Марк, лонхны таг, зоос, баримал, аяга гэх зэрэг олон төрлийн зүйл цуглуулах хоббитой хүмүүс олон бий. Хэн нэгний цуглуулгыг харах, өөрийнхөө цуглуулгыг арчилж, цэвэрлэж байхдаа ч авдаг мэдрэмж нь сайхан гэлцдэг. Аль эсвэл энэ нь магадгүй зөвхөн цуглуулагчдын мэдэрдэг зүйл ч байж магад юм. Харин тэдгээр цуглуулгын дотор бусдаасаа илүү ховор содон төрөлд тооцогдож, маш өндөр үнэ хүрч болох эд зүйлс цуглуулдаг хүн цөөнгүй. BBC агентлагаас дэлхийн хамгийн ховор бөгөөд үнэ хүрэхүйц эд зүйлс бүхий цуглуулгыг жагсаасныг уншигч та бүхэнд танилцуулъя. Таны цуглуулга ч мөн аль зэрэг үнэ хүрэхийг доорх цуглуулга болон эд зүйлээс сонжоод үзээрэй.

АНУ-ын алдарт комик номын зохиолч агсан Стэн Лийгийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж буй супер баатар хүн аалзын цуврал анх дэлхий даяар цацагдаж байхдаа 12 центээс хэтрэхгүй байсан гэнэ. Анх хэвлэгдсэнээсээ 50 жилийн дараа дуудлага худалдаанд оролцуулсан уг цуврал комикыг BBC-гийн хөтлөгч Жонатан Росс 40 мянган ам.доллараар худалдаж авчээ. Харин тэрбээр саяхан өөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр уг цуглуулгаа “Дахин дуудлага худалдаанд оролцуулж, өмнөхөөс нь өндөр үнэ хүргэж, сайн үйлсийн төлөө зарцуулах болно” хэмээсэн байна.

Хэдий өнөө үед жинсэн өмдний хэрэглээ хүрээгээ тэлсэн ч хамгийн анхны жинсэн өмднөөс эхлээд өнөө цагийн шинэ жинсэн өмд хүртэл байдаг нэгэн цуглуулагч бий. Одоо үеийн Levi’s компанийн хайгаад ч олж чадаагүй, 1880-аад оны анхны жинсэн өмдний хосыг багтаасан уг цуглуулгыг eBay онлайн дуудлага худалдаагаар японы нэгэн хөрөнгөтөн 60 мянган ам.доллараар худалдан авчээ.

“Гутенбергийн хөдөлгөөнт хэв” буюу анхны принтерээр хэвлэгдсэн библи ном цуглуулагчдын худалдан авахыг хамгийн их хүсдэг ном гэнэ. 500 гаруй жилийн өмнө хэвлэгдсэн Гутенбергийн библиэс 42 хувь цуглуулга нь хадгалагдан үлдсэн ажээ. Гутенбергийн библийн нэг хувь нь л гэхэд 20 мянгаас 100 мянган ам.долларын үнэ хүрэх бөгөөд мөн дэлхийн хамгийн үнэтэй номуудын нэгт зүй ёсоор тооцогддог байна.

Уг дарсны шил нь ердийн нэгэн 1780-аад оны үеийн шил биш ажээ. 1787 оны Château Lafite дарсыг АНУ-ын ерөнхийлөгч агсан, философич Томас Жефферсон хэрэглэсэн бөгөөд өнөөг хүртэл лонх нь хадгалагдан ирсэн аж. Сүүлд 1985 оны нэгэн дуудлага худалдаагаар уг лонхыг дарс цуглуулагч нэгэн хөрөнгөтөн 160 мянган ам.доллараар худалдаж авсан гэдэг байна.

Нэрт дуучин Жон Леннон амиа алдахаас гурван долоо хоногийн өмнө уг цомгоороо 24 дэх “Грэмми наадам”-ын “Оны шилдэг цом”-ыг хүртсэн билээ. Харин уг үйл ажиллагааны үеэр нэгэн шүтэн бишрэгч нь тус цомгон дээр гарын үсгийг нь зуруулж авсан байжээ. Уг гарын үсэгтэй цомог нь нэрт дуучны сүүлчийн цомгийн цор ганц гарын үсэгтэй хувилбар юм. Дараа нь уг гарын үсэгтэй цомгийг дуудлага худалдаанд оруулж, 525 мянган ам.доллараар худалдсан байна.

Шаазан ваарны аль цуглуулга өндөр үнэ хүрдэг. Харин таны цуглуулгад 1271-ээс 1688 оны үед ашиглаж байсан байж болох Хятадын Юань гүрний үеийн ваар бий бол хамгийн үнэтэй ваарны цуглуулга гэхэд хилсдэхгүй. Олон жилийн өмнө уг ваарыг нэгэн хөрөнгөтөн 1.2 сая ам.доллараар худалдаж авсан гэх албан бус мэдээлэл байдаг ажээ. Харин уг хөрөнгөтөн уг ваарыг өнөөгийн зах зээлд дахин гаргаж ирвэл худалдаж авсан төлбөрөө хэд дахин нугалж авах боломжтой хэмээн цуглуулагчид үзсэн юм.

Манай оронд уг спорт дэлгэрээгүй ч бусад дэлгэрсэн оронд бейсболлын зурагт карт цуглуулах нь спорт сонирхогч бүрд түгээмэл дэлгэрсэн аж. Бейсболлын алдарч тамирчин агсан Хонус Вагнерийн спортынх нь оргил үе буюу 1900-гаад онд Tobacco брендээс 200 орчим хувь хэвлэгдсэн уг зурагт карт өнөө цагт 1.26 сая ам.долларын үнэ хүрдэг гэнэ.

1955 онд Швед Улс төрийн сүлд бүхий шуудангийн тамга хэвлэж байжээ. Ихэвчлэн цэнхэр болон ногоон өнгөөр хэвлэсэн боловч алдсаа гарсны улмаас ганцхан шар тамга хэвлэгдсэн юм. Treskilling маркийн цор ганц шар тамгыг 1996 онд 2.3 сая ам.долларын үнэ хүргэжээ.

Английн нэрт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирын гарын үсэг өнөө цагт байшингийн гэрчилгээ, гэрээслэл зэрэгт бичигдсэнээр зургаан хувь байгаа ажээ. Харин тус бүрийг дэлхийн өнцөг булан бүр дэх тэрбумтнууд эзэмшдэг гэх тодорхой бус мэдээлэл байдаг аж. Хэрэв тэдний аль нэгийг нь л зарах юм бол гурваас таван сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн судлаачид үздэг байна.

Бүгд найрамдах Конго Улсын нэгэн өсвөр насны охин сарнай хэмээгддэг уг өндөгөн хэлбэртэй алмаазыг олж байжээ. Харин дараа нь уг сарнайг алмаазны цуглуулгатай нийлүүлэн хамгийн өндөр үнэ бүхий алмаазан зүүлтийг урласан гэдэг. Зөвхөн сарнайгаар тогтолгүй 407 каратын 90 ширхэг цагаан очир алмаазаар чимэглэсэн уг зүүлт 55 сая ам.долларын үнэтэйгээрээ уг жагсаалтыг тэргүүлжээ. Одоог хүртэл уг зүүлтний эзэмшигч нь тодорхойгүй байна.
| Дэлхийн хамгийн ХОВОР, ҮНЭТЭЙ цуглуулга |
|
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |