-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тань баяр хүргэе. Анх удаа дэлхийн аваргад оролцоод хүрэл медаль хүртлээ. Үүнээс өмнө олон улс, тив, дэлхийн томоохон ямар тэмцээнүүдэд оролцож, ямар амжилт үзүүлж байв?
-Маш их баярлалаа. Анх удаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шаогаруулах тэмцээнд барилдаад хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Энэ удаагийн дэлхийн аваргаас өмнө оролцсон томоохон тэмцээн гэвэл өсвөр үе, залуучуудын “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур, амьсгал ямар санагдав. “Хасу мега старс”-ынхаа Ц.Баярсайхан багштайгаа цуг дэлхийн аваргад явсан нь давуу тал байв уу?
-Миний мөрөөдөл насанд хүрэгчдийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдах байлаа. Тэр мөрөөдөлдөө хүрч, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн миний хүсэж, мөрөөддөг байсан тэмцээнүүдийн нэг байсан болохоор сэтгэл маш их хөдөлсөн. Сербид очсон өдрөөс эхлээд сэтгэл, догдлон хөдөлсөн. Тэмцээн болох заал руу ороод хурдхан тэр том, гоё дэвжээн дээр гараад барилдмаар санагдсан. Мэдээж Ц.Баярсайхан багштайгаа явна гэдэг хамгийн том давуу тал байсан. Би багшийнхаа зааж өгсөн мэх, арга техник, тактикаар барилддаг. Дэлхийн аваргын барилдаануудад зориулж багштайгаа ярилцан, бэлдсэн хувилбар тактикуудыг боловсруулсан. Түүнийгээ багштай цуг яваад барилдаанд хэрэгжүүлж чадсан нь миний давуу тал байсан байх.
-Энэ оны УАШТ-д жингийнхээ дэлхийн медальтай Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга хоёр ахыгаа ялсан. Тэр ялалт дэлхийн шилдэг бөхчүүдтэй барилдахад илүү хүч, өөртөө итгэх итгэлийг өгөв үү?
-Тэгэлгүй яах вэ. Тэр ялалт надад асар их өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн хүч тэнхээг хайрласан. Дэлхийд данстай хоёр ахыгаа төлөөлж барилдаж байгаа нь маш том үүрэг, хариуцлага шаардсан. Надад ялагдах эрхгүй мэт санагдсан.
.jpg)
-Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр ялсан. Дараагийн тойрогт Гүржийн Темураз Ванишвилиг 10:2 илүүрхлээ. Ингээд шөвгийн наймд 2020 оны Азийн аварга, 2022 оны Азийн аваргын хүрэл медальт Киргизстанын Улукбек Жолдошбековтой таарч, 13:5-аар илт илүүрхэн ялсан. Харин хагас шигшээ барилдаанд Ираны Реза Ахмадали Атринагарчийг 3:1-ээр ялж яваад цагийн төгсгөлд оноо алдаж хожигдсон. Оноогоо хамгаалан тулж зогсож байгаад цагаа дуусгах тактикын барилдаан хийж болсонгүй юу?
-Ираны тамирчинтай хагас шигшээ маш хариуцлагатай чухал барилдаан хийсэн. Тийм болохоор хэтэрхий нягт, оноогоо хамгаалах гэж мэрийж байгаад хөлдөө алдаад хожигдсон. Зооны аваргын барилдаан гэж бодохгүйгээр өөрөө явж, дайрч барилдсан бол хожих боломж байсан л байх. Тэр боломжийг би өөрөө л алдсан.
-Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялсан. Болгарын бөхтэй ямар тактик боловсруулан барилдав аа?
-Хүрэл медалийн төлөө барилдахад би өөрийгөө хурцлаад, чадна, дийлнэ, ялна гэсэн бүрэн итгэлтэйгээр дэвжээнд гарсан. Аав маань дандаа хэлдэг юм. “Хожигдох хамаагүй ээ, дараа нь харамсах зүйлгээр мэхээ хийж, барилдаанаа бүрэн гаргаж, өөрийг дайчилж байгаарай” гэдэг. Тэр л үгийг бодож зоригтой, шийдэмгий барилдаан гаргасан.
-Ахаасаа түрүүлж дэлхийн медальтан боллоо. Танай ах Н.Насанбуян залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай, өсвөр үеийн Ази тивийн аварга, Иван Ярыгины гран пригийн хүрэл медальтай бөх. Ахыгаа дагаж бөх болсон уу?
-Ах маань надаас түрүүлж барилдаж эхэлсэн. Ах тэмцээнд яваад амжилт гаргаад медаль аваад ирэх үед нь баярлаж, бахархдаг байлаа. Би ч гэсэн ах шигээ барилдаж, зөндөө их медаль авч яагаад болохгүй гэж. Надад барилдах хүсэл сонирхол байгаа шүү дээ гэж бодох болсон. Тэгээд Ё.Батдархан багшийн шавь болоод бэлтгэлээ хийж, бөх болох гараагаа эхлүүлж байсан даа.

-Танайх Дарханы Салхитын айл гэсэн. Салхитад бөхийн секц, дугуйлан байдаг уу?
-Тийм ээ. Манайх Дарханы Салхитын айл. Би Салхитад гуравдугаар анги хүртлээ сурсан. Намайг бага байхад Салхитад бөхийн секц, дугуйлан байгаагүй. Тийм болохоор бөх болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Дархан руу шилжиж очоод суралцаж эхэлсэн. Одоо Салхитад бөхийн секц бий болсон байх аа.
-Анхны багш тань Дарханы Ё.Батдархан багш гэлээ. Нэг хэсэг ах Н.Насанбуянтайгаа нэг жинд барилдаж байсан бил үү?
-Ах бид хоёрын анхны багш Дарханы Ё.Батдархан дасгалжуулагч байгаа юм. Хоёр жил гаруй ахтайгаа цуг 57 кг-ын жинд барилдсан. Тэмцээнд дээр хоорондоо таарч өрсөлдөгчид болох хэцүү, амаргүй юм билээ.
-Тамирчин бүхний мөрөөдөл олимпын наадам байдаг. Олимпын наадамд хаяанд ирчихлээ. Одоогоор дэлхийн чансааны хэдэд эрэмбэлэгдээд байгаа вэ?
-Миний эрэмбэ дэлхий аварга шалгаруулах тэмцээний өмнө 37-д байсан. Одоо өсөх болов уу. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд ерөөсөө оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Би олимп, дэлхийн медалийг мөрөөдөж бэлтгэлээ хийдэг. Парисын олимп болоход хоёр жилийн хугацаа үлдлээ. Улам хичээж, бэлтгэлээ сайн хийж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээнэ.

| Н.НАРАНХҮҮ: Медаль мөрөөдөж бэлтгэлээ хийдэг |
|
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |