга монгол бөхийн барилдааны арга мэхийг гарамгай эзэмшсэн байж. Өөрийнхөө үндсэн мэхийг хийхийн өмнө бодож боловсруулсан туршилтын хуурамч хөдөлгөөн, мэхний хувилбарыг хийж өрсөлдөгчөө хуурч хөдөлгөөнд оруулсныхаа дараа залгуулан угсаруулж жинхэнэ үндсэн мэхээ даацтай хийдэг онцлогтой байсан байна.
.jpg)
Аварга маань Баянхонгор аймгийн ТМС-д суралцаж байхдаа Бор багшийн чөлөөт бөхийн секцэнд явж эхэлсэн гэдэг. Үнэн худлыг ёстой бүү мэд. Ямарч байсан ТМС-ийг төгссөнөөс хойш удалгүй биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчаар ажиллаж байсан гэж түүнийг мэдэх хүмүүс ярих юм билээ. Үндэсний бөхөөр Д.Цэрэнтогтох аварга маань анх 1968 оноос барилдаж эхэлсэн гэх. 1968 онд Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд 17 настайдаа түрүүлсэн нь залуу хүүгийн урмыг сэргээсэн зүйл болжээ. Гэвч удалгүй 1970 онд цэргийн албанд татагдсан байна. Улмаар 1972 онд ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадамд барилдаж Бээжин аваргаар тав, улсын заан Дагвасүрэнгээр зургаа даваад долоогийн даваанд дархан аварга Ж.Мөнхбатад өвдөг шороодон 21 насандаа улсын начин цол хүртсэн байна. Тэр үед Ж.Мөнхбат аваргын ид хүчирхэг явсан үе нь байсан болохоор түүнд яах аргагүй өвдөг шороодсон аж. Харин үзэгч, хөгжөөн дэмжигч, бөх сонирхогчид “Хоёр Мөнхийн ноёрхлыг зогсоож чадах нэгэн шинэ аварга болох ирээдүйтэй залуу бөх төрөн гарч ирлээ” хэмээн ам дамжин шагширч байсан гэдэг. Түүнээс хойш олон түмний хайр хүндэтгэл, итгэл найдварыг Д.Цэрэнтогтох аварга алдалгүй “Цагийг эзэлсэн хоёр Мөнх”-ийн хойчийг залгамжлагч гэдгээ нотлон харуулсаар байжээ.
.jpg)
Бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу начин Д.Цэрэнтогтох 1977 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын арслан Мөнгөнийг, зургаагийн даваанд улсын заан Мягмарыг, долоогийн даваанд аварга Хадбаатарыг тус тус өвдөг шороодуулан шөвгийн дөрөвт үлдсэн байна. Харин наймын даваанд Х.Баянмөнх аваргад унаж улсын заан цол хүртжээ. Түүний дараа жил 1978 онд Ардын хувьсгалын 57 жилийн баяр наадмаар долоогийн даваанд дархан аварга Дамдинг, наймын даваанд дархан аварга Х.Баянмөнхийг, есийн даваа буюу үзүүр түрүүний барилдаанд дархан аварга Ж. Мөнхбатыг өвдөг шороодуулжээ. Ийнхүү гурван дархан аваргыг дараалуулан өвдөг шороодуулан 27 настайдаа улсын баяр наадамд анх удаа түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн байна. Шинэхэн улсын арслан Д.Цэрэнтогтох 1979 оны баяр наадмын тавын даваанд улсын начин Загдааг, зургаагийн даваанд улсын начин Нэгдэлийг, долоогийн даваанд улсын заан Долгорсүрэнг орхиж, наймын даваанд дархан аварга Х.Баянмөнхөд өвдөг шорооджээ.
.jpg)
Түүний эр бяр тэгширч “Од нь гийсэн” жил 1980 оны улсын баяр наадам байсан гэдэг. “Од нь гийж” хүч бяр нь тэгширсэн бөхийг юу ч зогсоож чадахгүй гэдгийг тэрээр харуулж 1-6-ийн давааны бүх учраа бөхчүүдээ хаясаар долоогийн даваанд улсын заан Долгорсүрэнг, наймын даваанд дархан аварга Х.Баянмөнхийг, есийн даваанд дархан аварга Ж.Мөнхбатыг орхиж улсын баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж 29 настайдаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй алдар цолыг хүртсэн байна. Д.Цэрэнтогтох аварга 1981 онд дахин түрүүлж даян аварга, 1982 онд дөрөв дэх удаагаа түрүү авч Монгол Улсын дархан аварга цол хүртэж Монголын энгүй хүчтэнгүүдийн нэгэн болжээ.
.jpg)
Улсын баяр наадамд 21 жил барилдахдаа 13 удаа тунаж барилдсан амжилтаараа дархан аварга Х.Баянмөнх, аварга Д.Хадбаатар нарын дараа орох рекорд амжилтыг тогтоожээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох сар шинийн барилдаанд гурван удаа 1978, 1983, 1986 онд түрүүлж, зургаан удаа 1979, 1981, 1985, 1987, 1988, 1990 онд үзүүрлэж байсан нь гайхамшигтай бөх юм байна. Тэрбээр 1975 оны Монголын бүх ард түмний тавдугаар их наадамд үзүүрлэж, 1979 оны МБАТ-ний зургадугаар их наадамд түрүүлж байжээ. Харин үндэсний бөхийн УАШТ-нд 1985 онд түрүүлсэн байна. Мөн тэрбээр бөхийн чөлөөт барилдаанаар тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байсан гэдэг. Чөлөөт бөхөөр УАШТ-нд есөн удаа аваргалж байжээ. 1978 онд ДАШТ-ний шагналт 6-р байр, 1980 онд Москвагийн олимпын 22 дугаар их наадмын шагналт тавдугаар байр эзэлж байжээ. Харин үүнээс өмнө 1974 онд Ази тивийн аварга болж, 1982 онд АТАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн байдаг. Харин олон улсын тэмцээнээс 50 гаруй алт, мөнгөн медалийг хүртсэн байна.
| Хоёр Мөнхийн “Ноёрхол”-ыг зогсоосон дархан аварга |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |