• Өнөөдөр 2024-04-26

Д.ГАНБАТ: УИХ-ын гишүүдэд ард түмнээ гэх сэтгэл байхгүй байна

2022-06-30,   332

      УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваанаас хэлэлцэх асуудлыг тов дарааллыг өөрчлөх санал гаргасан юм. Санал хураалтаар гишүүдийн 55 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх болов.
 
    Зарчмын зөрүүтэй санал хэлэхээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Азийн гөлөг намаар удирдуулаад байна гэж байна. 1980 оны залуу гайхамшигтай сайхан удирдана гэсэн хаана байна. АН-ын хэдэн гишүүнийг барьцаалаад бүгдийг нь яллагдагч болгосон. Ийм барьцаалагдсан маягаар хэлэлцэж болохгүй, хойшлуулсан нь дээр байх. Ард түмний амьдрал тэсэхүйеэ бэрх болоод  байхад ийм хачин юм ярьдгаа боль. Та нар ЖАН-тай нийлж АН-ын бүлгийг бусниулахаа боль. Ийм зүйл Ардчилсан улсад байж болохгүй. УИХ-д хийх ажил алга уу. Яаралтай хэлэлцэнэ гэх юм,  ямар юманд барьцаалагдаад яагаад байгаа юм. Засгийн газар болон хулгайч луйварчиддаа хариуцлага тооц. Гэтэл ийм юм яриад суух нь ичгэвтэр биш үү. УИХ-ын гишүүд гэмт хэргээрээ барьцаалагдчихаж ээ. Та нарт ард түмнээ гэх сэтгэл байхгүй байна" гэв.

Д.ГАНБАТ: УИХ-ын гишүүдэд ард түмнээ гэх сэтгэл байхгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188