Өнгөрсөн онд УИХ-ын намрын чуулганаар 2023 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцэхдээ 2022 онд эдийн засгийн өсөлт таван хувь болно гэж таамаглаж байв. Гэсэн ч эдийн засгийн өсөлтийн төсөөлөл бодит үр дүндээ хүрч чадаагүй. Эхний удирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг хасах 3.8 хувь буюу маш муу дүн заасан. Үүнийгээ даган төсвийн төсөөлөл урвуу эргэж, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүсээд байгаа.
Монгол Улс 33.8 тэрбум ам.долларын гадаад өртэй. Гадаад өр жилээс жилд өсөж байгаагийн нэг шалтгаан нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш. 2022 оны эхний улиралд ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор Монголд ам.долларын үнэ ханш нэмэгдэж, бүр гадаад валютын нөөцийн хомстолд ч орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байв. Түүнээс хойш Монголбанк гадаад валютын нөөцөө баталгаажуулснаар төгрөгтэй харьцах ам.долларын ханш бага ч болов тогтворжсон ч өмнөх үнийн өсөлтөөс үүдэлтэй импортын бараа, бүтээгдэхүүний үнийн давлагааг зогсоож чадаагүй. Монголд хөдөлмөр эрхэлдэг нэг хүний цалинг ам.долларт хөрвүүлж үзвэл амьжиргааны зардлынхаа хаана хүрэхгүй болжээ.

Инфляц 16 хувьд хүрсэн. Энэ хэмжээнд очсон амьжиргааны зардлын түвшинг өрхийн орлоготой харьцуулж үзвэл Монголд арай чүү “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” л амьдарч болох талаар хэд хэдэн эдийн засагч онцолж. Уг нь Сангийн яам, Монголбанкны хамтарсан судалгаагаар 2023 онд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 3190 төгрөгт тэнцэх төсөөлөлтэй байлаа. Гэсэн ч мөн энэ төсөөлөл буруугаар эргэв үү гэмээр өчигдрийн байдлаар гэхэд л ам.долларын ханш 3200 төгрөг даваад байна. Ингээд зогсохгүй 2023 оны төсөв батлах цаг дөхөөд төсвийн хуралд сууж, хэлэлцэж эхлэх үеэр ам.долларын ханш огцом өсөж, 4000 төгрөгт хүрэх вий гэсэн айдас байгаа гэнэ.
Манай орны төсвийн жилийн хамгийн том эх үүсвэр нь уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт гэхэд буруудахгүй. Энэ онд манай улс 36 сая тонн нүүрс экспортолж, 2023 оны төсөвт эх үүсвэр болгохоор тооцсон. Хилийн боомтуудад гарсан асуудал, БНХАУ-аас “ковид тэг” бодлогынхоо хүрээнд хөл хорио тогтоож, хилээ хаасан зэрэгтэй холбоотойгоор 2022 оны эхний улиралд ердөө гурван сая тонн нүүрс экспортлоод байв. Харин урд хөрш хилээ нээж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор дамжих нүүрс тээврийн машины тоо сүүлийн 17 сарынхаа дээд хэмжээнд хүрээд байсан нь энэ онд багтаан экспортлох нийт нүүрсний хэмжээндээ нөхөж очих боломжтой гэсэн найдвар төрүүлж байлаа. Гэсэн ч ГЕГ-аас 2022 оны эхний долоон сарын гадаад худалдааны гүйцэтгэлийг танилцуулахдаа ердөө 11.1 сая тонн нүүрс экспортолсон талаар мэдэгдсэн юм. 2022 онд багтааж 36 сая тонн нүүрс экспортлох тооцоотой ч хагас жил гаруйн хугацаанд нийт гаргах нүүрснийхээ гуравны нэгийг нь экспортлоод байгаа нь тус салбараас ирэх оны төсөвт орох хөрөнгөд шууд утгаараа нөлөөлж байна.
.png)
Монгол Улс дотооддоо тонн нүүрсийг 100 гаруй ам.доллароор үнэлж байгаа. Харин манайхаас гарсан нүүрс БНХАУ-д очоод 600 орчим ам.доллароор үнэлэгддэг гэнэ. Гаргах ёстой нүүрснийхээ хэмжээнд хүрэхгүй, эрдэс баялгаа байх ёстой хэмжээнд нь үнэлүүлж чадахгүй байгаа манай орон ирэх төсвийн жилдээ “ялагдал хүлээх”-д ойрхон байгаа ч гэж хэлж болохоор байгаа юм.
Засгийн газраас 2023 оны улсын төсөв 19.2 их наяд төгрөг байх төсөөлөлтэй байгаа талаар танилцуулсан. Гэсэн ч гадаад худалдааны тэнцэл алдагдалтай, Гэрэгэ бондын 530 сая ам.доллар, Хөгжлийн банкны 30 тэрбум иены өр төлөх ёстой 2023 оны төсөв төсөөллөөсөө дахин нэмэгдэх гэнэ. Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд төсвийн зардал 1.3 их наядаар нэмэгдэнэ” гэж мэдэгдэж байсан дээр дурдсан шалтгаануудаас үүдэн “Гурван их наядаар нэмэгдүүлэх” тухай УИХ-ын гишүүн С.Чинзориг сануулж байсан юм.

