• Өнөөдөр 2024-04-27

Гарцаар гарах соёлгүй улаанбаатарчууд

2020-09-18,   667

Энэ оны эхний найман сарын байдлаар явган зорчигч бэртэж, гэмтсэн хэрэг улсын хэмжээнд 1.716 бүртгэгдсэнээс 317 нь бага насны хүүхэд гэнэ. Явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг орон нутагт 45, нийслэлд 58, улсын хэмжээнд 103 бүртгэгджээ. Тодруулбал, амь насаараа хохирсон явган зорчигчдын хагас нь буюу 51 нь явган хүний гарцаар гараагүйтэй холбоотой байв. Замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчид нь гарцаар гардаггүй, давуу эрхтэй яваа авто машины урдуур гэнэт гүйдэг гэх мэт шалтгааны улмаас зам тээврийн осол гарах нь ихэсч байгааг албаныхан онцолж байна.

Явган зорчигчийн буруугаас болж осол гарсан тохиолдолд ямар хариуцлага, шийтгэл ноогдуулдаг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Пүрэв-Очироос тодруулахад: “Явган зорчигч үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн хэрэгт авто машины жолооч дүрэм зөрчөөгүй, тээврийн хэрэгслээ зогсоох, холдуулах зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдвол явган зорчигчийн буруу болно. Тухайн явган зорчигч нь амь насаараа хохирсон ч авто машины жолооч, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг ар гэрийнхэн нь нөхөн төлөх зэрэг хариуцлага хүлээнэ” гэлээ.
 


Гарцаар гарах соёлгүй улаанбаатарчууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188