Ардчилсан намын зөвлөлдөх уулзалт өчигдөр болж, намын лидерүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан намын гишүүд уулзсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас тодруулга авлаа.
-Сайн байна уу. Ардчилсан намын гишүүд өчигдөр уулзаж, нэгдэх талаар ярилцсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Улс төрийн намын хувьд намын удирдлагууд хоорондоо үүссэн зөрчлөө шийдэх нь зүйтэй гэж үзээд зөвлөлдөх уулзалтыг хийсэн. Ингээд намынхаа үйл ажиллагааг сэргээх талаар ярилцлаа. Ер нь 2024 оны сонгууль дөхсөнтэй холбоотой намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
-С.Эрдэнэ даргыг ирээгүй учир энэ уулзалт үр дүнтэй байж чадах эсэх дээр эргэлзээтэй байна. Шийдэлд хүрч чадах уу?
-Ер нь аль аль талынх нь төлөөллөөс оролцсон. Улс төрийн нөхцөл байдал, дэлхий дахинд үүссэн асуудалтай холбоотой манай нам маргалдаад байх цаг нь биш гэж үзэж байна. Тиймээс хамтран ажиллах тал дээр ойлголцсон гэж харж байгаа.
С.Эрдэнэ дарга Солонгос Улс руу улс төрийн намын хуралд оролцохоор явсан. С.Эрдэнэ даргыг төлөөлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нарын хүмүүс ирсэн. Ямар асуудал ярилцсан талаар мэдээлэл өгсөн байх.
| З.НАРАНТУЯА: Ардчилсан намын зөвлөлдөх уулзалтад С.Эрдэнэ даргыг төлөөлж гишүүд ирсэн |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |