Бид түүнийг энэ удаагийн “Загварын ертөнц” буландаа урьж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Ариунболдын Золжаргал гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн. БНСУ-д шүдний эмчээр бакалавр, бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Мөн эндээ фото моделийн чиглэлээр найм дахь жилдээ ажиллаж, амьдарч байна даа.
-Та БНСУ-ын алдарт дуучин Jay park-ийн "McNasty" дууны клипэнд тоглосон байсан шүү дээ. Тэр талаараа ярихгүй юү?
-Саналууд ихэвчлэн инстаграмм хуудсаар ирдэг юм. Jay Park-ийн компаниас клипт тоглох санал мөн л тэгж ирсэн. Санал ирэх үед итгэж өгөхгүй, баярлаж байсан даа. Үүний дараа “Би оролцох боломжтой” гэх хариуг илгээсэн. Гэтэл гол модель нь зөвхөн би гэдгийг мэдээд, зураг авалтын танилцуулгаа уншаад маш их догдолсон.
-Монгол сонсогчдын сэтгэгдлийг уншсан уу. Сайхан эмэгтэй байх тусам хэл амтай их тулгардаг шүү дээ. Тэр талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Сонсогчдын сэтгэгдлийг одоохондоо уншиж амжаагүй л байна. Би ер нь бусдын үгийг нээх тоодоггүй төрлийн хүн. Хэн нэгэн намайг муу муухайгаар хэлсэн ч ач холбогдол өгддөггүй.
-Эх орондоо амьдарч байхдаа модель хийж байв уу. Таны загварын гараа хэрхэн эхэлж байсан бэ?
-2012 онд “Asian Model Agency”-ийн сургалтад суралцаж байсан. Харин 2016 оноос анх сонирхлоороо солонгос зурагчинтай хамтарч ажиллаж эхэлсэн юм. Тэндээс л туршлага хуримтлуулж, “Би чадах юм байна” гэх итгэлтэй болж байсан. Тэгээд “Badblood” брэндийн нүүр царайгаар ажиллаж эхэлсэн дээ.
-БНСУ-д ажиллаж, амьдрахаар яагаад шийдсэн юм бол. Одоо ямар загварын агентлагт харьяалагдаж, ямар брэндийн нүүр царайгаар ажиллаж байна вэ?
-Анх бол зүгээр л БНСУ-ийн их сургуульд суралцах зорилготой зорин ирж байсан. Одоо “DEAR DALHIA”, “HOLITUAL”, “RAEL”, “MOONT”, “BADBLOOD” зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.
-Фото моделиос өөр ажил эрхэлдэг үү?
-Үгүй ээ. Одоо зөвхөн гэрээт болон санал ирсэн ажлуудынхаа зураг авалтуудад орж, фото моделийн ажлаа л хийж байгаа.
-Эх орондоо амьдрах бодол бий юү, сүүлд хэзээ ирсэн бэ?
-Мэдээж эх орондоо ажиллаж, амьдрах бодол бий. Ер нь байнга ирж, очоод явдаг. Сүүлд зургадугаар сард очоод ирсэн.
-Гаднын оронд моделиор ажиллахын давуу тал болон хүндрэл юу байдаг вэ?
-БНСУ-д фото моделиор ажиллахын давуу тал нь зураг авалтууд цагаараа цалинждаг. Мөн бүх ажил нь цагийн хуваарийн дагуу маш нарийн төлөвлөгдсөн байдаг. Өнгөрсөн найман жилд хүндрэлтэй зүйл гарч байгаагүй болохоор бусдыг нь сайн мэдэхгүй байна.
-Хувь хүн талаасаа ярилцах уу. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ, ямархуу хүүхэд байв?
-Миний хүүхэд нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Бусдын л адил хүүхэд байсан гэж боддог доо /инээв/.
(4).jpg)
-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юү?
-Манайх ам бүл тавуулаа. Би ах, эгчтэй, айлын бага хүүхэд. Аав минь холбооны инженер мэргэжилтэй. Ээж хувиараа ажил эрхэлдэг. Харин ах минь шүдний эмч, доктор, эгч эм зүйч мэргэжилтэй. Гэр бүлээрээ эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс.
-Та өөрийгөө ямархуу зан чанартай эмэгтэй гэж тодорхойлох вэ?
-Би ийм, тийм эмэгтэй гэж тодорхойлох гэхээр үг орж ирэхгүй байна. Гэхдээ үргэлж хэнтэй ч байсан эелдэг харьцаж, эргэн тойрондоо эерэг уур амьсгал түгээж байхыг л эрмэлздэг дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
(4).jpg)
(3).jpg)
| ФОТО МОДЕЛЬ А.ЗОЛЖАРГАЛ: БНСУ-ЫН АЛДАРТ ДУУЧИН JAY PARK-ИЙН КЛИПЭНД ТОГЛОСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |