• Өнөөдөр 2024-04-26

Ч.ХҮРЭЛБААТАР: Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй

2022-09-29,   585

             БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг" компанийн  3,6 их наяд төгрөгийн зөрчилд 2018 онд 312 тэрбум төгрөгийн татварын акт тавьж байсан. Харин ТЕГ-аас энэхүү татварын акт тавьсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд татварын актыг хүчингүй болгосон тогтоолыг нь дөрвөн жил нуун дарагдуулсан баримт бий. Ингээд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл  “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гомдлыг хүлээн зөвшөөрч, тус компанийг 312 тэрбумын өр төлөх шаардлагагүй хэмээн үзжээ.
 
         Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг Прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаашдээ цаана нь" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
 
           Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй"  гэжээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-29 11:58:12
    түк: энэ дандаа биеэ өмөөрнө. нэгх цэвэр хүн. хогийн пизда! энхбаяраа! сайн байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188