Интернэт, техник, технологи хөгжсөн XXI зуунд бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдарч байгаа билээ. Энэ цаг үед интернэт хэрэглээ өргөжихийн зэрэгцээ видео тоглоом, цахим спортын хөгжил идэвхтэй өсөн дэвшиж буй. Монгол Улс уг хөгжлөөс үл хоцрох бөгөөд 1990-ээд он гэхэд Sega, Nintendo Switch зэрэг видео тоглоомын консолууд манайд дэлгэрч, 2000 он гарсны дараа залуус компьютер тоглоомыг ихээр сонирхох болов. Иргэдийн олонх нь видео тоглоомын талаар сөрөг, буруу бодолтой байдаг ч түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, түүнээс шинийг сурч, мэдсэн залуус цөөнгүй. Тэрхүү залуусын төлөөлөл болох гурван залууг танилцуулж байна. Монгол дахь видео тоглоомын хөгжил дэвшил болон “тоглогч”-ийн хувьд тэд юу өгүүлснийг уншигч та бүхэнд хүргэе.
М.Отгонтөгс
/”Оюу толгой” ХХК-ийн геодез хэмжилтийн ажилтан/
.jpg)
Sega дээр Mortal Kombat III тоглоомыг тоглож, анх видео тоглоомтой танилцаж байлаа. Тэр үедээ хүүхэд байсан болоод ч тэр сонирхол төрж, хамаг л зүйлсийг нь сурч, мэдэхийн тулд тоглодог болсон. Тухайн үед зургаан настай байсан болов уу, аавын маань ажлын газрынхан тус тоглоомын тэмцээнийг дундаа зохион байгуулж байсан юм. Харин би түүнд нь ороод түрүүлчхэж билээ. Сургуульд орсныхоо дараагаар нөгөөхөө л өдөр шөнөгүй нухаж, хичээл дээрээ ч хэрхэн тоглох талаараа тактик боловсруулаад, тулаанчдынхаа хөдөлгөөний кодыг дэвтэр дээрээ бичдэг байсан. Түүнээс хойш Sega тоглоогүй байж байгаад сүүлд “Оюу толгой” ХХК-д ажилд орсон. Анх ажилдаа ороод ажлынхаа зарим зүйлийг мэдэхгүй явж байгаад нэг өдөр станцаа цэнэглэхээр инженерүүдийн өрөөнд орсон чинь бусад маань Sega залгачихсан үзэж, тарж байдаг юм байна. Тэр өдөр нэг сайхан тоглож авсан юм. Тоглоогүй 10 гаруй жил болсон гэхэд гараас огт гардаггүй юм билээ. Гэхдээ би видео тоглоом тоглож, түүнийг сонирхож байсандаа харамсаж байсангүй. Сургуульд орсны дараагаар ээж маань надад компьютер худалдаж авч өгсөн. Гар удирдлагатай тоглоомд дуртай байсан ч тэр цагаас хойш компьютер тоглоомд түлхүү сонирхолтой болсон юм. Гэр маань сургуулиас их хол байлаа. Хааяа хичээл оройтож тарвал интернэт кафед хоночхоод хичээлдээ явдаг байсан сан. Одоо бодох нь ээ амьдралын минь нэг хэсэг болж байж дээ. Сүүлд 2015 онд би хувиараа интернэт кафе нээж, ажиллуулсан юм. Хичээл, сургууль амрах цаг болохоор л шууд үйлчлүүлэгчид эрс багасдаг юм билээ. Харин манай газрыг марталгүй ирж, үйлчлүүлдэг дүү нараасаа хэдийг нь сонгоод баг бүрдүүлж, тэднийг сайжирч, эсрэг багаа хожтол нь бооцооных нь мөнгийг өөрөө өгч тоглуулдаг байлаа. Түүнээс хойш нэг ч их удаагүй интернэт кафенхаа хаалгыг барьсан. Тэр үед бид нэгнийхээ дээр гарах гэж л тоглодог байсан. Ердөө л тэр шүү дээ. Гэтэл одоо хаанаас ч тэр дэлхийн аль орны хүмүүстэй хамт тоглохын зэрэгцээ хэлний боловсролоо ч сайжруулж байна. Идэвхтэй тоглодог байх үед минь тоон үзүүлэлттэй болно гэдэг маш холын мөрөөдөл байсан шүү. Харин өнөөгийн тоглогчид үзүүлэлтээ бүртгүүлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой болсон. Одоо хааяа ч гэсэн “Эд тоглож байсан үед маань ийм байсан ч болоосой” гэх бодол төрдөг. Гэхдээ боломжгүй юм даа. Хэдий ажил төрөлд ороод тоглох, наадах цаг маань багассан ч жилдээ хаа нэг найзуудтайгаа гарч, хорт муу зуршлаас аль болох холуур видео тоглоомоо тоглодог. Идэвхтэй тоглодог байсан үедээ юу гэж боддог байснаа санахгүй юм. Гэхдээ одоогоор видео тоглоомыг “Стресс тайлах хамгийн үр дүнтэй арга” гэж бодож явдаг даа.
С.Бямбасүрэн
/Хувиараа ажил эрхэлдэг/
.jpg)
Анх техник талын сонирхлоороо 2002 оноос консол дээрх тоглоомуудыг тоглож эхэлсэн. Тухайн үед өнөөгийнх шиг боломж, бололцоо сэлбэг, хэрэгсэл байхгүй шүү дээ. Эвдэрвэл өөрөө л засна. Консолын гар, залгуур, оролт гээд эвдэрсэн бүгдийг засаж сурсан даа. Түүнээс хойш бусад хүний консолуудыг засаж хэдэн жил хоолныхоо мөнгийг олсон. Тетрис тоглоомтой жижиг консолоос эхлүүлээд PlayStation консол хүртэл тоглож үзсэн. Playstation консолын гар дээрх туслах товчийг дарсаар байтал хуруу эвэршчихсэн байж билээ. 2014 он хүртэл төрөл бүрийн консол дээр адал явдалт, спорт, стратегийн тоглоомын ихэнхийг нь тоглосон юм байна. Тэр дундаа FIFA, Call of Duty, Need for Speed зэрэг тоглоомд их дуртай. Түүнээсээ хойш өнөөг хүртэл зав гарвал хаа нэг л тоглож байна даа. Өмнөх шигээ тийм ч идэвхтэй байхаа больсон гэсэн үг. Видео тоглоомын тал дээр нийт массын дийлэнх нь сөрөг хэмээн үзэж буй учир түүнийг ч мөн үгүйсгэхгүй аргагүй. Гэхдээ видео тоглоомоор дамжуулан техник сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, багаар ажиллаж чадвар, хурдан ажиллах чадвар, хэл сурах зэрэг эерэг талыг нь мартчихаж болохгүй шүү дээ. Энэ төрөл жил ирэх тусам өсөн дэвшиж, өмнөх үеэсээ илүү бодит дүрс бичлэг, дуу хөгжим, үг хэллэг утга санаатай болж байна. Энэ өсөлтийг бид хичнээн сөргөөр харлаа гээд энэ зүйл зогсохгүй нь ойлгомжтой. Анх компьютер, консол дээрх тоглоомууд гарч, эхлэхэд дэлгэцийн сөрөг нөлөө тоглогчдод муугаар нөлөөлж байсан. Тухайн үед гарч байсан бусад сөрөг нөлөөг эцэг, эх, асран хамгаалагчдын буруугаас эхтэй гэж боддог. Гэхдээ түүнээс хойш хөгжиж чадсан. Одоо бол хэн нь хүссэн нь видео тоглоом, консол, дэлгэцийн сөрөг нөлөөнөөс айхгүй тоглож болох юм. Жил бүр шинэчлэгдэн, илүү боловсорч буй энэ төрөлд тун удахгүй виртуал үеийн консолууд гарна байх хэмээн найддаг.
М.Гантулга
/Программист/
.jpg)
Дөрвөн настай байхад аав, ээж хоёр маань Sega консол авч өгч байсан юм. Түүнээс хойш өнөөг хүртэл видео тоглоомтой нөхөрлөлөө. Тэр үедээ учраа мэдэхгүй тоглож байгаад л нэг л мэдэхэд тоглоомынхоо нууц, тусгай хөдөлгөөнүүдийг хийгээд сурчихсан байж билээ. Sega консолоор тоглож эхэлснээс хэдэн жилийн дараа ах маань PlayStation1 консолыг авч ирсэн юм. Тухайн үед Sega-н дээр 2D тулаантай тоглоом тоглож байсан надад Tekken гэх зэрэг 3D тоглоомтой танилцсан минь их этгээд. Дүрслэлийг нь биширч, зүүдлэх нь аргагүй дурлаж байж дээ. Түүнээс хойш компьютерт шимтсэн. Тэр үеийн Pentium IV компьютертэй болоод хувьдаа маш айхтар тоглоомын консолтой боллоо гэж бодсон юм. Түүнээс хойш дахиж консол солилгүй бүх төрлийн тоглоомоо компьютер дээр тоглох болсон. Tekken III, Crash Team Racing гэх зэрэг тоглоомд их дурлаж байсан юм. Бодоход нь ээ эдгээр тоглоомууд их ч дурсамж үлдээжээ. Одоо бол компьютер дээрээ Dota2, Valorant зэрэг тоглоомыг идэвхтэй тоглож байгаа. Харин боломж, нөхцөл нь бүрдвэл шинээр гарсан PlayStaion5 консолыг худалдан авч, түүгээр тоглох бодолтой байна даа. Видео тоглоомын төрөл дэлхийн өнцөг булан бүрд асар хурдацтай хөгжиж байна. Тэр бүрийг тоглогчид хүртэл анзаарч, тодотгох аргагүй. Харин манай Монголд видео тоглоомын хөгжил гараагаа сайн тавьсан гэж ойлгож байгаа. Реппер RokitBay багийнхаа хамтаар Fragile буюу Хэврэг гэх нэртэй видео тоглоомыг дэлгээд удаагүй байна. Би хувьдаа уг тоглоомыг маш сайн болсон хэмээн дүгнэж байгаа. Тус тоглоом дээр магадгүй дараагийнх нь видео тоглоомын төсөл байж болох постер зураг харагдсан. Хэрэв бодсон минь онож, тухайн тоглоом гарах юм бол түүнийг нээлтээ хийхийг нь тэсэн ядан хүлээж байгаа гэж хэлж болно. Албан газрын ажилтнууд болон бусад хүн “Шивж сурах юмсан”, “Хурдан шивдэг болмоор байна” гэхэд нь их гайхдаг юм. Надаас зөвлөгөө асуухад нь “Тоглоом тоглож сур” гээд л явуулдаг. Тоглоомын дундуур багийнхандаа мэдээлэх гэж хурдан шивэх хэрэг гардгийг эрх биш манай тоглогчид бүгд мэдэх байлгүй дээ. Гэхдээ зөвхөн шивэх тал дээр ч бус багаар ажиллаж сурч байна. Гадаад хэлийг маш сайн эзэмшихийн зэрэгцээ өөрийгөө ч зөв, боловсон, нээлттэй танилцуулж, хүнтэй харилцаж чаддаг болно. Хувь хүн өөрийгөө л хянаж чадвал ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй шүү дээ.
| Видео тоглоомын тухай ТЭД |
|
Солонгосын Гадаад хэргийн сайд асан Пак Жин “Алтан гадас” одон хүртэв
2026-05-17 09:49:41
2026-05-17 08:28:45
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |