Дэлхийн кино урлагийн академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, кино урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Оскар” наадам 93 дахь удаагаа ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болно. Өнгөрсөн жилийн “Оскар-2020” наадамд “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн "Шимэгч" кино тус наадмаас олон шагнал хүртэж, кино сонирхогчдод танигдсан билээ. Тэгвэл энэ жилийн “Оскар-2021” наадмын санал хураалт ирэх сараас эхэлнэ. Гэвч кино урлаг судлаач, сонирхогчдын гаргасан дүгнэлтээр 21 кино шилдэг нь байж, гол өрсөлдөөн тэдний дунд өрнөх гэнэ. Кино судлаач, сонирхогчдын “Оскар-2021” наадмын шилдгээр нэрлээд буй 21 киног цувралаар танилцуулж байна.
Гол дүрд нь Фрэнсис МакДорманд тоглосон уг кинонд нэгэн оффисын ажил эрхлэгч бүсгүй ажлаасаа халагдаж, Америкийн баруун хэсэгт микро автобусаар аялахаар шийдсэнээр үйл явдал эхлэх аж. Кино театруудын дэлгэцнээ албан ёсоор тавигдаагүй хэдий ч Венецийн болон Торонтогийн кино наадмуудын дээд шагналыг хүртсэн анхны кино болсон гэнэ. Тус кино нийт зургаан сая ам.долларын төсвөөр бүтжээ.

Вьетнамын дайныг буруутгаж, эсэргүүцлийн жагсаал өрнөж байх үеэр санамсаргүй байдлаар жагсаалын талбайд хүчирхийлэл гарах аж. Улмаар киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн Сача Барон Коэн, Марк Райланс, Эдди Редмэйн нарыг баривчилж, хийгээгүй хэргийг нь үүрүүлэхээр шүүхэд дуудна. Судлаачид уг киног “Оскар-2021” наадмын тэргүүн эгнээнд багтаж, “Шилдэг найруулагч”-ийн шагналын хүчтэй өрсөлдөгч байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм.

Ахмад дайчдын салаа Вьетнамын дайнд амь үрэгдсэн ахмадыгаа оршуулахаар эх орон руугаа буцна. Олон жилийн дараа ахмад дайчдын салаа дайны талбарт эргэн ирж, тэрхүү газарт гээж, орхисон хамгийн нандин, үнэт мэдрэмжүүдээ буцааж авах гэнэ. Хэдхэн сарын өмнө хорт хавдрын улмаас амиа алдсан нэрт жүжигчин Чадвик Босеман уг кинонд тоглосон бөгөөд түүний дүрийг “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналд хүчтэй өрсөлдөх боломжтой талаар судлаачид дурджээ. Зөвхөн Чадвик Босеманы дүрээр ч бус, “Шилдэг зураг”, “Шилдэг найруулагч”-ийн номинацид тус кино ширүүн өрсөлдөх гэнэ.

Солонгос, Америк гаралтай нэрт жүжигчин Стивен Юний тоглосон уг кинонд өдөр тутмын энгийн амьдрал болон бидний энгийн амьдрал гэж нэрийдэх зүйл нь бусдын энгийнтэй хэрхэн зохицож буй талаар өгүүлжээ. Нэгэн солонгос гэр бүл АНУ-ын захад байрлах Арканзас хэмээх жижиг тосгонд очиж, газар тариалангийн ажил эрхэлснээр киноны үйл явдал эхэлдэг байна. Тус киног “Шимэгч киноны залгамж”, “Солонгосын шилдгүүдийн нэг” хэмээн үзэгчид үнэлж буй бөгөөд судлаачдын хувьд жүжигчин Стивен Юн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг ч авч болохуйц байгааг дурдаж байна. Харин Солонгосын кино урлаг шимтэгчид тус киног найруулсан Ли Исаак Чунгийг “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртэх магадлалтай хэмээн цахим сүлжээнд сэтгэгдлээ хуваалцжээ.

Нэрт жүжигчин Чадвик Босеман болон Виола Дэвис нарын хамтран дүрүүдийг нь бүтээсэн уг кино 1927 оны блюз хөгжмийн хамтлагийн замнал, адал явдалтай түүхийг хүүрнэх аж. Нас барсныхаа дараа “Оскар”-ын шагнал хүртсэн цор ганц эрхэм байдаг бөгөөд хоёр дахь нь Чадвик Босеман байх боломжтой талаар судлаачид цохон тэмдэглэжээ. Чадвик Босеманы дүрийг “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал, Виола Дэвисийн дүрийг “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналд нэр дэвшүүлж байгаа аж.

Хүнд металл урсгалаар уран бүтээл хийдэг хамтлагийн бөмбөрчин залуу нэгэн өдөр сонсголоо алдана. Сонсголгүй уран бүтээлчийн амьдрал, сонсголгүй хүн хэрхэн амьдардаг талаар гарах уг киноны гол дүрийг Риз Ахмед бүтээсэн байна. Риз Ахмедын бүтээсэн сонсголгүй эрийн дүр нь “Оскар-2021” кино наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авахад хамгийн дөхөм байгаа аж. Мөн уг киног найруулсан Дариус Мардерын хувьд энэ нь “Оскар”-ын шагнал авах боломжтой хамгийн сүүлийн бөгөөд хамгийн хүчтэй дайралт хэмээжээ.

Кингсли Бен-Адир, Эли Гори, Алдис Хож, Бага Лесли Одом нар гол дүрүүдийг бүтээсэн бөгөөд тэдний АНУ-ын Майами хотод 1960-аад онд Мухаммед Али, Малколм Х, дуучин, ая зохиогч Сэм Күүк, АҮХБХ-ны тоглогч Жим Браун нартай уулзалдаж байна гэсэн мөрөөдлийн ярианаас кино эхэлнэ. Кино зохиолыг найруулсан Регина Кинг “Шилдэг найруулагч”-ийн шагналын хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд буй бөгөөд түүнд “Оскар”-ын шагнал хүртсэн цөөхөн эмэгтэй найруулагчдын нэг болох боломж бий гэнэ.

Хүчирхийллийн гэмт хэргийн золиос болсон найзынхаа төлөө гэмт хэрэгтний араас мөшгиж, шударга ёсны эрэлд гарах гол дүрийн эмэгтэйн дүрийг Кэри Муллиган бүтээсэн байна. Уг киног ойрын саруудад кино театраар цацах төлөвлөгөөтэй байгааг кино багийнхан мэдээлжээ. Мөн "Кэри Муллиганы дүр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа" хэмээн тус киноны зургийн албаны дарга мэдэгдсэн юм.

Зохиолч Херман Ж.Манкевичийн амьдралын тухай өгүүлэх уг кино зохиолыг Дэвид Финчер найруулан дэлгэцийн бүтээл болгожээ. Олон улсын кино урлаг судлаачдын дүгнэж буйгаар уг кино нь удахгүй болох “Оскар-2021” кино наадмын “Шилдэг зураг”, “Шилдэг кино зохиол”-ын шагналыг хүртэх боломжтой аж.

Залуу хос хүүхдээ өлгийдөн аваад тун удалгүй хүүхэд нь зуурдаар амиа алджээ. Энэ орчлонд ямар ч гэм хийгээгүй хүүхдийн амиа алдсан нь эцэг, эх хоёрын хэнийх нь буруу болохыг тэд мэдэхээр шийдэж, хэн нь илүү буруутай үйл хийж, хүүхдээ хөнөөсөн буруутан болохыг мэдэхээр оролдох аж. Жүжигчин Ванесса Кирбигийн бүтээсэн уйтгар шаналандаа унасан эхийн дүр Венецийн кино наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн. Мөн удахгүй болох “Оскар-2021” кино наадамд ч уг номинацид дахин нэр дэвшиж, шагнал хүртэх өндөр магадлалтай байгаа юм.

Үргэлжлэлийг нь эндээс үзээрэй...
| “Оскар-2021” наадмын гол өрсөлдөгчид - I |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |