Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа тавдугаар сарын 8-ны 06:00 цагт дуусна.
Тиймээс УОК тавдугаар сарын 8-аас эхлэн дагаж мөрдөх журмыг боловсруулж байгаа бөгөөд маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлуулах аж. УОК-ын Ажлын зөвлөл эхний байдлаар журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд хөл хориог сулруулахгүй байх хувилбарыг ярьжээ. Учир нь өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо буурахгүй байгаа учраас бүх үйл ажиллагааг зэрэг нээх нь эрсдэлтэй гэж үзсэн байна.
Тухайлбал, том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг гаргаад байгаа аж. Харин үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрыг нээх юм байна. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. УОК-ын Ажлын зөвлөл өнөөдөр орой дахин хуралдах юм байна.
Тавдугаар сарын 8-аас хөл хориог бүрэн сулруулахгүй байх журам боловсруулжээ |
|