Улсын хэмжээнд 2023 оны төсвийн санал 2022 оны төсвөөсөө хэтрэхгүй байх чиг барьж байгаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд энэ төсвийн жилээс тодорхой хэмжээний хөрөнгө хэмнэж, ирэх оны төсөвт нэмэгдүүлнэ. Гэсэн ч Төрийн хэмнэлтийн тухай хуулиа ч, төсвийн чиг баримжааг баримтлахгүй газрууд байгаа талаар УИХ-ын чуулганаар ярьж байв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын хэлснээр Улсын дээд шүүх 2023 оны төсвийн саналаа илгэхдээ энэ оныхоос зургаа дахин их буюу 9.9 тэрбум төгрөгөөр 73 тэрбум төгрөг болгосон талаар хэлсэн. Энэ талаар тэрбээр “Улсын дээд шүүх 2023 онд 58 тэрбум төгрөгөөр албан контор барих гэнэ. Мөн урамшуулал энэ жил гүйцэтгэлээрээ 34.3 сая төгрөг байсан бол 2023 онд 753 төгрөг сая болгожээ. Тавилгад 400 сая, их засварт 11 тэрбум, техник тоног төхөөрөмж гурван тэрбум төгрөгөөр авна гэнэ. Юманд хэмжээ хязгаар байх ёстой" гэж байв. Мөн энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Шүүхийнхэн УИХ-аар Засгийн газрыг дарамтлуулж байгаад төсвөө чихэж оруулдаг практиктай боллоо” гэж байсан юм. Энэ мэтчилэн 2023 оны төсвийн санал нь өнгөрсөн оны төсвөөсөө хэтрэхгүй байх чиг барихгүй байгаа хэд хэдэн газар байгаа гэнэ.

Одоо импортын өсөлт, инфляцийг хязгаарлахаас эхлүүлээд төлбөрийн тэнцэл, валютын ханшийн дарамтыг бууруулах зорилготой бүтцийн болон сангийн бодлогын тохиргоог 2023 оны улсын төсөв хийх эсэхээс олон зүйл шалтгаах талаар судлаачид онцолж байна.
Гадаад өр, бондын эргэн төлөлтдөө өгөх хөрөнгө битгий хэл, сарвайх “саваа”, улсын төсвийн эх үүсгэвэргүй болчихоод “модоо” барьж суух вий.
| ИРЭХ ОНЫ ТӨСВӨӨ “ТЭНГЭРТ” ДААТГАХААС ӨӨР СОНГОЛТ ҮЛДСЭНГҮЙ |
|
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |