Дэлхийн кино урлагийн академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, кино урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Оскар” наадам 93 дахь удаагаа ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болно. Наадмын санал хураалт ирэх сараас эхлэх бөгөөд кино урлаг судлаач, сонирхогчдын гаргасан дүгнэлтээр 21 кино шилдэг нь байж, гол өрсөлдөөн тэдний дунд өрнөх гэнэ. Кино судлаач, сонирхогчдын “Оскар-2021” наадмын шилдгээр нэрлээд буй 21 киноноос 10-ыг нь бид өчигдөр танилцуулсан. Тэгвэл өнөөдөр үлдсэн 11 киног нэрлэж байна.
Өмнөхийг нь үзэх бол эндээс үзээрэй...
Алдартай жазз хөгжимчин болох хүсэлтэй дунд сургуулийн хөгжмийн багш Жое Гарднерт өөрийн хөгжимчний карьераа эхлүүлэх боломж гарч ирснээр анимэйшний гол үйл явдал эхлэх аж. Судлаачдын үзэж буйгаар тус анимэйшн нь “Шилдэг анимэйшн” төрөлд “Оскар”-ын шагнал хүртэх асар өндөр боломжтой аж. Мөн “Шилдэг зураг” номинацид анимэйшн шалгарч байгаагүй ч судлаачид “Сүнс” анимэйшнийг уг номинацид шалгарч, шагнал хүртэл магадлалтай хэмээн үзэж байна.

Өнгөт арьстнуудын гэмт хэргийн бүлэглэл болон түүний харизматик удирдагч Фред Хэмптоны Холбооны мөрдөх товчоонд нэвтрэхийг оролдсон тухай түүхийг Шака Кинг найруулан дэлгэцийн бүтээл болгожээ. “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шагналгүй буцсан тул уг кинонд үзэгчид хүлээлт үүсгэхээ больсон ч кино шүүмжлэгчдийн үзэж буйгаар “Оскар-2021” наадмын хэд хэдэн номинацид нэр дэвшиж, шагнуулах боломжтой гэнэ. Уг кино энэ сараас эхлэн кино театруудад гарах аж.

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт, өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэг Том Хэнкс уг кинонд хотоос хот дамжин дэлхийн мэдээг хүргэж яваа ахмад дайчны дүрийг бүтээжээ. Хот дамжин яваа ахмад дайчин дайны хөлд өнчирсөн нэгэн охинтой танилцана. Улмаар охиныг аюулгүй газарт хүргэхээр шийдэж, хамт аялж буй түүхийг өгүүлэх гэнэ. Жүжигчин Том Хэнкст дахин “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авах боломж байгаа бөгөөд тус киноны найруулагч Пол Гринграссыг “Шилдэг найруулагч” номинацид дэвшүүлэх аж. “Дэлхий мэдээ” кино өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.

Нэрт жүжигчин Энтони Хопкинсийн дүр бүтээсэн 80 настай өвгөн өдөр өдрөөр ой санамжаа алдаж буйгаар киноны үйл явдал эхлэх аж. Судлаачид хэрэв 83 насыг зооглож буй Энтони Хопкинс “Шилдэг эрэгтэй туслах” дүрийн шагналд нэр дэвшвэл хамгийн өндөр насандаа академийн шагналд нэр дэвшсэн болж түүхэнд үлдэж, улмаар тухайн шагналыг хүртэх боломжтой гэнэ.

Амьдралынхаа турш биеэ үнэлж, хоногийн хоолоо олж иддэг байсан эмэгтэй нэгэн өдөр өнгөт арьст өнчин хүүтэй учирснаар өөрөөсөө алдсан, тойрч өнгөрсөн бүх зүйлээ эргүүлэн олж авч байгааг уг кинонд харуулсан гэнэ. Тус киноны гол дүрийн эмэгтэйн сэтгэл хөдлөл, зан араншинг маш сайн гаргаж чадсан хэмээн үнэлэгдээд буй жүжигчин София Лорен “Оскар-2021” кино наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртэх магадлалтай аж.

“Хайр сэтгэлд арьс өнгөний ялгаа ямар ач холбогдолтой вэ” гэх асуултад хариулах, хосын ээдрээт амьдралын талаар тус кино өгүүлдэг аж. Киноны гол дүрд тоглосон жүжигчин Зендаяа “Хүн аалз” кинонд тоглосноос хойш олны танил болоод зогсохгүй өнгөрсөн жилийн “Эмми” шагнал гардуулах ёслолын шилдэг жүжигчнээр шалгарсан. Энэ удаад ч мөн Зендаяагийн амжилт үргэлжилж, “Оскар-2021” наадамд нэр дэвшиж, шагнал хүртэх боломжтой хэмээн судлаачид үзсэн юм.

Уг киногоор Америкийн нэрт дуучин Билли Холидэй гэгч эмэгтэйг хар тамхины хэргээр тус улсын Засгийн газраас хэрхэн мөрдөн байцааж, шалгалтын ажиллагаа явуулж байгааг харуулах гэнэ. Кино шүүмжлэгчид дуучин Билли Холидэйн дүрийг бүтээсэн Диана Росс “Оскар-2021” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авах боломжтой хэмээн үзэж байна.

Хуулийн чиглэлээр сурдаг нэгэн оюутан гэр бүлийн эмэгтэй гишүүдтэйгээ маш их зөрчил, хагарал үүсгэж байснаа ойлгож, түүнийгээ засахаар хичээнэ. Хэдий уг кино “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшиж, багагүй нэр хүнд олоод байсан ч шүүмжлэгчид уг кинонд сайн үнэлгээ өгөөгүй аж. Гэсэн хэдий ч үзэгчдийн дунд дуулиан тарьсан тус кино “Оскар-2021”-ээс дор хаяж нэг төрөлд шагнал авна гэдэгт бат итгэлтэй байгаагаа үзэгчид цахим сүлжээгээр дамжуулан кино сонирхогчидтой хуваалцжээ.

XIX зууны үед амжилттай ажиллаж явсан палеонтологич, геологич нарын хамтран бичсэн романаас сэдэвлэн уг киног бүтээжээ. Кино багаас "Гол дүрүүдэд тоглосон Кейт Уинслет, Саоурсе Ронан, Жемма Жонс, Жеймс МакАрдл зэрэг жүжигчид шилдэг гол дүр болон туслах дүрүүдийн номинацид нэр дэвших боломжтой" хэмээн мэдэгдсэн байна.

Хийгээгүй хэрэгтээ сэжигтнээр татагдсан нэгэн залуу шүүгчдийн буруутай үйлдлийн улмаас хорих анги руу шилжсэнээр “Мавритани” киноны гол үйл явдал эхэлнэ. Шүүмжлэгчид уг киног нээлтээ хийсний дараа ам сайтай байсан ч “Алтан бөмбөрцөг”-ийн кино наадмаас шагнал хүртэж чадаагүй юм. Гэсэн хэдий ч энэ нь “Оскар-2021” наадамд муу амжилт үзүүлнэ гэсэн үг биш.

Казахстаны зохиолч, сэтгүүлч Борат хэмээх эр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө охины хамтаар Америк руу аялахаар төлөвлөж, кино эхэлнэ. Боратын охины дүрийг жүжигчин Мария Бакалова үзэгчдэд таалагдахуйц өхөөрдөм, хөгжилтэй байдлаар бүтээсэн нь “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртэхэд хүргэж магадгүй гэнэ.

| “Оскар-2021” наадмын гол өрсөлдөгчид - II |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |