• Өнөөдөр 2024-04-27

Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын дундуур шийднэ.

2020-04-03,   339

 

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цагаас хойш 65 хоног хичээл сургуулийн үйл ажиллагаа тасалдаж байна. Танхимын хичээл 1-р сарын 27-ноос хойш 4-р сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна. Үүнд цагаан сарын 7 хоног 3-р улирлын 3 долоо хоног орохгүйгээр ийнхүү тасарч байна.  Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж  нийтдээ  3020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргээд байна. Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий. Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг вэ? гэдэг ойлголтыг авсан байх. Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд тов гарсан хугацааг хойшлуулахгүй. 4-р сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Хэрэв сунгагдвал 12-р  ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлага хичээлийг  хэрхэн зохион байгуулах талаар судалж байна гэж гэсэн мэдээллийг  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр өглөө.

 


Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын дундуур шийднэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188