• Өнөөдөр 2024-04-27

НИТХ-ын дарга Р.Дагва улсаас 110 сая гаруй төгрөг завшсан хэргээр шалгагдаж байна

2020-09-21,   4741

АТГ-аас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагвыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгон, улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлснийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтаар буруутган өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шалгаж байгаа юм байна. 

Тэрбээр Хурлын болон Тэргүүлэгчдийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаад томилолт, сургалтын зардал нэрээр 110.6 сая төгрөг өөртөө цохож, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан нь шат шатны баримтаар нотлогдоод байгаа аж.

Тодруулбал, тэрбээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоолоор өөртөө Гадаад албан томилолт, 208 тоот тогтоолоор мөн өөртөө сургалтын зардлын төлбөрт хэмээн дээрх хэмжээний мөнгийг нэг өдөр шийдвэрлэсэн байна.

Уг төсвийг НИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах ёстой байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг Нийслэлийн аудитын газраас илрүүлэн хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. 

Р.Дагва нь эрх зүйч мэргэжилтэй, МҮОНРТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т тус тус ажиллаж байсан билээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг сонгуульт ажил хийж байжээ. 


НИТХ-ын дарга Р.Дагва улсаас 110 сая гаруй төгрөг завшсан хэргээр шалгагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 10:04:54
    Батхишиг : Мөнгө үлдэж бие үхнэ дээ зарцууляа зарж үрж чадахгүи цаашаа хииеээ баригдчих гээд баидаг салгалж чичирсээр баигаад л шорондоо морилж чадрах баих даа шингээж чадахгүи юмыг нууж яахав дээ төриин нэр хүнд шударга Амарсаиханы нэр ч өнгөрлөө одоо хэнд юунд итгэх вэ 4жилиин хугацаанд л шунал мунаг хоертоо ховсдуулж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 10:04:53
    Батхишиг : Мөнгө үлдэж бие үхнэ дээ зарцууляа зарж үрж чадахгүи цаашаа хииеээ баригдчих гээд баидаг салгалж чичирсээр баигаад л шорондоо морилж чадрах баих даа шингээж чадахгүи юмыг нууж яахав дээ төриин нэр хүнд шударга Амарсаиханы нэр ч өнгөрлөө одоо хэнд юунд итгэх вэ 4жилиин хугацаанд л шунал мунаг хоертоо ховсдуулж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 09:59:03
    Ганаа: Хулгай хийхгүй л бол байж сууж чаддаггүй новшийг хулгайч нар л бидний дээр байгаад байх юм, хэцүү хорвоо юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 00:57:18
    Батшугар : Ичих булчирхай гэж бна уу ичээч ичээсээ ичиж амьдар ичихгүй байна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 20:35:17
    Лодой: Хохирлыг барагдуулж ялыг нь эдлүүлэх түмэн зөв.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 18:58:40
    Иргэн: Зайлуулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 18:44:24
    Зочин: Хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 18:44:18
    Зочин: Хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 17:22:02
    Дэлэг: МАН бол нэг иймэрхүү хүмүүсээр дүүрэн дээ.Гантөмөр,Батбаясгалан нарыг жааран шалгаавал ялгаагүйл зүйл гарна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 16:10:11
    Сонгино хайрхан: Ийм хүмүүс шүү дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 14:50:07
    Иргэд: АН-хан бас учиргүй идэцгээсэн байдаг, тэд нарыг нэхэн шалгаарай! Бат-Үүлийн хэрэг хүчингүй болсон гэж ярилцаж байх юм. Элбэгдорж тэр хоёр хүн амьны хэргээ нуух гэж хулгайлсан хөрөнгөөрөө хөлснийхнийг санхүүжүүлж гүтгэлэг маш ихээр тарааж байгааг ч шалгах хэрэгтэй шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 13:55:45
    Хэн ч байсан яахав: 110 сая байтугай хэдэн арван, хэдэн зуун тэрбумаар нь идсэн хүмүүсийг шалгаж байгаа юу???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188