Сонгууль дууссан чинь "Цахилгааны төлбөр нэмнэ, шатахууны хомсдолд орно, зөвшөөрөлгүй таксины жолоочийг торгоно" гээд ард түмнээ шахаж шаардсан, хумьж боогдуулсан мэдээллүүд ар араасаа хөврөх боллоо. Өнөөдрөөс зөвшөөрөлгүй “халтуур” хийж яваа жолоочийг таван сая төгрөгөөр торгох хууль хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль болон Автотээвэр, Тэмдэгтийн тухай хуульд өөрчлөлт орсноор зөвшөөрөлгүй таксины жолооч “ажилгүй” болж байгаа гэсэн үг. Таксинд явж хоногийн хоолоо залгуулдаг, шуудай түлээнийхээ мөнгийг олдог олон хүн нийслэлд бий. Гэвч тэднийг хууль нэрийн дор хоногийн хоолноос нь салгаж, дээрээс нь таван сая, хуулийн этгээдийг 50 саяар торгоно гэж айлгаж буй. Жил бүр тэг зогсолт хийдэг хотынхныг түгжрэлгүй болгоё гэж шийдсэн нь зөв ч арга нь иргэдийн амьдралд төдийлөн нийцээгүйд ард түмэн бухимдалтай байна. Уг нь, арав, хорин жилийн өмнөөс л улс төрчид Улаанбаатарыг түгжрэлгүй, утаагүй болгоно гэж ам өчиг өгөөд хүссэн албандаа томилогдож байсан. Үе үеийн эрх баригчдын том, том амлалт, бүтээн байгуулалтын ажлууд чухам хаагуур өнгөрсөн болоод эцэс сүүлд нь иргэдээ хэчнээн саяар торгохдоо тулчихаад байна вэ.
Үнэндээ иргэдийг торгож, шийтгэхээс илүүтэйгээр нийтийн тээврийг нэмэгдүүлэх, метро, зам, гүүр нэмж барих гээд бүтээн байгуулалтын ажил манай улсад жил бүр өгүүлэгддэг. Хэрвээ улс төрчдийн өгсөн амлалт биелэлээ олж, тухайн цаг үедээ хэрэгжиж байсан бол өдийд иргэдээ хуулиар айлгаж, хотын түгжрэлийг багасгаж байна гэж иргэдийнхээ амыг хаахгүй байсан сан. Үе үеийн дарга нарын хийнэ, бүтээнэ гэчихээд мөнгийг нь "идчихдэг" увайгүй үйлдлээс болж монголчууд арай дэндүү зутарч байгаа. Эцэст нь, зорчих ч эрхгүй болоод дуусаж байгаа нь тун эмгэнэлтэй юм. Зун нь үерт үй олноороо үйгдэж, өвөл нь утаанд идэгдсээр "биегүй" болж монголчуудыг сонгуулиар эвийлж, хөөрхийлж ашиглаж байгаад дараагийн сонгууль төр засаггүй мэт нүүрээ буруулдаг нь ч ичмээр юм.
Зөвшөөрөлгүй таксины жолоочийг торгоно гэх хууль хэрэгжиж эхэлсэн дараагийн шалтгаан нь элдэв гэмт хэргээс сэргийлж байгаа явдал гэнэ. Энэ нь түгжрэлийг бууруулахаасаа ч илүү чухал өнцөг мөн ч шийдэл нь нэг болохоор яалтай билээ. Тухайлбал, таксиг цөөлж, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахаас гадна хувийн таксигаар үйлчлүүлж, хохирогч болж буй гэмт хэргийн шинжтэй үйлдүүлийг таслан зогсоохын тулд иргэдийг заавал зөвшөөрөлтэй таксигаар хүн тээвэрлэ гэж шаардаад байгаа. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн гэдэг. Нийслэлд бүртгэгдсэн 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан байна.
Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Энэ мөнгө Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрөх юм. Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулснаар хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт илүүлэх ёстой. Улмаар ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаж, түүнд нь үндэслэн Нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм байна. Тиймээс өнөөдрөөс зөвшөөрөлгүй таксигаар үйлчлүүлээд энэ талаар хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд зөрчлийг хянан шалгаж эхэлнэ. Хэрэв жолооч зөвшөөрөлгүй байсан нь батлагдвал таван сая төгрөгөөр торгуулна гэдгийг албаныхан хэлсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын удирдлагууд зөвшөөрөлгүй таксины жолоочид хариуцлага хүлээлгэх хуулийн заалтаа эргэн харж, хувиараа таксинд явдаг иргэдийг хоногийн хоолноос нь салгаж байгаа асуудлыг эргэж хараасай. Талхны мөнгө олох гэж яваад таван саяын өрөнд орох иргэдийн амьдрал хэцүү биш гэж үү, дарга нар аа.
| ТАКСИНЫ ЖОЛООЧ ТОРГОХООС ӨӨР ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ АРГА АЛГА ГЭЖ ҮҮ, ХОТЫН УДИРДЛАГУУД АА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |